Нийгмийн хариуцлагатай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ажиллагсдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор цогц бодлого хэрэгжүүлдэг. Үүний нэг хэсэг нь өнгөрсөн 5 сарын 1-нд шавыг нь тавьж эхлүүлсэн “Уурхайчин 1” буюу хуучин нэршлээр “Москва 300” орон сууцны хорооллын төсөл юм. Ирэх оны 5 сард эхний хоёр блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг орон сууцны захиалгыг уурхайчдаас авч эхэллээ. Шинэ орон сууцанд орохыг …
Мэдээ мэдээлэл
June, 2019
-
25 June
Монгол Улсын Ерөнхийлөгч Туркийн Үндэсний телевизэд ярилцлага өгчээ
Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Туркийн Үндэсний олон нийтийн радио, телевизийн “ТРТ Аваз” сувгаас Туркийн үзэгчдэд зориулан Монгол Улсын тухай бэлтгэж буй тусгай нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зочноор уригдан оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны сэдвээр ярилцлага өгөв. Ярилцлагын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л …
-
25 June
АТГ: 23 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгажээ
АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ удаа 2019 оны 6 дугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг товч байдлаар хүргэхээр бэлтгэлээ. Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Хэвлэл олон …
-
25 June
Нийслэлийн Онцгой комиссын “Үер ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах” шуурхай ажлын хэсэг хоёр дахь хурлаа хийв
Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд үргэлжилсэн аадар бороо орох төлөвтэй байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй үерийн гамшгийн үед ажиллах машин механизм, техник хэрэгсэл, хүн хүчний бэлэн байдлыг хангах талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн газар, …
-
25 June
Улиасны хэлбэржүүлэлтийг зөв хийснээр цагаан хөвөн багасна
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид зөв хэлбэржүүлэлт хийснээр хотын ногоон байгууламжийн өнгө үзэмж сайжирч, ургамлын өвчин хортоноос урьдчилан сэргийлж, эм улиаснаас гардаг үр хөврөлийг /цагаан хөвөн/ багасах ашиг тустай. Иймд 2019 оныг хэлбэржүүлэлтийн жил болгон зарлаж зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллагын орчны хэлбэржүүлэх шаардлагатай навчит модны тооллогыг зохион байгуулж 8 төрлийн 188 490ш мод сөөгийг хэлбэржүүлэхээр төлөвлөсөн. …
-
25 June
Асашёорюү Д.Дагвадорж О.Дөлгөөнд 10 сая төгрөг хандивлана
Элэгний дутагдал буюу элгэний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, Спортын мастер О.Дөлгөөнд туслах хандивын аян үргэлжилсээр байна. Тус аянд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилчид, сагсан бөмбөгийн тамирчид, урлаг соёлынхон нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж буй. Тэгвэл бизнесийнхэн ч мөн уг давалгаанд нэгдэхээр болжээ. Тухайлбал, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд 10 мянган ам.доллар, Их аварга, асашёорюү Д.Дагвадорж …
-
25 June
Д.Эрдэнэбилэгийг суллажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гаргаж, улмаар өнгөрөгч тавдугаар сарын 28-нд цагдан хорьсон юм. Харин өчигдөр Баянзүрх …
-
25 June
Г.Занданшатар: Иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа …
-
25 June
Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тэмдэглэлийн хоёрдугаар заалтын хүрээнд Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдлийг зохицуулах зорилгоор ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, МХЕГ-ийн Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав, Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон холбогдох албан тушаалтан нартай уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар …
-
25 June
НЗДТГ-ын “Явуулын ажлын байр” хэрхэн ажиллах журмыг батлав
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай, “Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Явуулын ажлын байрны үйл ажиллагааны журам”-ын танилцуулгын талаар хэлэлцэв. “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай үйлчлэх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч тулгамдаж байгаа асуудлыг …
-
25 June
СТА Э.Анхбаяр П.Чайковскийн нэрэмжит уралдааны төгсгөлийн шатанд шалгарчээ
П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучид, сонгодог хегжимчдийн олон улсын XVI уралдааны төгсгөлийн шатанд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Э.Анхбаяр шалгаран үлджээ. Дуучин Э.Анхбаяр 2010 онд “Их Монгол” дээд сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн юм байна. Түүний дуулах эрдмийн багш нь Монгол Улсын ардын жүжигчин Б.Жавзандулам юм. Тэрээр ОХУ-ын Владивосток хотноо зохиогдсон дуурийн залуу дуучдын уралдаанд 2-р байр, Улаан-Үд хотноо зохиогдсон ЗХУ-ын ардын …
-
24 June
Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг сонгон шалгаруулах комисс байгуулагдлаа
Тавдугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/502 тоот захирамжаар түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс байгуулагдлаа. Тус комиссын даргаар Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал, гишүүдээр Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг даргын төсөв, санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх, Нийслэлийн Засаг …
-
24 June
Тэрэлж голд Минж нутагшуулжээ
Экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй минжийг 2012 оноос эхлэн Туул голын урсцыг байгалийн аргаар сэргээх, тогтмолжуулах зорилгоор үржүүлэн нутагшуулах төслийг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор нийслэл хотоос хэрэгжүүлж байгаа билээ. Нийслэлийн Байгаль орчны газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Туул голын цутгал болох Тэрэлж голд 2 хос 4 минжийг байгальд тавилаа. Эдгээрийн 3 нь 3 настай, 1 нь 5 настай бөгөөд ОХУ, ХБНГУ-аас авчирсан минжний үр төлүүд юм. Минж …
-
24 June
Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудтай уулзалт хийлээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/447 захирамжаар нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төсөл хэрэгжүүлэгч компаниудын ирүүлсэн хүсэлтийг шуурхай судалж, зохих журмын дагуу шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан билээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайгаар ахлуулсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга …
-
24 June
Шинээр баригдаж байгаа Нийслэлийн төр захиргааны байрны талаар иргэдийн дунд санал асуулга явуулна
Хотын төвлөрлийг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны байрыг нүүлгэх шийдвэр гарч, Хотын дарга асан С.Батболдын 2018 онд Яармагт гурван блок цогцолбор барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны А блок ирэх намраас ашиглалтад орно. Тэгвэл энэ байранд Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд нүүж орох уу, эсвэл өөр хэлбэр зориулалтаар ашиглах уу гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл