Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 24 June

    Улаанбаатар хотын музейг сэргээн засварлана

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа. Улаанбаатар …

  • 24 June

    М.Энхсайхан: Хоригдлуудад хүмүүжлийн гарын авлагаар хангаж ажилламаар санагдав

    Авлигатай тэмцэх газар өнгөрсөн Пүрэв гаригийн орой /2019.06.20/ Ерөнхий сайд асан М.Энхсайханаас байцаалт авч, улмаар хорих шийдвэр гаргасан. Мөн АТГ-аас түүнийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн юм. Харин шүүх түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж, Баасан гаригт сулласан юм. М.Энхсайхан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа төрсөн бодлоо бичиж, олон нийтийн сүлжээнд түгээжээ. Түүнийг нь бүрэн эхээр …

  • 24 June

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 11-р хороо Хонгран сфеко хотхон орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЗЦГ-ын ажилчдын байр /36 айл/, Соёолж, Улаанбаатар буян ХХК, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ …

  • 24 June

    Завьт эргүүлийнхэн дөрвөн иргэний амь насыг авран хамгаалжээ

    Нийслэлийн онцгой байдлын газрын  нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голын тогтоол усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор 9 дэх жилдээ “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 6 удаагийн дуудлагаар ажиллаж, усанд урсаж явсан 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Алба хаагчид 2019 оны 06 дугаар сарын 20-ны …

  • 22 June

    Д.Цогтбаатар: Парламентын тогтолцоог үндсэн зарчмаар нь хөгжүүлэхийг зорьж байна

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт буюу энэ сарын 26-ны өдрөөс эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т …

  • 22 June

    Дурсамж уулзалтад нийслэл, орон нутгаас 1300 бэлтгэл үүрэгтэн оролцлоо

    Төрийн цэргийн байгууллагад жагсаалын дарга болон бага даргаар алба хаасан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн дурсамж-уулзалт Соёлын төв өргөөнд боллоо.Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн болон баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн, энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн анги, салбарт цэргийн албыг хэвшүүлэн тогтоох, …

  • 22 June

    Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 22-нд баруун аймгуудын нутаг, 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Иймд:  -Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, …

  • 22 June

    Д.Тэрбишдагва: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 76 гишүүнд зориулж хийхгүй

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд …

  • 22 June

    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт ирэх сарын 1-нд эхэлнэ

    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын арав хоногийг ирэх долдугаар сарны 1-нээс 10-нд улсын хэмжээнд зохион байгуулна. Нийт 21 аймгийн Эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм. Дархлаажуулалтад: Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй …

  • 22 June

    Үндэсний их баяр наадмаар таван өдөр амарна

    Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 гаруй хоног хугацаа үлдлээ. Энэ жилийн наадмаар улс даяар тав хоног амрах юм байна. Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан байдаг. Өнөө жил долдугаар сарын 11-ний …

  • 22 June

    Бага насны хүүхдээ машинд орхихгүй байхыг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар, өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар өдөртөө +30 хэм хүрч халах төлөвтэй байгаа юм. Тиймээс эдгээр өдрүүдэд наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна. Учир нь, зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг аж. …

  • 22 June

    “Яараад яахав дээ ” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбаруудыг байрлууллаа

    Энэ сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн. Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос аймгууд руу явдаг төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарыг доорх чиглэлд байгуулсан. Үүнд: Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн 67 км-т буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг; Улаанбаатар хотоос …

  • 22 June

    Онцгой байдлын алба хаагчид цол нэмжээ

    Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/615 дугаар тушаалаар алба хаагчдад цол олгох арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм. Дэд хурандаа цолоор ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч М. Хаш-Эрдэнэ, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч В.Батсайхан, …

  • 22 June

    Хөшигийн хөндийн хурдны зам 99.75 хувийн гүйцэтгэлтэй байна

    Хотын захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төслийн явцтай танилцлаа. “Замын ажил 99.75 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилгын ажлууд дууссан. Гүүр, хоолой, тэмдэг тэмдэглэгээ бүгд бэлэн болсон. Нийт 32.2 км зам нь зургаан гүүртэй, 48 хоолойтой. Өнөөдрийн байдлаар жижиг заслын ажлууд хийгдэж байна. Улсын комисс ажиллуулахаар салбарын …

  • 22 June

    С.Амарсайхан:Дагуул хотуудаа хөгжүүлэхдээ шинэ нисэхийнхээ үйл ажиллагаатай уялдуулах ёстой 

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаар ахлуулсан хотын удирдлагын баг өчигдөр  Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав. Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг манай улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа билээ. Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар. “Шинэ нисэх онгоцны буудлын хувьд олон …