Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 19 June

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Б.Ганбатыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсон учраас энэ суудал эзгүй байсан. Эл суудалд ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганбат, МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар, Барилга хот байгуулалтын ТНБД С.Магнайсүрэн нарын нэр яригдаж байснаас Б.Ганбатыг ийнхүү томилжээ. Б.Ганбат хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн …

  • 19 June

    Хөгцөрсөн 60 тонн цагаан будааг буцаажээ

    Замын-Үүд боомтоор энэ сарын 04-ний өдөр БНХАУ-аас импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас хөгцөрсөн байсныг Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн, экспортлогч оронд нь буцаасан байна. Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  • 19 June

    Хуурамч жороор үйлчлэхгүй байхыг анхаарууллаа

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад хяналт шалгалт хийж байгаа аж. Уг шалгалтаар алдаатай болон хуурамч сэтгэцэд нөлөөт эмийн жороор үйлчилсэн зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан байна. Иймд эмч нар стандартын дагуу жор бичих, жор баригч нар эмийн жор хүлээн авахдаа стандартын дагуу бичигдсэн эсэхийг шалгаж, алдаатай, хуурамч жороор үйлчлэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын …

  • 19 June

    Ернхий сайдын нэрэмжит буудлагын тэмцээнд ЦЕГ-ын баг тэргүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагддаг буудлагын тэмцээн хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнийг Хил хамгаалах байгууллага хариуцан зохион байгуулж явуулсан юм. Төв аймгийн Баянчандмань дахь Хил хамгаалах байгууллагын тусгай бэлтгэлийн цогцолборт болсон тус тэмцээнд нийт 11 байгууллагын 150 гаруй тамирчид өрсөлдөж ур чадвараа сорьсон. …

  • 19 June

    “Өвс” түүж бэлтгэн бусдад худалдаалсан этгээдэд таван жилийн хорих ял оногдуулжээ

    Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б, Э нарын дөрвөн  хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийн талаар тодруулбал, Б нь 2018 оны 10 сард мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “өвс”-ийг түүж бэлтгэсэн, орон сууцны …

  • 19 June

    ШЕЗ-ийн гишүүнээр Т.Мэндсайханыг томилуулахаар санал болголоо

    Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал хураалт явуулах, санал болгох ажиллагаа өчигдөр /2019.06.18 /боллоо. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 93.58 хувь буюу 350 шүүгч оролцжээ. Санал хураалтад оролцсон шүүгчийн 50.86 хувь нь Түмэнжаргалын Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Түмэнжаргалын Мэндсайханыг томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал …

  • 19 June

    Нийслэлийн төрийн албан хаагчдын үйл ажиллагаа дотоод хяналттай боллоо

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем “erp.ulaanbaatar.mn” болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “eservice.ulaanbaatar.mn” системүүд хэрэглээнд нэвтэрсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг …

  • 19 June

    Цээж бодолтын тэмцээнээс зургаан настнууд хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

    Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык Кол хотод “Mental Arithmetic-2019” цээж бодолтын нээлттэй тэмцээн болж байна. Монголын оюун ухааны академийн 4-12 насны 21 сурагч оролцогчдыг гайхшруулж эхэллээ. Энэ сарын 17-ны өдөр болсон  есөн насны ангиллын зөвхөн дээд түвшний тамирчдын дунд болдог тэмцээнд Монголын тамирчид өндөр амжилт үзүүллээ. Манай зургаан настай сурагчид ах, эгч нарынхаа оролцох ёстой төрөлд өрсөлдөж, зургаан медалийн гурвыг нь хүртсэн гайхалтай амжилт үзүүлжээ. Тухайлбал, …

  • 19 June

    ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Бат-Эрдэнийг сонгов

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж  Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар ил санал хураалт явуулж олонхийн саналаар сонгож Байнгын хороо тогтоол гаргана” хэмээн заасан байдаг. Дэд хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн …

  • 19 June

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг 98.4 хувийн саналаар дэмжлээ

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өчигдрийн  /2019.06.18/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Энэ сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл …

  • 19 June

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 11:00-18:30 цагт 17-р хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамжууд,  65/А, 65/Б байрууд,  Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор Хан-Уул 10:00-17:00 цагт 10-р хороо Жаргалан эко хотхон, Байгаль …

  • 19 June

    3х3 ДАШТ: Монголын сагсчид  Эстонийн багийг хожлоо

    3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Голландын Амстердам хотод эхэллээ. Энэхүү тэмцээн энэ сарын 23-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг өрсөлдөж байна. Эрчүүдийн хувьд гараагаа тун амжилттай эхлүүллээ. Тэд эхний  тоглолтдоо ОХУ-ын шигшээ багийг 14:12, дараагийн тоглолтод  Эстонийн багийг 20:17 харьцаагаар буулгаж авлаа. Харин эмэгтэй баг эхний тоглолтоо Ираны багтай хийж, 18:19 харьцаагаар …

  • 19 June

    Д.Цогтбаатар: Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн  /2019.06.18/ хуралдаан боллоо.  Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, “2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсон. Энэ мэдээлэлд төрийн нууцад …

  • 19 June

    Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзаж санал солилцлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны төлөөлөл байлцав. Уулзалтаар Компакт гэрээний төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж буй Баруун эх үүсвэрийн төслийн танилцуулга болон уг төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын талаар мэдээлэл сонслоо. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы …

  • 19 June

    Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр А/596 тоот захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олголоо. Газрын асуудлыг нь ийнхүү шийдэж өгснөөр “айлын хажууд толгой хоргодож” байсан Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн багш, сурагчид шинэ хичээлийн байртай болох …