Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам.доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкинд төлөх 40 сая ам.долларыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Стандарт банкны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 40 сая …
Мэдээ мэдээлэл
June, 2019
-
19 June
Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна
МАЛЧИД, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ. 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 19-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж …
-
18 June
С.Амарсайхан: Өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж, нөөцөлсөн
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны төлөөлөл өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-д ажиллаж Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгааг газар дээр нь шалгалаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, …
-
18 June
Зуслангийн болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ
Зуны улирал эхэлж Зуслан чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 15-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлээд байна. Тодруулбал, Зуслангийн чиглэл буюу “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 35 минут тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос, “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус нэг цаг 30 тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос, …
-
18 June
“Азийн ардын урлагийн их наадам”-ын шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Азийн ардын урлагийн их наадам” 2019 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Энэхүү наадамд азийн 12 орны 200 гаруй, үндэсний 2028 ардын авьяастнууд ардын бүжиг, ардын дуу, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн 5 төрлөөр ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Их наадмыг ардын урлагийн …
-
18 June
Сайжруулсан түлшний борлуулалтын асуудлыг цэгцлэх үүрэг өглөө
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан болж, яамдын дэд сайдууд, агентлагийн дарга нар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх, “Тавантолгой түлш” ТӨҮГ-ын удирдлага, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат энэ үеэр ОББҮХ-ны ажлын албаны дарга Ч.Гантулга, “Тавантолгой түлш” ТӨҮГ-ын дарга М.Ганбаатар, Нийслэлийн Засаг даргын Орчны …
-
18 June
Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч …
-
18 June
Шөнийн цэнгээний газарт хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг саатууллаа
Мансууруулах бодис, сэтгэц нөлөөт эмийн хууль бус хэрэглээтэй тэмцэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх зорилгоор энэ сарын 14-15-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Нийслэлийн прокурорын газар, эрэлч нохойн алба хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт, шалгалт зохион байгууллаа. Шалгалтын үеэр 40 орчим иргэнд мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис шээсээр илрүүлэгч анхан шатны …
-
18 June
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш 09.00-17.00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулагдах …
-
18 June
Ши Жиньпин БНАСАУ-д анх удаа албан ёсны айлчлал хийнэ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийх тухай тус улсын төв мэдээллийн агентлаг CCTV мэдээлжээ. Тэрбээр БНАСАУ-ын удирдагчтай Пүрэв эсвэл Баасан гаригт уулзах төлөвтэй байна. Хамгийн сүүлд 14 жилийн өмнө БНХАУ-ын удирдагч БНАСАУ-д айлчилж байжээ. 2005 онд тухайн үеийн БНХАУ-ын дарга Ху Жиньтао тус улсад гурван өдрийн айлчлал хийхдээ Ким Жон Уны эцэг Ким …
-
18 June
Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч …
-
18 June
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаалд лам нар нэгджээ
“ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөн”-ийхөн МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Шаардлагадаа өнөөдрийн харгис, хэрцгий, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бузар булай нийгэм бий болоход ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж буруутай. Иймээс хариуцлага тооцож, сайдын суудлаас нь яаралтай огцруулах. Мөн Төрийн ордон доторх бузар булай, муу муухай бүхнийг арилгуулна хэмээн Лувсанпэрэнлэй хийдийн лам хуваргуудыг Төрийн ордны гадаа залж ном хуран, сан тавиулжээ. …
-
18 June
Төрсөн охиноо хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ
Хуулийн байгууллага бага насны хүүхэд хүчиндсэн гурван хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Э-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ. Шүүхээс Б.Э-г 10 настай бага насны хүүхэд хүчиндсэн гэм буруутайд тооцож, …
-
18 June
Азийн язгуур урлагийн наадмын “Гран при” шагналыг Дорнод аймгийн театрын уран бүтээлчид хүртжээ
“Азийн ардын урлагийн их наадам” анх удаа Монгол Улсад болж, энэ сарын 16-нд шилдгүүдээ тодрууллаа. Таван өдөр үргэлжилсэн Азийн язгуур урлагийн наадмын “Гран при” шагналыг Дорнод аймгийн театрын уран бүтээлчид хүртсэн. Харин дэд байрт БНСУ-ын уран бүтээлч, гутгаар байрт Өвөрмонголын уран бүтээлчид шалгарсан байна. Тус наадмын язгуур урлагийн төрөлд “Алтай” хамтлаг тэргүүн байр эзэлжээ. Энэхүү наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, …
-
18 June
Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье
Энэ нь ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулан бүх биеийг өвчлүүлж, хордлогын шинжээр илэрдэг хурц халдварт өвчлөлүүдийг хамаарах өвчнийг хэлнэ. Үүсгэгч нь өвөрмөц нян, вирус бөгөөд хүнсний болон ахуйн бохирлогдсон хэрэглэл, ялаа шавьж, бохир гараар дамжин хүнээс хүнд халдварладаг байна. Урин дулааны улиралд хүнсний бүтээгдэхүүнийг зөв горимд хадгалах, жимс жимсгэнийг угааж хэрэглэх, гараа тогтмол угааж хэвших нь гэдэсний халдварт өвчнөөс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл