Мэдээ мэдээлэл

January, 2024

  • 5 January

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “GoMongolia” үндэсний брэндийг олон улсад танилцуулна

    “GoMongolia” үндэсний брэндийг  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд олон нийтэд танилцуулсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “GoMongolia” арга хэмжээний үеэр 2024 оноос эхлэх “GoMongolia” үндэсний брэнд улс орны хөгжлийн өнгө төрхийг илтгэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэн, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл энэ сарын 14-18-нд болох Дэлхийн Эдийн засгийн чуулганы индрээс …

  • 5 January

    Сансрын туннель орчмыг бүрэн камержуулжээ

    Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэр буюу тус дүүргийн 1, 3 дугаар хороо Сансарын туннел орчмыг “Ногоон бүс” болгохоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын стандарт MNS 6423:2019 теле хяналтын камерын ерөнхий шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий хөдөлгөөнт 7, чиглэлийн 11 нийт 18 камерыг шинэ оны өмнөхөн шинээр суурилуулан ашиглалтад бүрэн оруулжээ. Мөн Сансарын туннел …

  • 4 January

    Манай улсын 12 тамирчин “КАНВОН 2024” залуучуудын өвлийн олимпын наадамд өрсөлдөнө

    БНСУ-ын Канвон мужид 2024 оны 1 сарын 19-нөөс 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд болох Залуучуудын IV өвлийн Олимпын наадамд 79 улсын шилдгийн шилдэг 1900 залуу тамирчид хуран чуулж, өвлийн 7 спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөх эрхээ хүртээд байна. Олон улсын олимпын хороо, Олон улсын спорт холбоодоос баталсан олимпын эрх олгох журмын дагуу Монгол улсаас …

  • 4 January

    Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөв

    Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, …

  • 4 January

    Ч.Батзориг: Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад төлбөр төлөхгүй

    Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нэвтрүүлж буй. 2023 оны наймдугаар сард нийслэлийн хэмжээнд, арваннэгдүгээр сараас улс орон даяар тээврийн хэрэгслийг цахимжуулж эхэлсэн. Энэ хугацаанд улсын хэмжээнд 128,400 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID tag)суурилуулаад байна. Улаанбаатар хотын хувьд үндсэн 16 байршилд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулж байгаа. 2024 оны нэгдүгээр сараас эхлэн тээврийн хэрэгслийн …

  • 4 January

    Н.Гансүх: Ардчилсан намын залуус өөрчлөлт, бодлогын реформыг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна

    Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа,  Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга Н.Гансүх, Б.Батзаяа, Б.Энхдөлгөөн, Э.Энхпүрэв, С.Цэнгүүн нар оролцож Ардчилсан намын бодлого, шийдлийг танилцуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н. Лхагвадорж: 2024 он сонгуулийн жил эхэлж байгаатай холбогдуулан эрх баригч намын хоосон амлалтуудаас сануулж …

  • 4 January

    Ц.Төрхүү:Зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг

    Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-ний 01:30 цагаас Улаанбаатар хотод цас орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм. -Өнгөрсөн шөнө орсон цаснаар тохижилт, үйлчилгээний байгууллагууд хэрхэн ажилласан бэ. Халтиргаа …

  • 4 January

    Г.Занданшатар: Ж.Батсуурь ажлаа хийж, сонгуулийн маргаан гарахаас сэргийлэх хэрэгтэй байна

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн бүртгэл, нэрсийн жагсаалттай холбоотой аливаа маргаан гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороо холбогдох арга хэмжээ авч, УБЕГ-тай хамтран шуурхай ажиллахыг даалгалаа. Тус дэд хороог УИХ-ын гишүүн Ж.Батсуурь даргалж байгаа юм. Мөн дэлхий даяар нийгмийн сүлжээнд хиймэл оюун ухаан …

  • 4 January

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Ц.Төрхүүг томилжээ

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Харин түүний оронд НИТХ-ын төлөөлөгч, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүг томилжээ. Ц.Төрхүү нь 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байсан. ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1988-1998 он нийслэлийн 42 дугаар бүрэн дунд сургууль /БҮРЭН ДУНД/ 1998-2002 он Хөдөө Аж Ахуйн Их сургууль …

  • 4 January

    Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна

    Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн бүртгэлийг цаасан суурьт болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Ингэснээр иргэн хүссэн газраасаа бүртгэлээ хийлгэх боломжтой …

  • 4 January

    Ц.Цэцэгмаа: Ажлын байрны стресс, амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан ходоодны өвчлөл нэмэгдэж байна

    Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын эмч Ц.Цэцэгмаа ходоодны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөр өдөрт дунджаар 30 гаруй иргэн үйлчлүүлдэг. Үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 20 орчим хүвь нь ходоодны архаг үрэвсэл болон шархлаатай гэсэн оноштой. Насны хувьд нийгмийн амьдралд идэвхтэй хөдөлмөрлөдөг 30-59 насны иргэдийн дунд ходоодны үрэвсэлт өвчин тохиолдож байна. Тэр дундаа хеликобактерийн халдварын идэвхжил …

  • 4 January

    Японд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо тодорхойгүй байна

    Япон улсын Ишикава мужид болсон газар хөдлөлтийн улмаас нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар  амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо одоо өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Амь үрэгдсэн иргэдийн 39 нь Важима хотод, 23 нь Сузу зэрэг таван хотод бүртгэгджээ.Үүний зэрэгцээ 300 гаруй хүн гэмтэж бэртсэний 25 нь маш хүнд байгаа аж.  Тус мужийн Важима хот, Сузу …

  • 4 January

    Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

    Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн сайдын зөвлөх Т.Дуламдорж, СЯ-ны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, СЯ-ны Орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров нар ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг хүлээлцүүллээ. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Заяабал  өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.    

  • 4 January

    Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмын төсөлд санал авч байна

    Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр дүрэм, журам, шийдвэрийн төслийг боловсруулж буй. Тодруулбал, Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөл /https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/657ac69beaca082574cb536a/, Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд …

  • 4 January

    Нийтийн тээврээр зорчих оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоожээ

    Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг түр зогсоожээ. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-аас мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд “Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаар мэдэгдлийг өчигдөр /2024.01.03/ манай компанид ирүүлсэн тул тодорхой шийдвэр гарах хүртэл өнөөдрөөс /2024.01.04/ эхлэн оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгааг мэдэгдэж байна” гэжээ.