АНЭУ-ын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр -100 кг-ын жинд Л.Отгонбаатар алтан медаль хүртлээ. ОУХМ Л.Отгонбаатар аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг ялснаар Ази тивийн аваргын алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнээс манай баг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн …
Мэдээ мэдээлэл
April, 2019
-
23 April
Гуравдугаар овоолгын нөхөн сэргээлт Монголын уул уурхайд жишиг тогтооно
Нар наашилсан хаврын сайхан өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ил уурхайн хоосон чулуулгийн 3-р овоолго дээр гарлаа. Энд уурхай үйл ажиллагаагаа явуулж, экскаватор эргэлдэн хөрсийг нь хуулан шанагадаж, аварга белазууд ар араасаа өдөр, шөнөгүй цувралдан хүдэр зөөж байсан гэхэд итгэхийн аргагүй газар нь эдгэжээ. Бүр ойр орчмын газраас илүү модтой, “онгон дагшин” мэт ялгарч харагдах нь гайхам сайхан. Эрдэнэтийн Овоо ордыг ашиглах …
-
23 April
Баянзүрх дүүргийн тамгын газар руу НЗДТГ-ын ажлын хэсэг, МАН-ын төлөөлөгчдийг нэвтрүүлсэнгүй
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчид болон тус дүүргийн хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар дахин үймээн дэгдээгээд байна. Мөн энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Э. Бат-Амгаланд үүрэгт ажлыг нь хүлээлгэж, өгөхөөр ирсэн Нийслэлээс Засаг даргын тамгын газраас ирсэн ажлын хэсгийнхэн хүмүүсийг нэвтрүүлсэнгүй. Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуульд МАН-ын хоёр төлөөлөгч ялалт байгуулснаар тус дүүрэгт МАН засаглах эрх …
-
23 April
Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба зам” дээд түвшний уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийнэ. Мөн 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод зохиогдох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад урилгаар оролцоно. Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн “Бүс ба …
-
23 April
Гавьяат жүжигчин С.Өлзийхүү “Миний ертөнц” тоглолтоо хийнэ
Монгол Улсын гавьяат жүжигчин, “Шилдэг өнгө” продакшны захирал С.Өлзийхүү өөрийн “Миний ертөнц” тоглолтоо тавдугаар сарын 10-нд хийх гэж байна. Авьяаслаг жүжигчин С.Өлзийхүү өөрөө дуулж, бүжиглэж, жүжиглэхээс гадна өөрийн бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийг инээлгэж, уйлуулж, уяраана, огшоох нь ээ. Түүнтэй хамт хошин урлагийн жүжигчид болон дуучид “UB Palace”-ын танхимд уран бүтээлээрээ сонорыг чинь мялаах болно.
-
23 April
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж гаргалаа
Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг өчигдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн, судлаачид, орон нутгийн иргэдийн төлөөлөл зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцсон юм. Түүхэн аялал жуулчлалын чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж буй ажлуудыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр оролцогчдод …
-
23 April
Засгийн газар ээлжит бус хурал зарлалаа
Засгийн газар өнөөдөр /2019.04.23/ 14.00 цагт хуралдахаар товложээ. Тус хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Улсын Их Хурлын даргын айлчлалын дүнгийн тухай, Монгол, Грекийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн тухай, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудал …
-
23 April
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш буюу энэ сарын 24-нд эхэлнэ. Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчид “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас …
-
23 April
Эмгэнэл: Цэрэндонойн Санжаа (1937-2019)
Чөлөөт бөхийн спортын мастер, олон түмэндээ “Том” хэмээн алдаршсан улсын заан ЦЭРЭНДОНОЙН САНЖАА дөрөвдүгээр сарын 22-нд хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын чөлөөт бөх төдийгүй үндэсний бөхөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Ц.Санжаа нь 1937 онд Өвөрхангай аймгийн Шанх, одоогийн Хархорин суманд төржээ. Чөлөөт бөхийн шигшээ багийн анхны найман тамирчны нэг тэрбээр Унгарт болсон найрамдалт армиудын тэмцээнд манай тамирчдаас олон …
-
23 April
Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1,982 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 20 хүн амь насаа алджээ. Үүний 13 нь том хүн 7 нь хүүхэд байгаа юм. Харин галын аюулаас Онцгой байдлын албаны алба хаагчид 10 хүний амь насыг авран хамгаалсан байна. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой …
-
23 April
Хотын даргын “Явуулын оффис” ажиллуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Цаашид хотын Захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засаг дарга өөрөө болон бусад албаны хүмүүс нь долоо хоног бүр танилцуулж байх аж. Түүнчлэн хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлын хүлээж авах тусгай дугаар ажиллуулах гэнэ. Тэрбээр …
-
23 April
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ
Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт энэ сарын 24-26-ны хооронд болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргалаа Захирамжид энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан байна. Энэ өдөр 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөн хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй …
-
23 April
Төрийн 17,600 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд зарлалаа
Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас олон нийтэд зарлалаа. Энэ удаад Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг …
-
23 April
Энэ сарын 25-ны өглөө авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг түр хаана
Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гарган, дөрөвдүгээр сарын 25-ны 07.00-09.30 цагийн хооронд хотын авто зам, гүүрийн замын зорчих хөдөлгөөнийг түр хаахаар болжээ. 25-ны өглөө болох Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын үеэр болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд олон нийтийг аюулгүй газарт хэрхэн цугларуулах талаар …
-
23 April
Өнөөдөр дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 23-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 10, 12-р хороо 20-р цэцэрлэг, Жанжины 12-21-р гудамж, 69 айл, Мобиком, Жаргалант, Сайрын харгана, Бодь зул сан, Си Пи Эм Си ХХК-ууд, Вэлл март худалдааны төв, Махаяан Дарь эх сүм, Дүүргийн НҮГ, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл