Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 22 April

    О.Ууганбаатар, Ц.Цогтбаатар хоёр Азийн аварга боллоо

    Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцэээн хоёрдахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эхний 2 өдрийн байдлаар манай улсын шигшээ баг 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтай, нийт 7 медальтай тэмцээнийг тэргүүлж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг жингийн барилдаанууд явагдаж дөрвөн …

  • 22 April

    Цагдаагийн нэрээр залилан хийсэн этгээдүүдийг саатуулжээ

    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдэг хуурамчаар үйлдэн ашиглаж, иргэдийг хууран мэхэлж байсан “А” гэгч этгээдийг саатуулан шалгаж байна. Иргэн А-г Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн А-г хэрэгт холбогдуулан шалгахад гурван найзын хамт …

  • 22 April

    Жюү жицүгийн ДАШТ-ээс З.Цэлмүүнээ хүрэл медаль, Б.Есүхэй мөнгөн медаль хүртлээ

    Жюү жицүгийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод энэ сарын 20-ний өдөр  эхэллээ. ДАШТ-ийн эхний өдөр өвсвөрийн тэмцээн эхэлж, охидын 22 кг-ын жинд З.Цэлмүүнээ хүрэл медаль хүртэж багийнхаа анхны медалын эзэн болов. Мөн хөвгүүдийн 30 кг-ын жинд Б.Есүхэй /”Гаруда” клуб/ мөнгөн медаль хүртээд байна. Өсвөрийн тэмцээний жин тус бүрт 10-20 тамирчин …

  • 22 April

    Налайхын уурхайд осол гарч гурван хүн амиа алджээ

    Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд өчигдөр осол гарчээ. Энэ тухай дуудлага тус дүүргийн онцгой байдлын хэлтэст дөрөвдүгээр сарын 20-ны 20:40 цагт ирсэн байна. Энэ талаар Налайн дүүргийн онцгой байдлын хэлтсээс тодруулахад “Дуудлагын дагуу очиход уурхайд нурал үүсэж, дөрвөн иргэн 377 метрийн гүнд дарагдсан байв. Эдгээр иргэнийг авран хамгаалахаар онцгой байдлын 44 алба хаагч түүнчлэн эмч, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнууд нийт 76 хүн долоо …

  • 20 April

    АНУ-ын иргэний амь насыг аварсан монгол хүүхдүүдийг шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Жаргалмаа, Б. Ариун-Учрал, Б.Лхагвадорж нарыг Шударга журам медалиар шагнажээ. Тодруулбал,тэд  АНУ-ын Калифорни мужийн Аламеда хотод болсон золгүй явдлын үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө иргэнийхээ үүргээ нэр төртэй биелүүлснийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 42 дугаар тоот Төрийн одон медалиар шагнасан байна. …

  • 20 April

    У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байгаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны үеэр үндэсний хэмжээний театр, музейтэй болох шийдвэр гаргасан юм. Тэрээр өчигдөр Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллаж, удирдлага, уран бүтээлчид, ажилтнуудтай нь уулзав. ​Байгалийн түүхийн музей 2013 онд хаалгаа барьснаас хойш өнөөг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед “Музейн …

  • 20 April

    УДЭТ-ын хамт олон “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо Дорнод аймгаас эхэлнэ

    Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 2019 оны “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан 4 сарын 24-ны өдрөөс Дорнод аймгаас эхлэн тоглохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Энэхүү тоглолтын арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор өчигдөр /2019.04.19/ Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт Хэвлэлийн бага хурал зохион …

  • 20 April

    Налайх дүүрэгт “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” бүх нийтийн цэвэрлэгээ боллоо

    Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал,“Хоггүй Налайх” аяны хүрээнд өнөөдөр Налайхчууд “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг дүүрэгтээ амжилттай зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн ИТХ, ЗДТГ болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвх санаачилгатай оролцож нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай …

  • 20 April

    МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна

    Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр жил бүрийн төрсөн өдрөө фэнүүдийнхээ хамт тэмдэглэдэг бөгөөд энэ жил ч мөн адил үзэгч фэнүүдтэйгээ төрсөн өдрийн баярыг хуваалцах гэж байна. Түүний 11 дахь удаагийн төрсөн өдрийн “Амьдрал” тоглолт  өнөөдөр орой 17 цагт …

  • 20 April

    Нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ 90 минут үргэлжилнэ

    Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Нээлтийн нэгдсэн арга хэмжээ өнөөдөр 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер …

  • 19 April

    Баригдаж буй барилгаас блок унаж нэг хүн гэмтлээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Баянгол” зочид буудлын эсрэг талд баригдаж буй барилгаас замын хөдөлгөөнд оролцож байсан автомашин дээр блок унасан ноцтой осол өнөөдөр /2019.04.19/  13.30 цагийн орчимд гарлаа. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй боловч машин дотор гурван иргэн зорчиж явсны нэг нь хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал, машиныг барьж явсан жолоочийн хөл гэмтсэн тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр ГССҮТ-рүү хүргэжээ.   

  • 19 April

    Гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоолоо

    Нийслэлд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд архи согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • 19 April

    Дуулиант 23 хэргийг шалгуулахаар гишүүд ерөнхий прокурорт ханджээ

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан нар Монгол Улсын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хандан албан тоот илгээжээ. Албан тоотод дурьдаснаар, “Иргэд, албан байгууллагаас өндөр дамтамжтайгаар гишүүд бидэнд ирүүлсээр байгаа асуудлуудыг нэг мөр хянан шийдвэрлүүлэхээр УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.15, 7.1.17-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Танд хандаж байна” гэжээ. -С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан …

  • 19 April

    Малчны гэрт жирэмсэн эхэд кесерово хагалгаа хийжээ

    Энэ сарын 11-нд Завхан аймгийн Тэлмэн суманд малчны хотонд жирэмсэн эхэд яаралтай хагалгаа хийж, эх үрийн амийг аварчээ. Тус сумын харьяат Б 26 настай эмэгтэй хоёр дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж гэсэн оношоор биеийн байдал маш хүнд байдалтай түргэн тусламж дуудсан байна. Дуудлагын дагуу Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч н.Мягмаржаргал, н.Өнөртуяа нар Тосонцэнгэл сумын нэгдсэн …

  • 19 April

    Энэ сарын 25-нд нийслэлийн замын хөдөлгөөнийг 07:00-09:30 цаг хүртэл түр зогсооно

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Сургуулийн хүрээнд энэ сарын 25-ны өдрийн 07.00-09:30 цаг хүртэл нийслэлийн замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулна. Энэ өдөр өглөөний 08:00 цагаас зарлан …