Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 11 April

    МУГЖ Т.Ариунаа Европын орноор аялан тоглолт хийнэ

    Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Т.Ариунаа  Европын орноор аялан тоглолтоо хийх гэж байна. Дөрөвдүгээр сарын 20-ний өдөр Швейцарь улсын Женев хотоос эхлэх түүний аялан тоглолт Герман, Бельги, Франц, Чех, Австри, Швед, Англи, Турк, Ирланд зэрэг орнуудаар үргэлжлэх юм байна.   Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа хамгийн сүүлд “Чамдаа уусна” хэмээх дууг жүжигчин Т.Бархүүтэй хослон дуулсан нь олны анхаарлыг татсан. Энэ уран бүтээл нь түүний удахгүй …

  • 11 April

    Ерөнхий прокурор эрүүгийн хэргийн шийдвэрийг нийтэд мэдээлж байхыг үүрэг болгожээ

    Авлигын гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эсрэг болон улс, орон нутгийн хэмжээнд олон нийтийн анхаарлыг татсан хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн даруй прокурор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байхыг Улсын ерөнхий прокурор чиглэл болгожээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах, бодитой, …

  • 11 April

    АН албан ёсоор бүлэггүй боллоо

    УИХ дахь Ардчилсан намын албан ёсоор намын бүлэггүй болсныг өнөөдөр /2019.04.11/ УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны эхэнд танилцууллаа. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намын бүлэг, намаасаа гарах хүсэлт өгснөөр намын удирдлага нь шийдвэрийг нь хүлээж авсан. Гэвч Ардчилсан намын удирдлагуудын зүгээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шууд явуулсан бол Л.Болдыг намын дунд шатны байгууллагынх нь шийдвэрээр чөлөөлөх эсэхийг эцэслэх байсан юм. Мягмар …

  • 11 April

    Ц. Нямдорж: 70, 80 хүрсэн эмээ нарт гүйцэтгэх ажил явуулсан байна

    УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганаар  хэлэлцэх асуудлаас өмнө УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг хамгийн эхэнд оруулж өгнө үү гэдэг санал гаргасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж  хэлэхдээ “Олон улсын парламентын холбоо энэ асуудалд анхаарч байхад бид …

  • 11 April

    УИХ-ын дарга орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулав

    УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзсан. УИХ-ын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр гишүүдэд арга зүй, мэдээллийн дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах чиг …

  • 11 April

    Томоохон сүлжээ дэлгүүрүүдийн агуулахаас зөрчил илэрчээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон сүлжээ дэлгүүрүүдийн агуулахад хяналт шалгалт хийсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, үйлчилгээний 1 төвд байрлах “Миний дэлгүүр-112 салбар”, Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа 35-01 тоотод байрлах “Монгол кореа сторе” ХХК-ийн худалдааны төв, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хорооллын эцсийн буудал, Ард Аюушийн ӨЧ-23 тоотод байрлах Скайхапермаркет ХХК-ний Е-март” худалдааны төвүүдийн үйл …

  • 11 April

    Ц.Элбэгдорж хараагүй иргэдтэй уулзав

    Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019.04.05-ны өдөр “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан, хараагүй иргэдийн төлөөлөлтэй уулзаж тэдний санал бодлыг сонсчээ. Тэрбээр энэ талаараа “Хараагүй иргэдтэй уулзлаа.  Хийж бүтээж байгаатай нь танилцлаа. Маш их эрч хүч, урам зориг авлаа. Хамтарч хийх зарим ажил ч байна. Хараагүй иргэд маань амьдралын утга учрыг дүүргэж амьдрах гэж зүтгэж тэмцэж байгаа сэтгэлийн …

  • 11 April

    Залилан хийдэг этгээдүүдийг баривчилжээ

    Түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас өндөр үнэтэй буюу Lexus570, Range rover, Benz зэрэг авто машиныг өдрөөр нь түрээслэн авч яваад банк бус дээр тавьж залилан үйлддэг этгээдүүдийг баривчилжээ. Дээрх залилангийн хэргийг 26-28 насны гурван этгээд олон удаа үйлдсэн нь шалгалтаар тогтоогджээ. Тэд фэйсбүүк болон бусад зараас задалсан дахин ашиглахгүй болсон тээврийн хэрэгслийн арлын дугаар, гэрчилгээ улсын дугаарыг 1-10 сая төгрөгөөр худалдан …

  • 11 April

    Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг хэрэгжүүлсэнээр нийслэлийн ногоон байгууламж 20-30 хувиар нэмэгдэнэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Тулга нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төслийг танилцуулав. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг …

  • 11 April

    Хачигт хазуулсан 55 тохиолдол бүртгэгджээ

    Өнөөдрийн байдлаар хачигт хазуулж, эрсдэлд өртсөн 55 сэжигтэй тохиолдол Зоонозын өвчин судлалын үндэсний төвд бүртгэгджээ. Иймээс ЗӨСҮТ-өөс зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, халдварын голомттой газруудаар явахдаа хачиг харагдахуйц тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх, хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах хэрэгтэйг анхааруулав. Мөн хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх, хачигт хазуулсан …

  • 11 April

    Ж.Нарантунгалаг: Насаар ахмад учир илүү туршлагатай байх болно

    Монголын холимог тулааны домог Ж.Нарантунгалаг “One Championship Roots of Honor“ тэмцээнд оролцохоор Филлипин улсын Манила хотод очоод байна. Тэрбээр “ONE Championship” холбооны хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө дөрөвдүгээр сарын 12-нд вьетнам гаралтай Австралийн тулаанч Мартин Нгуентэй тулалдахаар болоод байгаа билээ.   Дээрх бичлэгээс тулаанч Ж.Нарантунгалагийн хэлсэн үгийг сонсохыг үзвэл 42 минутаас эхэлж үзнэ үү. Энэ сарын 9-ны өдөр тэмцээнд оролцож …

  • 11 April

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 7-р хороо Рашааны 24, Хангайн 19, 23-р гудамжууд, УСУГ-ын харьяа Зөөврийн ус түгээх байр, Макс дэлгүүр, Царам трэйд, Содмонгол, Сансар дэлгүүр болон эдгээрийн ойр орчмоор БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 8-р хороо Тэнгэртауэр, Тэнгэр бөөний …

  • 11 April

    “Шарк”-ууд 23 төсөлд 3,2 тэрбумын хөрөнгө оруулжээ

    Дэлхийн 30 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж буй бизнесийн реалити шоу “Шарк танк” нэвтрүүлгийн Монгол дахь хоёрдугаар цуврал гуравдугаар сарын 24-нд сүүлийн дугаараа үзэгчдэдээ хүргэсэн. Энэ удаагийн цувралд нийт 300 гаруй гарааны бизнес эрхлэгч бүртгүүлснээс 23 бизнес эрхлэгч бизнесийн хөрөнгө оруулалтаа авах санал авч чаджээ. Бизнес эрхлэгчдэд нэвтрүүлгийн үеэр нийт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шаркууд хийсэн байна. Гарааны бизнес …

  • 11 April

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний­ 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдиол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс …

  • 10 April

    Нийслэлийн засаг даргын орлогч болон төслийн удирдагчдад нэр дэвшигчдийг дэмжлээ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж нийслэлийн Засаг даргын орлогч болон төслийн удирдагчдыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолын дагуу нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтцийг тогтоож хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай байхаар тогтоосон. Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу …