Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны …
Мэдээ мэдээлэл
May, 2024
-
16 May
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Өнөөдрийн эрх баригчдын үг, үйлдэл усан дээр тогтсон хөөс мэт байгаа
АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Намын даргын Ажлын албаны дарга Э.Галбадралтай ярилцлаа. Түүнийг Дүнжингаравын дэргэдэх аймшигт галд өртсөн гэдгээр нь хүмүүс мэднэ. Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж ирээд намын ажилдаа ханцуй шамлан орсон түүнтэй ярилцахад сонирхолтой байлаа. Түүнээс тийм нэг эр зориг, амьдралын үнэ цэн, ардчиллын төлөө гэсэн зүрх сэтгэл мэдрэгдэж байсныг онцолъё -Энэ хаврын Монголын нийгмийн шуугиан болсон “Дүнжингаравын …
-
16 May
Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална
Орон нутагт бэлчээр, усны ундарга, голын эх дээр ашигт малтмалын лиценз олгосонтой холбоотой маргаан ихээр гарч, иргэд малчдаас холбогдох байгууллагуудад гомдол, санал ирүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдийн хамтаар ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн хурлын саналыг заавал үндэслэх, тухайн орон нутгаас томилсон хянан шалгагчийн дүгнэлтийг харгалздаг байх зарчмын зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж буйгаа …
-
16 May
ГССҮТ-ийн үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидэнт эмч нар хамтран ногоон төгөл байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үндсэн мэргэшлийн 2023 оны төгсөгчид болон 2022, 2023 оноос элсэн суралцаж буй резидент эмч нар хамтран ногоон төгөл байгууллаа. ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан дээрх төгсөгчид, мөн резидэнт эмч нарын зүгээс тус төвийн гадна талбайн тохижилтыг …
-
16 May
Намуудын дарга нар ахмадууд руугаа нүдээ нээж, зөв сонголтоор нэр дэвшүүлэх нь ононо
Аливаа үйл хэрэг ахмад, дунд, залуу үе гэсэн алтан хэлхээнд оршиж үргэлжилдэг. Ахмад нь сургадаг, залуу нь дагадаг. Орчлон хорвоогийн явж ирсэн зам энэ. Ахмадууд алдааг нь урьдчилж хэлж, сануулж, алдахаас сэргийлүүлэхэд оршдог. Туршлага гэдэг бол юугаар ч орлуулшгүй бодит үнэ цэн юм. Монгол орон ээлжит парламентын сонгуулиа хийх гэж байна. Өнөө жил УИХ-д нэр дэвшихээр горилогсдыг үзвэл, ихэнхдээ залуу …
-
16 May
М.Анхцэцэг Парисын олимпод оролцох болзлоо хангалаа
“Парис 2024” олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа. Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-ны өдөр …
-
15 May
Улсын нэгдүгээр төв эмнэлэг 200 эмч, сувилагчийг чиглүүлэх сургалтад хамруулж байна
УНТЭ-ээс төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэн суралцагчдад зориулан чиглүүлэх сургалт өнөөдөр /2024.05.15/ УНТЭ-ийн хурлын танхимд боллоо. Сургалтыг нээж УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа хэлсэн үгэндээ “УНТЭ-ийг сонгож, сонгон шалгаруулалтад оролцож шалгарч орж ирсэн та бүхэнд баяр хүргэе. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хичээлийн шинэ жилийн мэндийг мөн хүргэе. 1925 оны аравдугаар сарын 25-ны өдөр манай …
-
15 May
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгууллаа
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36-р тогтоолоор “хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Хүнсний судалгаа инновацын нээлттэй төв”-ийг түшиглэн байгуулахаар боллоо. Хүрээлэн нь …
-
15 May
Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байжээ. 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн …
-
15 May
У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллаж, нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэн ерөөлөө. Тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, гадаад улс руу оргон зайлсан этгээд болон гадаад руу хууль бусаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр ажиллаж байгааг сайшаалаа. Цаашид улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх, гэмт …
-
15 May
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Тус тогтоолоор шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хүний нөөцийг бэлтгэх, тасралтгүй хөгжих боломж, нийгмийн баталгааг хангах хүрээнд салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, олон улсын дэвшилтэт технологийг нутагшуулах хүрээнд салбарын технологи дамжуулах бодлогын чиглэл, төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж …
-
15 May
Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын …
-
15 May
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгав. “Хөгжлийн …
-
15 May
Нэгдүгээр эмнэлгийн сувилагч нар мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө
УНТЭ-ээс Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийт сувилагчдынхаа дунд “Амилуулах үеийн суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээ” сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг энэ сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Манай эмнэлгийн ажиллах хүчний цөм болсон сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндийг хүргэе. Өнөөдрийн байдлаар …
-
15 May
Фото: “Парис 2024” олимпын бамбарын аялал
“Парис 2024” олимпын бамбар нь Эллада орноороо буухиалж, улмаар түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа энэ сарын 9-ны өдөр эхлүүллээ. 1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэх мөчид 1,000 орчим усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50,000 гаруй хүн хуран цугласан байна. Бамбарын буухиаг “Лондон 2012” Олимпын усанд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл