Мэдээ мэдээлэл

February, 2019

  • 25 February

    МХЕГ-ын 1800-1286 дугаарт 175 иргэн ханджээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нээлттэй утас 1800-1286 дугаарт энэ оны эхний сарын байдлаар 175 иргэн холбогдон гомдол, санал гаргаж зөвлөгөө, мэдээлэл авчээ. Тухайлбал, бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад шаардагдах бичиг баримт, жирэмсний болон ээлжийн амралт, хяналтын хуудас болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө хүссэн зэрэг 130 дуудлагад хариу өгсөн байна. Мөн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар найман удаа …

  • 25 February

    Сунгалттай паспорттай иргэдэд Арабын Нэгдсэн Эмират улсын виз олгохгүй

    НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан гадаад паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж, хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 2 дугаар сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын виз олгохгүй болсныг тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар Казахстан, Израйль, Өмнөд Африк, Филиппин зэрэг улс сунгалттай паспорттай гадаад иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд …

  • 25 February

    Ким Жон Ун галт тэргээр Вьетнамыг зорьжээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь удаагийн түүхэн дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд болохоор товлогдоод байгаа билээ. Тэгвэл БНАСАУ-ын удирдагч тус уулзалтад оролцохоор Пёньян хотоос хоёрдугаар сарын 23-ны өдөр  галт тэргээр хөдөлсөн байна. Пёньянаас Ханой хүртэл галт тэргээр 48 цаг орчим явж хүрдэг гэнэ. Ким Жон Ун, …

  • 25 February

    ШШГЕГ: Сэжигтэн хорих өрөөндөө ганцаараа байсан

    ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгч Л.Бямбаа энэ сарын 23-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн талаар  шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад “2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21.40 цагийн орчимд иргэн Б нь ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан байсан. Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас эрүүгийн …

  • 25 February

    Дуучин Лэди Гага “Оскар” хүртлээ 

    91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотын “Долби” театрт үргэлжилж, ялагчид тодорсоор байна. Шилдэг киноны дуу шагналыг дуучин Лэди Гага анх удаа “A Star Is Born” киноны “Shallow” дуугаараа хүртлээ. Тэрбээр Холливудын нэрт жүжигчин Брэдли Куперийн хамтаар “A Star Is Born” кинонд гол дүрийг бүтээсэн юм.  Оскарын шагнал гардуулах ёслолын тайзнаа Брэдли Купертай хамтран “Shallow” дуугаа …

  • 25 February

    Ocкарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Рами Малек хүртлээ

    Америкийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 91 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Лос-Анжелист  хотноо болж байна. Энэ жилийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг алдарт “Queen” хамтлагийн гоцлол дуучин, рок од Фредди Меркуригийн дүрийг бүтээсэн Рами Малек хүртлээ. Фредди Меркуригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” киноны гол дүрийг Рами Малек бүтээсэн юм. Английн домогт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн …

  • 25 February

    Ирэх сарын 1-8-ны хооронд бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа өнгөрсөн жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах тушаал гаргасан. Энэ дагуу гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах …

  • 25 February

    БНАСАУ-АНУ-ын удирдагчдын уулзалтын хэвлэл мэдээллийн төвийг нээжээ

    Вьетнамын нийслэл Ханой хотноо болох БНАСАУ-АНУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын олон улсын хэвлэл мэдээллийн төвийг бямба гарагт нээжээ. Соёл найрамдлын ордонд байрладаг дээрх төвийг нээх ёслолд Вьетнамын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Энэхүү төв нь хоёрдугаар сарын 26-наас үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх ажээ. “Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болон хоёр талын …

  • 25 February

    Өнөөдөр болох үйл явдлууд

    11.00 цагт “Туушин” зочид буудалд “Эрх чөлөө хөдөлгөөн”-өөс "Эрх чөлөөний дуудлага" үйл ажиллагааг зохион байгуулна. Утас: 91114192, 89004192

  • 25 February

    Суданд онц байдал зарлажээ

    Суданы Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан сүүлийн хоёр сар гаруйн турш өрнөсний дараа улс даяар нэг жилийн онц байдал зарлаж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Омар аль-Башир мэдэгдэв. Баасан гарагт Суданы Ерөнхийлөгч үндэсний зохицуулалтын хорооны гишүүд, мужийн захирагчид болон эрх баригч Үндэсний конгресс намын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзсаны дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна. О.Аль-Башир хэлэхдээ, эдийн засгийн нягт арга хэмжээг шинэ Засгийн газар батлах …

  • 25 February

    Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. 2019 оны 02 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 …

  • 24 February

    Э.Билгүүн: Ц.Ариунаа сурагчдын мөнгийг хууль бусаар зарцуулж, завшдаг

    "British school of Ulaanbaatar" сургуулийн хуулийн зөвлөх Э.Билгүүнээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа.

  • 23 February

    Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэхний нийлүүлэлт дөрөвдүгээр сарын 15-наас хийгдэнэ

    Жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна, жолооч болгоно гэж төрийн байгууллагын ажлыг хувиараа хийдэг мэтээр бусадад итгүүлж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Өөрсдийгөө оюутан гэж танилцуулсан 20-21 насны  хоёр этгээд одоогийн байдлаар 60-70 удаа бусдыг залилж, амар хялбар аргаар мөнгө олох арга хэрэгсэл болгон гэмт хэрэг үйлдснээ хүлээгээд байна. Энэ талаар бид  Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын …

  • 23 February

    Л.Оюун-Эрдэнэ: Монголын гадаад сурталчилгааг МОНЦАМЭ гэсэн цонхоор явуулахыг дэмжинэ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, тус агентлагийн хамт олонтой ярилцлаа. МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд байгуулагдсан, 90 гаруй жилийн түүхтэй, Монгол Улсын гадаад, дотоод бодлого, өдөр тутамд болж байгаа үйл явдлыг мэдээлж, гадаадад сурталчилдаг байгууллага гэдгийг агентлагийн захирал Б.Ганчимэг танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар Англи, Хятад, Орос, Япон хэл дээр сонин, сэтгүүл, …

  • 23 February

    Ирэх сараас эхлэн гадаад паспортыг онлайнаар захиалдаг болно

    Улсын бүртгэлийн багц хуулийн журамд заасны дагуу улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажил өрнөөд байгаа билээ. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн газраас үзүүлдэг бүх үйлчилгээг ирэх наймдугаар сарын 1-нд бүрэн цахимжуулахаар төлөвлөөд байгаа. Одоогоор эд хөрөнгийн үйлчилгээ 100 хувь, иргэний улсын бүртгэл 99 хувь, хуулийн этгээдийн бүртгэл 95 хувь цахимжаад байгаа юм. Цахимжуулах ажлын хүрээнд ирэх сарын 15-наас эхлэн иргэний үнэмлэх болон гадаад паспортыг онлайнаар захиалдаг болох ажээ. Түүнчлэн гадаад паспортын хугацаа дуусах …