Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхитай байхыг анхааруулж байна. 2019 оны 02 дүгээр сарын 1-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. …
Мэдээ мэдээлэл
February, 2019
January, 2019
-
31 January
“Мөсний шагайн харваа”-ны УАШТ зохион байгуулагдана
Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмийн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна. Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулах нь Монголын түүх соёлыг дэлхий дахинд …
-
31 January
Сар шинийн баярын үeэр эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярын үeэр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар Эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хурал хийлээ. Улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлээс сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд албан даалгаварыг танилцуулж, шат бүрт хэрэгжүүлж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин үүрэг болгов. Түүнчлэн томуу, томуу төст өвчний бэлэн байдлын хангаж, сар шинийн баярын урьдчилан сэргийлэх …
-
31 January
“Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэн гарна
Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй ажиллана. “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тоглоомын олон төрөл зүйл дэлгэгдэнэ. Хамгийн эртний тоглоом нь Сяньби, Уйгарын хаант улсын үед холбогдох тоглоомууд …
-
31 January
VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний ойг орон даяар тэмдэглэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан юм. Зарлигт холбогдох байгууллагын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Богд хааны ордон музейд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Зарлиг гардуулах ёслол Богд хаант Монгол Улсын үеийн төрийн дуулал “Зуун лангийн жороо луус”-аар эхэлж, дараа нь …
-
31 January
Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Засгийн газрын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, …
-
31 January
Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
МАН–ын Удирдах зөвлөл дөнгөж сая Төрийн ордонд хуралдлаа. Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дараагийн даргад хэнийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. МАН–ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс УИХ-ын даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлснийг дэмжжээ. Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу МАН–ын бүлэг хуралдаж, дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Г.Занданшатарын намтар ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль 1992 онд ОХУ-ын Эрхүү …
-
31 January
ЭХЭМҮТ-д гурван ихэр хүүхэд мэндэлжээ
Энэ оны анхны гурван ихэр хүүхэд 2019 оны нэгдүгээр сарын 8-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлжээ. Тодруулбал, Өмнөговийн Хүрмэн сумын харьяат С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нарын гэр бүлд гурван ихэр хүүхэд мэндэллээ. Ө.Энхмандах гурав дахь төрөлтөөрөө ийнхүү хоёр хүү, нэг охин төрүүлсэн бөгөөд өмнө нь хүү, охин хоёртой байжээ.Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгааг тус эмнэлгээс мэдээлэв.
-
31 January
Улаан бурхан өвчнөөс сэргийлье
Улаан бурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байна. Ялангуяа уг өвчлөл нь Улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүдийн дунд илүү их бүртгэгдэж байна. Иймд: -Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон юмуу эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх -Вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх -Уг өвчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, мэргэжлийн эмчид …
-
31 January
336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг чөлөөлжээ
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан. Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудад дараах арга хэмжээг авчээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар …
-
31 January
Б.Урантогос: Оюутнууд 2018 оны сургалтын төлбөрийн И-баримтаа ирэх сарын 15-аас өмнө аваарай
Их, дээд сургуулиудын оюутнууд сургалтын төлбөр төлсөн татварын и-баримтаа авч хэвших, татварын буцаан олголтоо цаг тухайд нь авах талаар Монголын оюутны холбооны менежер, Сити их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Б.Урантогостой ярилцлаа. Шинэ он гараад удаагүй байна. Монголын оюутны холбоо сүүлийн үед ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ? Энэ талаар яриагаа эхлэе. Сайн байна уу. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хувь …
-
31 January
Сар шинийн өдрүүдэд Дархан-Улаанбаатарын хооронд рейлбус үйлчилнэ
Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн өдрүүдэд УБТЗ-аас иргэдэд үйлчилгээгээ ойртуулан түргэн шуурхай үйлчлэх үүднээс Дархан-Улаанбаатарын хооронд рейлбус явуулахаар болжээ. Тодруулбал хоёрдугаар сарын 4 буюу битүүний өдрөөс эхлэн 10-ныг дуустал Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дарханы чиглэлд 961, 962-р галт тэрэг буюу рейлбус, шинийн 1,2,3-нд Дархан-Сүхбаатар, Сүхбаатар-Дарханы чиглэлд 963, 964-р галт тэргийг нэмэлтээр явуулна. Улаанбаатар-Дарханы чиглэлд дээр дурдсан өдрүүдэд рейлбус 09.00 цагт хөдөлж …
-
31 January
АШУҮИС-ийн эмнэлгийг ирэх сард ашиглалтад хүлээн авна
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан эмнэлгийн барилгыг ирэх сард ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ эмнэлэг Баянзүрх дүүргийн хүн амд үндсэн, улсын хэмжээнд зарим төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн АШУҮИС-ийн төгсөхийн өмнөх болон дараах сургалтад хамрагдаж байгаа 7000 …
-
31 January
Нийтийн тээвэрт 1200 цахилгаан автобус нэвтрүүлнэ
“Байгаль орчинд ээлтэй, нэгдсэн ухаалаг систем бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийн талаар Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав. Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 1200, хүүхэд тээвэрлэх зориулалтаар 250 цахилгаан автобус нэвтрүүлэхийг дэмжлээ. Энэ хүрээнд долоон дэд систем бүхий ухаалаг систем хөгжүүлж нэгдсэн удирдлагын төв, олон улсын стандартад нийцсэн дөрвөн авто …
-
31 January
Хиймэл, таримал чулуугаар хийсэн хөөрөг өндөр үнээр худалдан авахаас болгоомжил
Сүүлийн жилүүдэд байгалийн үнэт чулуу ховордож чулууг синтетик, хиймэл аргаар хийж их хэмжээгээр зах зээлд нийлүүлж байна. Хиймэл, таримал чулуугаар хийсэн эдлэл (хөөргө, аяга, зүүлт г.м. бусад)-ийг өндөр үнээр худалдан борлуулж иргэдийг хохироох явдал гарах боллоо. Иймд тэдгээр чулууг хооронд нь ялгаж таних боломж, чадвар хүн бүрт байхгүй учраас мэргэжлийн байгууллагаар шалгуулж авах, хэрэглэх нь зүйтэй юм. Монгол Улсын Засгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл