Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 28 August

    Оюутнуудад ёс зүйгүй хандсан багшид хариуцлага тооцно гэв

    МУИС-ийн оюутнууд өнгөрсөн баасан гаригт сургалтын төлбөр нэмж буйг эсэргүүцэн жагссан. Энэ үеэр сургалтын төлбөрийг ямар үндэслэлээр нэмж байгаад тайлбар авахыг хүссэн оюутнуудыг тус сургуулийн Социологи, нийгмийн ажилтны тэнхмийн багш О.Мөнхбат оюутнуудыг доромжилж, ёс зүйгүй байдал гаргасан. Тэгвэл  О.Мөнхбат багшид ёс зүйн хариуцлага тооцохоор болсон тухай Боловсролын яамнаас мэдээллээ.    

  • 28 August

    Улсын начин Ш.Дарханбатад дөрвөн өрөө байр, “Ланд-200” бэлэглэжээ

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд  Улсын аварга Г.Эрхэмбаяраар  тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Шоовдорын Дарханбатын цолны мялаалга наадам боллоо. Наадамд улс, аймгийн цолтой 64 бөх хүч үзэж, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв. Харин их шөвөгт улсын начин Б.Даваа-Очир, …

  • 28 August

    ОХУ-ын нүүрс олборлолт нэмэгджээ

    2018 онд ОХУ 420 сая гаруй тонн нүүрс олборлож, хуучин ЗХУ-ын үеийн дээд амжилтыг эвдэх боломжтой болж байна гэж тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ. “Энэ жил 420 сая тонноос илүү нүүрс олборлож, 1988 онд ЗХУ-ын үед тогтоосон дээд амжилтыг бид эвдэх төлөвтэй байна. Нүүрс угаах хэмжээ 28 хувиар өсч, 195 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хөрөнгө …

  • 28 August

    Вэйсел Акчайгийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр Турк улсын иргэн Вэйсел Акчайг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлах оролдлогод Монгол Улсын Засгийн газар оролцсон эсэх, хэрэв оролцсон бол буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэхийг тодруулахаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тиймээс УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 3.1.12, 33.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү асуулгыг тавьж буйгаа тодотгожээ. Тэрээр асуулгын хариуг УИХ-ын …

  • 28 August

    АНУ болон Мексик чөлөөт худалдааны гэрээгээ шинэчлэн байгуулахаар тохиролцлоо

    АНУ болон Мексик Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг /NAFTA/ шинэчлэн байгуулахаар тохиролцлоо гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Мөн тэрбээр шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхийг Канадад уриалсан байна. Тэрбээр АНУ болон Мексикийн төлөөлөгчид хооронд болсон чөлөөт худалдааны тухай хэлэлцээний дараа Цагаан ордноос мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэл хийхдээ, “NAFTA” гэх нэрийг солих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр энэхүү мэдэгдлийг хийснээрээ Канадтай тусдаа …

  • 28 August

    Азийн наадамд оролцож буй Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь

    “Жакарта-Палембанг 2018” Азийн наадам 10 хоног үргэлжилж байна. Манай баг тамирчид өчигдөр байт харваа, бокс, ширээний теннис, хөнгөн атлетик болон гимнастикийн төрлүүдэд оролцсон юм. Байт харвааны эрэгтэйчүүдийн болон холимог багийн төрлийн медалийн төлөөх харвалтууд явагдаж, Монголын баг тамирчид Азийн наадамд тус тус IV байр эзэлсэн  билээ. Монголын баг тамирчид медаль хүртэх өндөр магадлалтай төрлүүд болох Кураш өнөөдөр, Жүдо маргааш буюу …

  • 28 August

    Япон улсад автомат жолоодлоготой такси зорчигчдод үйлчилж байна

    Японы нийслэл Токио хотын төвийн гудамжаар автомат жолоодлоготой такси зорчигчдод үйлчилж эхэлсэн бөгөөд энэхүү тээврийн хэрэгслийг хоёр долоо хоногийн турш турших юм байна. Уг тээврийн хэрэгслийг “ZMP” компани зохион бүтээсэн ба такси үйлчилгээний “Хиномару Коцу” компанитай хамтран ажиллаж байгаа ажээ. Энэхүү автомашин уулзвараар эргэх болон эгнээ шилжих зэрэг үйлдлийг автоматаар гүйцэтгэх хэдий ч шаардлагатай тохиолдолд жолооч ажиллаж байгаа юм байна. …

  • 28 August

    Сургуулийн орчинд хийжүүлсэн ундаа борлуулахыг хориглолоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сурагчдийн , үдийн цайнд зарцуулж буй хоол, хүнсний зардлыг нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ.Мөн энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа, чипс зэрэг хүүхдийн эрүүл мэндэд хортой зүйл борлуулахгүй байх шаардлага тавьж байгаа аж. Хэрэв уг шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн цайны газартай хийсэн гэрээг цуцлах юм байна.  

  • 28 August

    Хичээлийн шинэ жилийн нээлт нийслэл даяар Бямба гарагийн 14:00 цагт болно

    УЦУОШГ-аас гаргасан урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 1-н буюу Бямба гарагийн өглөө Улаанбаатарт түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа тул ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийг 14:00 цагаас зохион байгуулах болсныг өчигдөр салбарын сайд мэдээллээ. Энэ шийдвэрийг сургуулийн удирдлагуудад хүргүүлжээ. Харин их дээд сургуулиудын хичээлийн цагт өөрчлөлт оруулж замын хөдөлгөөний нягтралыг бууруулахаар их, дээд сургуулиудаас санал авч байгаа юм байна.  Энэхүү саналыг дэмжвэл …

  • 28 August

    Өнөөдөр болох үйл явдлын тойм

    09.00 цагт “XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурал МУИС-ийн Номын санд 2 дахь өдрөө болно.

  • 28 August

    Оросын алтайн нуруунд машин осолдож 14 Монгол хүн гэмтэж бэртжээ

     ОХУ-ын Алтайн нуруунд гарсан зам тээврийн ослын улмаас 14 Монгол хүн бэртэж гэмтсэн байна. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүмүүс бүгд Монгол Улсын иргэн бөгөөд таван хүний биеийн байдал хүнд байна гэж орон нутгийн эрүүл мэндийн төвийн хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт мэдэгдлээ. Бүгд Найрамдах Алтай Улсын “Чике таман” буюу Чиг-Давааг уруудах үед Истана маркийн микро автобус осолдсон байна. Давааг уруудах үед …

  • 28 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. 2018 оны 08 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар …

  • 27 August

    “Бага, дунд орлоготой өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй сууц” сэдэвт сургалт болж байна

    Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн нь сургалт, судалгаа хийх үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд санаачлан “Бага, дунд орлоготой өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй сууц болон ариун цэврийн байгууламжийн асуудлууд” сэдэвт олон улсын сертификат олгох сургалтыг НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр (UN-Habitat), Солонгос улсын Олон улсын хотын сургалтын төв (IUTC), Монголын Архитекторуудын Эвлэл зэрэг байгууллагуудтай хамтран 2018 оны 8-р сарын 27-ноос 31-ний хооронд Монголын Архитекторуудын Эвлэлийн …

  • 27 August

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 27-ны байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Тэрэлж болон Хөвсгөл нуураас усжих Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 15-40 см нэмэгдэж, Хэнтий нурууны Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хангай нурууны өврийн Байдраг, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна. Мөн …