Мэдээ мэдээлэл

November, 2018

  • 7 November

    Зуун айл орчимд дөрвөн эгнээ авто зам барина

    Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга тэргүүтэй албаны хүмүүс болон барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө …

  • 7 November

    УБЕГ-ын сайтаас 10 төрлийн лавлагааг цахимаар авдаг боллоо

    Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн  арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хууль хэрэгжсэнээр Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэж буй юм. Өөрөөр хэлбэл, иргэн та burtgel.mn сайтаар орж дараах 10 төрлийн лавлагаанаас өөрт хэрэгтэйг гэрээсээ, байгаа газраасаа авах боломжтой болсон юм. Үүнд:​ Цахим үнэмлэхийн лавлагаа …

  • 7 November

    Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн ДАШТ Монгол Улсад болно

    Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны зургаадугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болсон тухай Олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны вэб хуудаснаа энэ сарын 1-ны өдөр мэдээлжээ. ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 20 нийт 40 баг өрсөлдөнө. Манай шигшээ багийн хувьд насны ангиллаар Ази тивээс хүрэл …

  • 7 November

    “Цалингаас өөр орлогогүй” гишүүний тансаглал

    Бизнес хийж, татвар төлж, хүн цалинжуулж, үйл тамаа идэж байхаар улс төрд ороод хөрөнгөжөөд явах боломжтойг зарим хүний амьдралын замнал харуулдаг. Ер нь залуус улс төр рүү хошуурч, даргын цүнх ч болтугай барья гэж зүтгээд байгаагийн цаад шалтгаан энэ л дээ.  Манай улс төрчдийн цалин бол шалихгүй. Дундаж компанийн менежерийн л цалин. Гэвч энэ цалингаар тансаглаж чадаад байгаа нь сонирхолтой. …

  • 7 November

    CCTV-ийн монгол хэлний сайтыг үнэлэв

    БНХАУ-аас зохион байгуулсан “Бүс ба зам” олон улсын хэвлэл мэдээллийн форумд оролцож байгаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр /2018.11.07/ Хятадын төв телевиз /CCTV/-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Х.Мандахбаяр дарга тус телевизийн Монгол хэлний салбарын кирилл сайтын хамт олонд МСНЭ-ийн өргөмжлөл гардуулж ажлын амжилт хүсэн ерөөсөн юм. Тэрбээр хэлэхдээ, “Дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагын нэг болох Хятадын …

  • 7 November

    Ц.Хулан: Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийж үзэхэд тун хангалтгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан билээ. Дээрх зарлиг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа тул Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийг угтан зарлиг гарснаас хойш үүрэг, чиглэл авсан салбарын яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд ямар ажил хийж, хэрэгжүүлж байгаа талаарх …

  • 7 November

    “Гранфондо” дугуйн наадамд Б.Мягмарсүрэн  түрүүлжээ

    “Үзэсгэлэнт Юннань 2018” олон улсын “Гранфондо” унадаг дугуйн наадмын гуравдугаар шатны уралдаан  энэ сарын 5-ны өдөр Хятадын Юннань хотноо болж монгол дугуйчин тэргүүлжээ. Тодруулбал, тус наадмын эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Б.Мягмарсүрэн 148 км замыг гурван цаг 56 мин 54 секундэд туулж тэргүүн байр эзэлсэн байна. Гуравдугаар шатны тэмцээн далайн түвшнээс 1400 метрийн өндөрт ууланд болсон гэдгээрээ онцлогтой юм. Монголын дугуйчин …

  • 7 November

    Ц.Бат-Энх: Би ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл аваагүй, 4.5 тэрбумын тендер ч аваагүй

    МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг ЖДҮ-ийг дэмжих сангаас 950 сая төгрөгийн зээл авсан хэмээх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ мэдээллийн талаар эх сурвалжаас тодрууллаа. Ц.Бат-Энх:Илтэд гүжирдсэн мэдээллийг уншсан. Бид ЖДҮ-ийг дэмжих сангаас мөнгө зээлээгүй. Мөн тэрхүү худалд мэдээнд нэр дурдагдсан “Мөнгөн Дайван” болон “Монгол дайван” ХХК-д хамааралгүй” гэдгийг хэлж баримтуудыг дөнгөж сая авлаа хэмээн үзүүлсэн юм. Тодруулбал, 4.5 тэрбум …

  • 7 November

    Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлийг хүлээн авч эхэлжээ

    Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн,   судлаачдыг хөхүүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг тав дахь …

  • 7 November

    Б.Батзоригийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

    Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж,  Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг …

  • 7 November

    Цагдаагийн нэр барьж луйвар хийжээ

    Цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан цахимаар луйвар хийжээ. Тодруулбал, н.Болор-Эрдэнэ гэгч нь lexus Nymka, Erdene Bileg зэрэг хаяг хуурамчаар нээн цагдаагийн ажилтны гэрэл зургуудыг ашиглан “Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар харилцжээ. Улмаар 2017 оны  тавдугаар сарын 1-нээс хойш нийт 500 орчим иргэнээс 80 гаруй сая төгрөгийг залилсан болохыг илрүүлжээ. Уг этгээд нь …

  • 7 November

    Г.Занданшатар: Монголын засаглал илүү шударга, хариуцлагатай, нээлттэй болох бодлого, хөтөлбөр тууштай хэрэгжинэ

    Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2018 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд  болсон “Нээлттэй засгийн түншлэлийн Ази-Номхон далайн бүс нутгийн хурал”-д Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцлоо. Тэрбээр “Иргэн төвтэй Нээлттэй засгийг бэхжүүлэх нь” сэдэвт сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар олон талт оролцоог хангах, …

  • 7 November

    Орон байрны хулгайчдад 9-11 жилийн хорих ял оноожээ

    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр 104 хохирогчтой 114 сая төгрөгийн хохиролтой хулгайн хэргийг хэлэлцжээ. Тодруулбал,  хулгайн хэрэгт холбогдсон нийт 12 шүүгдэгчээс 11-д нь 1-9 жил хүртэл хорих ялаар шийтгэсэн бол нэг шүүгдэгчийг хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ. Дээрх этгээдүүд нь 2016 оноос хойш нийслэлийн бүх дүүргээр явж орон байрны хулгай …

  • 7 November

    М.Энхболд: УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө татах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хариу өглөө. Хариунд “…Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын …

  • 7 November

    Монгол, Пакистан улс газар зүйн хувьд алслагдсан ч хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх боломжтой

    Монгол, Пакистаны Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Исламабад хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтыг манай талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, пакистаны талаас тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга И.Ахмад нар ахалж оролцов. Уулзалтын үеэр талууд Монгол, Пакистан хоёр улс нь газар …