Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 7 June

    Баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертыг “Монгол орон мөнхөд бат оршиг” сэдвийн дор бэлдэж байна

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр  боллоо. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулгын талаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, ерөнхий продюссер Г.Цоггэрэл танилцуулж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хорооны дарга нар асуулт асууж, санал хэллээ. Төрийн хүндэтгэлийн концертыг “Монгол орон мөнхөд бат оршиг” …

  • 7 June

    У.Хүрэлсүх: Нийгмийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлж, иргэдээ хамгаалах цогц арга хэмжээг авна

    Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд  өчигдөр боллоо. Улсын хэмжээнд нийгмийн өвчнүүдээс тархалтаараа БЗХӨ, гепатит вирус, сүрьеэ нь эхний  гуравт орж байгаа бол сүрьеэ нь нас баралтын нэгдүгээр шалтгаан болжээ. Жилд 4000 гаруй хүн шинээр сүрьеэгийн халдвар авч байгаагаас дийлэнхи буюу 53,5 хувийг эрэгтэйчүүүд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн вирусийн халдвар …

  • 7 June

    С. Бямбацогт нарын гишүүд хүүхдийн мөнгөний асуудлаар ОУВС-д ханджээ

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр бүхий эмэгтэй гишүүдийн хамтаар ОУВС-д хандан Монгол Улсын ирээдүй болсон хүүхдэд багачуудад хүүхдийн мөнгийг алагчлалгүй хүртээх, хүссэн хүүхэд бүрт өгөх шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсч, албан хүсэлт илгээжээ. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход ердөө 20 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо судалгаа байгаа тул ОУВС Засгийн Газар, Сангийн яамтай дахин хэлцэл хийж энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн …

  • 7 June

    Авлига аваагүй Монголын хамгийн баян прокурор гэгдэx П.Эрдэнэбат

    Xяналтын прокурор П.Эрдэнэбат гэгч нь өөрийн албан тушаалаа ашиглан тэтгэвэртээ гарсан 2 эмэгтэйн газрыг булаан дээрэмдсэн ба улмаар хүч хэрэглэн, хэл амаар доромжилдог байсан байна. П. Эрдэнэбатын газрын гэрчилгээг xоxирогч 2 эмэгтэйн газартай хууль бусаар давxацаж олгосон  байсан тул энэ хэргийг шийдүүлэxээр xоxирогч 2 эмэгтэй шүүx , цагдаагийн хаалгийг олон хоног харуулдаж, сэтгэл санаа болон эд хөрөнгөөр xоxирч байжээ. Эцэстээ …

  • 7 June

    Өнөөдөр болох үйл явдлын тойм

    09.00 цагт ЭМЯ-нд Эмгэг судлалын олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал болно.

  • 7 June

    ДАШТ-д оролцохоор Ираны баг ОХУ-д хамгийн түрүүнд хүрэлцэн иржээ

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-д оролцохоор ОХУ-ыг зорин ирсэн анхны баг тамирчид нь Лалын Бүгд Найрамдах Иран улсын баг тамирчид боллоо. “ДАШТ-д орохын тулд бидэнд олон жилийн нөр их хүч хөдөлмөр шаардагдсан. Дэлхийн аваргууд цуглардаг гайхалтай гэр бүлийн нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна. Түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтыг үзүүлэхэд бид хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Тэмцээний бүх оролцогч …

  • 7 June

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

    УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлт; Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын …

  • 7 June

    В.Путин “ДАШТ-2018”-ын хүчтэй өрсөлдөгчдийг нэрлэв

    Аргентин, Бразил, Герман болон Испанийн багуудыг Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэж үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын хэвлэл мэдээллийн корпорацад ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. “ДАШТ-2018-д ямар баг ялах вэ гэдэг асуултад хариулахад хэцүү. Латин Америкийн багууд болох Аргентин, Бразил гэх мэт олон өрсөлдөгч бий. Өмнөх ДАШТ-д Германы баг гайхалтай тоглосон билээ. Түүнчлэн Испанийн баг маш сайхан тоглолтыг үзүүлсэн. Өөр хүчтэй өрсөлдөгчид гарч …

  • 7 June

    Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 07-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

  • 7 June

    Тристан Томпсон: Тэр үнэхээр тэнэг асуулт байсан

    Тристан Томпсон Үндэсний сагсан бөмбөгийн холбооны финалын тоглолтод тийм ч одтой байгаагүй. Гэтэл тоглолтын дараа сэтгүүлч "Кливлэнд Кавальерс"-ын том залуугаас Стефен Карригийн эсрэг хамгаалж тоглохдоо өөрийгөө юу ч хийгээд нэмэргүй гэдгийг ойлгосон уу гэж асуугаад уурыг нь хүргэсэн билээ. 

  • 7 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар дулаарна. 2018 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулс болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, …

  • 6 June

    ОУПХ С.Зориг агсны хэргийг шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны, итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсжээ. Тус ажлын хэсгийг Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИх-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд, Л.Мөнхбаатар нар …

  • 6 June

    Ц.Цогзолмаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан цэцэрлэг баригдана

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тархины саажилттай хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэлээ. Тус асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар мэдээлэл хийлээ. Ц.Цогзолмаа:Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан 120 ортой цэцэрлэг баригдах боллоо БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа“Төсвийн үнэ зөрүүтэй гэсэн шалтгаанаар 10 дугаар цэцэрлэгийн барилгын ажил зогсонги байдалтай байсан. Ерөнхий сайд зургадугаар сарын 1-нд тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсаны үр дүнд …

  • 6 June

    “Өнөр бүл хүүхдийн төв”-д 100 сая төгрөг өгнө

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Энэ мөнгийг тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хүүхдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, албан хаагчдын өнгөрсөн онд хуримтлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, төвийн барилгын дээврийг засахад зарцуулах юм. “Өнөр бүл хүүхдийн төв”-д 0-2 насны нэг, 2-6 насны 41, 7-18 насны …

  • 6 June

    “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг баталлаа

     НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр  хуралдлаа. Хуралдааны эхний асуудлаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн төслийг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр танилцуулав. Энэхүү хөтөлбөрийн төсөл нь 4 зорилт 19 үйл ажиллагаа бүхий 6 хавсралттай. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, нийтийн тээвэр, мэдээллийн хүртээмжийг сайжруулах талаар тусгажээ. Хөтөлбөрт нийслэлд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах бөгөөд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, …