Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 8 June

    Ази тивийн аварга Э.Дөлгөөний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн болно

     Төрийн банк харилцагчиддаа зориулан биллингийн өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Уг өдөрлөг энэ бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох аж. Энэ үеэр Төрийн банкнаас сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний Ази тивийн аварга, Азийн шилдэг тоглогч Э.Дөлгөөний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Үүнээс гадна хөгжөөнт тэмцээн рок, поп, амьд хөгжмийн хамтлагийн тоглолтыг зохион байгуулах юм байна. Энэхүү өдөрлөг 12:00-20:00 цагийн …

  • 8 June

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 08-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 11-р хороо Эмийн ургамлын 1-5, Усан сангийн 1-4-р гудамжууд, Ногоон зоорь орчим, Ургах наран хороолол, Нью сервер, Харганат, Дэлхий Ази цогцолбор, Эрчим арт, Мобиком корпорац, Дөл түшиг, Хүү Эрдэнэ, Мегавүүд ХХК-ууд, УСУГ-ын …

  • 8 June

    Ерөнхий сайдын дэргэдэх “Соёл, урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор  “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөн боллоо. Энэ үеэр биет болон биет бус соёлын өв, соёл урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашид төр засаг юунд анхаарч, ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар оролцогчид санал бодлоо хэлж ярилцлаа. Бид олон жил уул уурхай ярилаа, одоо ч ярьж байна. Эдийн засгаа өөд нь татаж …

  • 8 June

    CNN: Зүүн Азийн Жүдо бөхийн АШТ-д хоёр Солонгосын нэгдсэн баг оролцоно

    Солонгосын хойгийн улс төрийн байдал хурцадмал хэвээр цаг үед хоёр Солонгосын баг тамирчид энэ амралтын өдрүүдээр Монгол Улсад спортоор мөр зэрэгцэн өрсөлдөхөөр боллоо. Хоёр улс өвлийн олимпийн эмэгтэйчүүдийн мөсөн хоккейн төрөлд нэгдэн өрсөлдсөний дараахан жудочид түүхэндээ анх удаа Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах Зүүн Азийн жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд хамт оролцох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 8 June

    С.Баяр, Ч.Сайханбилэг нарын шүүх хурал болно

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад хоёр сар болж байна. Тэгвэл өнөөдөр 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирсэн хүсэлтийг хэлэлцэх  шүүх хурал болно. Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох /хязгаарлалт тогтоох гэдэг …

  • 8 June

    Улаанбаатар өдөртөө 23-25 хэм дулаан байна

    2018 оны 06 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 …

  • 8 June

    Худалдааны маргаан хурцдахгүй гэлээ

    АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаан цаашид хурцдахгүй хэмээн Хятадын засгийн газар үзэж байна гэж тус улсын худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн пүрэв гарагт буюу өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

  • 7 June

    Ө.Энхтүвшин: Монгол, Орос хамтран ажиллах шинэ боломжуудыг нээж, илүү үр ашигтай арга хэлбэрийг сонгох шаардлагатай

      Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.07) Улаанбаатар хотноо эхэлсэн “Монгол, Оросын санаачилга 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол, Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагааны чуулганыг нээлээ. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд Шадар сайд Ө.Энхтүвшиний хэлсэн үг чуулганд оролцогчдын анхаарлыг ихээхэн татав. Монгол Улс, ОХУ-ынбүс нутаг, хил орчмын муж, аймгууд …

  • 7 June

    Жон Жэ Нам: Монгол иргэд БНСУ-д зорчих визийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр судалж байна

    БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жон Жэ Нам үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан ГХ-ны сайд хүлээн авч уулзав. ГХ-ны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа бүх салбарыг хамран өргөжиж буйг тэмдэглээд цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр Элчин сайдтай …

  • 7 June

    “Өгөөмөр өдөр” арга хэмжээ зохион байгуулагдана

    Хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэ төлбөргүй бусдад хандивлах “Өгөөмөр өдөр” өдөрлөг энэ Бямба гарагт болох гэж байна. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглахад иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэ өдөрлөг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдана. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн С.Аригуун, “Хоггүй …

  • 7 June

    Дипломат, албан паспорттой иргэд Швейцарьт визгүй зорчихоор боллоо

    Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардалагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан нь энэ сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болно. Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан, мөн Швейцарь улсын сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. …

  • 7 June

    Эрдэмтэд хөхний хорт хавдрыг эцсийн шатанд нь эмчилжээ

    Америкийн эрдэмтэд эмчилгээний шинэ арга хэрэглэн, хөхний хорт хавдар нь эцсийн шатандаа орсон эмэгтэйг үхлээс аварсан байна. Эмчилгээний явцад 90 тэрбум дархлааны эсийг эмэгтэйн цусанд шахжээ. Флорида муж улсад амьдардаг Жүди Перкинсийн хувьд амьд явах хоёрхон сарын хугацаа үлдсэн гэж эмч нар хэлж байсан бол одоо түүний биед хорт хавдрын ул мөр огт байхгүй болсон байна. АНУ-ын Хорт хавдрын судалгааны …

  • 7 June

    Венесуэль улс Америкийн улсуудын байгууллагаас гарч байгаагаа мэдэгдлээ

    Венесуэль улс Америкийн улсуудын байгууллагаас /АУБ/ гарч байгааг тус улсын гадаад хэргийн сайд Хорхе Арреаса батлан мэдэгджээ.