Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 5 June

    Ч.Бадамсүрэн: Би 20 жил загас зарж хөдөлмөрлөж байж хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэсэн

    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-р багийн иргэн Чимэдхандын Бадамсүрэн. Түүнийг Хөвсгөлчүүд “Загасны эгч” гээд нэрэлчихсэн. Арга ч үгүй юм 20 жилийн турш жилийн дөрвөн улиралд Мөрөн хотыг тойрон алхаж “Загас”-аа зарж  эдүгээ 63 нас хүрч байгаа ч гэсэн бие хаа эрүүл хөнгөн шингэн алхаатай.Үеийн нөхдийн дундаа “Хүүхэд шиг гүйж харайна”. Энэ нь түүний өдөр бүр тогтмол алхаж хөдөлмөрлөж байсантай холбоотой …

  • 5 June

    Нарны замын хөдөлгөөнийг түр хаана

    Замын цагдаагийн урд талын гүүрэн зам баригдахтай холбоотойгоор тус уулзварт байрлах автозамын хяналтын камерыг шилжүүлэх ажил хийгдэж байна. Энэ хүрээнд 2018 оны зургадугаар сарын 05-ны 01:00 цагаас 06:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Нарантуул захын уулзвараас баруун чиглэлд Замын цагдаагийн уулзвар хүртэл мөн Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Замын цагдаагийн уулзвар хүртэлх замыг түр хязгаарлана. Иймд иргэд та …

  • 5 June

    Г.Занданшатар: Сургууль, цэцэрлэгүүдийг барих ажлыг энэ сард багтаан эхлэх хэрэгтэй

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сургууль цэцэрлэг барих ажлын явцтай танилцахаар холбогдох албан тушаалтан, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал хийлээ. Улсын хэмжээнд 2018-2019 онд ерөнхий боловсролын 97 сургууль, 147 цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэж, 2018 оны улсын төсөвт тухайн жилийн төсвийг УИХ тусгасан билээ.  Үүнтэй холбоотойгоор орон нутагт 81, ТӨБЗГ 51, …

  • 5 June

    Бөхчүүд аваргаас салахгүй байгаагийн “шалтгаан”

    Сэвтээж болохгүй ариун Монгол бөхийн дэвжээг начины найраа, допингийн тохироо, цолны эрх дархаараа сэвтүүлж ирсэн эрхмүүдийн үнэн төрх өнөөдөр ил болж байна. Тэд ард түмнээ ч хоёр хуваалаа, ариун цагаанаар барилдаж яваа залуусаа ч нухчин дарлаа. Бөхчүүд яг үнэндээ хоёр хуваагдсан уу гэвэл үгүй. Учир нь хорин жилийн турш бөхийн холбоо гэгчийг байгуулж бөхчүүдийг өнгө, мөнгөөр нь ялгаж, элдэв шантаажаар …

  • 5 June

    “20.000 хувьсагчтай” санхүүгийн луйварын схем ба Оюунтолгойн гэрээ

    “Айванхоу Майнз” Компанийн тэргүүн Роберт  Фрийдланд 2005 онд Мелбурн хотод зохион байгуулагдсан хөрөнгө оруулагчдийн хуралд тавьсан (10 хуудас) илтгэлдээ 05 ам.долларын зардлаар бүтсэн футболкыг 100 ам.доллароор зарсантай адил ашиг Оюутолгой хэмээх дэлхийд нөөцөөрөө тэргүүлж буй алт-зэсийн ордоос олно гэж баярхав.  Тэрбээр үүнийгээ тодотгож “Монголын улс төрчид бидэнд их тусалсан”  гэж хэлсэн байдаг. Тэрээр 30 минутын илтгэлд алтнаас зэс олборлох нь илүү их ашигтай, Монгол нь хог хаях өргөн уудам “хүнгүй” газар нутагтай, …

  • 5 June

    Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн Европын цомын аварга шалгаруулах тэмцээн Испанийн Мадрид хотод зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Г.Отгонцэцэг  Белгийн Софи Жураг ялснаар хүрэл медаль хүртлээ. Казахстан улсаас Европын цомын аварга шалгаруулах тэмцээнд найман эмэгтэй жүдоч барилдсан ч Г.Отгонцэцэг ганцаараа медаль хүртжээ.    

  • 5 June

    Гёте сургуульд эзэн суухыг санаархсан Ц.Оюун сурагчдын эцэг эхийн эсэргүүцэлтэй тулгарлаа

    Монгол улсын шилдэг 10 сургуулийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа Гёте сургуулийг хаалгахын төлөө Да.Ганболдын эхнэр Ц.Оюун гэгч санаархаж эхэлжээ. Өөрийн болгож чадахгүй бол хаалгаж байж санаа нь амрах Ц.Оюуны “газар авахгүй” үг, үйлдэл Гёте сургуулийн сурагчдын эцэг эхийн эсэргүүцэлтэй тулгарч өнөөдөр асуудал нийслэл, яамны хэмжээнд яригдаж байна. 2002 онд буюу 16 жилийн өмнө П.Хажидмаа, Ц.Оюун гэх хоёр эмэгтэй хамтран …

  • 5 June

    “Найрамдал 40 жил” Олон улсын майхант зусланд урьж байна

    Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын 40 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд тус цогцолборын хамт олон ирэх долдугаар сард “НАЙРАМДАЛ – 40” олон улсын майхант зуслан цугларалтыг зохион байгуулахаар болжээ. “НАЙРАМДАЛ -40 “Олон Улсын майхант зуслан цугларалтад оролцсоноор богино хугацаанд олон сонирхолтой хөтөлбөрт хамрагдаж , найзын хүрээгээ тэлж, ур чадвар, оюун ухаанаа сорьж, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцан, хөгжилдөж …

  • 5 June

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр 2018 оны зургадугаар сарын сарын 05-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 6, 12, 14-р хороо 7А, 8, 13А, 15, 27, 31, 38, 40, 41, 49А, Б, 51А, Б, 53А, 55, 56, 64, 66, 90-р байрууд, Улаанбаатар сан, Хиймор-12 СӨХ, Зоку, Бридж констракшн, Согоо нуур ХХК-ууд, …

  • 5 June

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ. 2018 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим …

  • 4 June

    Хүүхдийн баярын өдрөөр 570 орчим хүүхэд спорт арга хэмжээнд оролцлоо

    Жил бүр уламжлал болгон явуулдаг “Олон улсын хүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын үеэр хүүхэд багачуудад зориулсан биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгууллаа. Баярын нэгдсэн арга хэмжээнд 14 цэцэрлэгийн 480 хүүхэд багачууд Уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлэх тоглолтоор оролцлоо. Дээрх баярын нэгдсэн арга хэмжээний үеэр Дугуй, Сагсан бөмбөг, Бадминтон, Софт теннис, Хөлбөмбөг, Шатар, Ширээний шагайн наадгай, Ширээний теннис, Киндамогийн тэмцээнүүдийг тухайн …

  • 4 June

    Б.Ганзориг: Б.Цогтгэрэл, Д.Жигжиднямаа нарыг АТГ-т шалгуулна

    Улс төр хэвлэл мэдээллийн байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ганзориг болон тус байгууллагын хуулийн зөвлөх Р.Батцогт нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нарыг Монгол Улсын Засгийн газраас тогтоосон “Оффшор” бүсэд багтсан компаниар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж …

  • 4 June

    Д.Хаянхярваа: Зээлийн хүүг бууруулах асуудлаар шоудалгүй, ул суурьтай хандах ёстой

    УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн  хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 он хүртэл хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН–ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар, ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл өгсөн юм. Бүлгийн гишүүд өмч хувьчлалын тухайд Засгийн газраас оруулж ирсэн хувилбарыг …

  • 4 June

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бигийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нар 2018 оны 6 сарын 01-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг “Түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус түр хамгаалах байрны дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Сэржмядаг байрныхаа өнөөгийн нөхцөл байдал болон үйл ажиллагааны тухай мэдээллийг  НИТХ-ын даргад танилцууллаа. …

  • 4 June

    “Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийнэ

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, тус аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь 2018-2020 онд хэрэгжих бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр Булган аймгийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин, ажлын байр нэмэгдүүлэх зэрэгт хөрөнгө оруулалт хийх юм. Тухайлбал, Булган аймгийн оюутан сурагчдыг Эрдэнэт …