Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 7 June

    ОХУ-тай мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах саналтай байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр шинээр бүрдсэн Засгийн газарт Аж үйлдвэр, худалдааны сайдаар дахин томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, соёлын салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.   Өндөр, дээд түвшний айлчлал, …

  • 7 June

    Дональд Трамп Ким Кардашяны хүсэлтээр хар тамхины хэргээр хоригдсон эмэгтэйд өршөөл үзүүлжээ 

    Өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Америкийн реалити шоуны од Ким Кардашян Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трампад бараалхан хар тамхины хэргээр бүх насаар хоригдох ял авсан 63 настай Алис Мэри Жонсон эмэгтэйг өршөөлд хамруулах асуудлаар уулзаж ярилцсан. Тэгвэл Дональд Трамп Ким Кардашяны хүсэлтийг хүлээн авч хар тамхины хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байсан Алис Мэри Жонсонд өршөөл үзүүлэх шийдвэр гаргажээ. Цагаан …

  • 7 June

    С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад хоёр сар болж байна. Тэгвэл өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирсэн хүсэлтийг хэлэлцэх юм байна. Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох /хязгаарлалт тогтоох гэдэг нь хилийн …

  • 7 June

    Улаанбаатарт болох Жүдо бөхийн Зүүн Азийн АШТ-д хоёр Солонгос нэгдсэн баг илгээж байгааг зарлалаа

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 328 дугаар тогтоол, Эрүүл мэнд, Сангийн сайдын 53/45 дугаар тушаалын дагуу Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн 2018 оны зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон юм. Тэмцээнийг зохион байгуулах хороог 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд …

  • 7 June

    Баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертыг “Монгол орон мөнхөд бат оршиг” сэдвийн дор бэлдэж байна

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр  боллоо. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулгын талаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, ерөнхий продюссер Г.Цоггэрэл танилцуулж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хорооны дарга нар асуулт асууж, санал хэллээ. Төрийн хүндэтгэлийн концертыг “Монгол орон мөнхөд бат оршиг” …

  • 7 June

    У.Хүрэлсүх: Нийгмийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлж, иргэдээ хамгаалах цогц арга хэмжээг авна

    Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд  өчигдөр боллоо. Улсын хэмжээнд нийгмийн өвчнүүдээс тархалтаараа БЗХӨ, гепатит вирус, сүрьеэ нь эхний  гуравт орж байгаа бол сүрьеэ нь нас баралтын нэгдүгээр шалтгаан болжээ. Жилд 4000 гаруй хүн шинээр сүрьеэгийн халдвар авч байгаагаас дийлэнхи буюу 53,5 хувийг эрэгтэйчүүүд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн вирусийн халдвар …

  • 7 June

    С. Бямбацогт нарын гишүүд хүүхдийн мөнгөний асуудлаар ОУВС-д ханджээ

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр бүхий эмэгтэй гишүүдийн хамтаар ОУВС-д хандан Монгол Улсын ирээдүй болсон хүүхдэд багачуудад хүүхдийн мөнгийг алагчлалгүй хүртээх, хүссэн хүүхэд бүрт өгөх шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсч, албан хүсэлт илгээжээ. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход ердөө 20 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо судалгаа байгаа тул ОУВС Засгийн Газар, Сангийн яамтай дахин хэлцэл хийж энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн …

  • 7 June

    Авлига аваагүй Монголын хамгийн баян прокурор гэгдэx П.Эрдэнэбат

    Xяналтын прокурор П.Эрдэнэбат гэгч нь өөрийн албан тушаалаа ашиглан тэтгэвэртээ гарсан 2 эмэгтэйн газрыг булаан дээрэмдсэн ба улмаар хүч хэрэглэн, хэл амаар доромжилдог байсан байна. П. Эрдэнэбатын газрын гэрчилгээг xоxирогч 2 эмэгтэйн газартай хууль бусаар давxацаж олгосон  байсан тул энэ хэргийг шийдүүлэxээр xоxирогч 2 эмэгтэй шүүx , цагдаагийн хаалгийг олон хоног харуулдаж, сэтгэл санаа болон эд хөрөнгөөр xоxирч байжээ. Эцэстээ …

  • 7 June

    Өнөөдөр болох үйл явдлын тойм

    09.00 цагт ЭМЯ-нд Эмгэг судлалын олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал болно.

  • 7 June

    ДАШТ-д оролцохоор Ираны баг ОХУ-д хамгийн түрүүнд хүрэлцэн иржээ

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-д оролцохоор ОХУ-ыг зорин ирсэн анхны баг тамирчид нь Лалын Бүгд Найрамдах Иран улсын баг тамирчид боллоо. “ДАШТ-д орохын тулд бидэнд олон жилийн нөр их хүч хөдөлмөр шаардагдсан. Дэлхийн аваргууд цуглардаг гайхалтай гэр бүлийн нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна. Түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтыг үзүүлэхэд бид хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Тэмцээний бүх оролцогч …

  • 7 June

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

    УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлт; Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын …

  • 7 June

    В.Путин “ДАШТ-2018”-ын хүчтэй өрсөлдөгчдийг нэрлэв

    Аргентин, Бразил, Герман болон Испанийн багуудыг Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэж үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын хэвлэл мэдээллийн корпорацад ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. “ДАШТ-2018-д ямар баг ялах вэ гэдэг асуултад хариулахад хэцүү. Латин Америкийн багууд болох Аргентин, Бразил гэх мэт олон өрсөлдөгч бий. Өмнөх ДАШТ-д Германы баг гайхалтай тоглосон билээ. Түүнчлэн Испанийн баг маш сайхан тоглолтыг үзүүлсэн. Өөр хүчтэй өрсөлдөгчид гарч …

  • 7 June

    Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 07-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

  • 7 June

    Тристан Томпсон: Тэр үнэхээр тэнэг асуулт байсан

    Тристан Томпсон Үндэсний сагсан бөмбөгийн холбооны финалын тоглолтод тийм ч одтой байгаагүй. Гэтэл тоглолтын дараа сэтгүүлч "Кливлэнд Кавальерс"-ын том залуугаас Стефен Карригийн эсрэг хамгаалж тоглохдоо өөрийгөө юу ч хийгээд нэмэргүй гэдгийг ойлгосон уу гэж асуугаад уурыг нь хүргэсэн билээ. 

  • 7 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар дулаарна. 2018 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулс болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, …