Мэдээ мэдээлэл

April, 2018

  • 20 April

    Пак Гын Хэ ялын тогтоолоо хүлээн зөвшөөрлөө

     Энэ сарын 6-ны өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д Сөүлийн Төв дүүргийн шүүхээс 24 жилийн  хорих ял оноосон юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дүүгийнхээ илгээсэн давж заалдах тухай хүсэлтийг хүчингүй болгохоор өргөдөл гаргажээ. Шүүхээс түүнийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж 15 хэргээр ял оноосон байна. Пак Гын Хэгийн буруутай нь тогтоогдож, ял сонссон хэргүүд : Чой Сүүн Силийн KD компанитай Hyundai …

  • 20 April

    Хэрвээ С. Зориг агсан амьд байсан бол 56 нас хүрч байх байлаа

    Төр нийгмийн зүтгэлтэн  С.Зориг агсан,  Германы улс төрч А. Гитлер нар 4-р сарын 20-ны энэ өдөр мэндэлжээ.  Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг асан  1962 оны 4-р сарын 20 ны  өдөр мэндэлжээ. Улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон 1962 оны 4 …

  • 20 April

    МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна

    Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1995 оны 4 сард Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт анх тавигдаж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо 23 жилийн дараа дахин сэргээж, өнөө орой сонсогч фэнүүдийнхээ хамт  төрсөн өдрөө  хамт тэмдэглэхээр болжээ. Олон жил сонсогч  түмнээ  гайхалтай дуугаараа баясгаж дуучин бүсгүйдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг …

  • 20 April

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн өмнөд хэсгээр  салхи шуургатай байна. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар …

  • 19 April

    Оюуны бэрхшээлтэй 90 хүүхдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамрууллаа

    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Чих хамар хоолой судлалын тасаг”-ийн эмч, резидент эмч нар нийслэлийн 63-р тусгай дунд сургуулийн оюуны бэрхшээлтэй 90 хүүхдэд чих хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэг, сонсгол шалгах нарийн мэргэжлийн үзлэгийг өнөөдөр үнэ төлбөргүй зохион байгууллаа. Эрүүл мэндийн үзлэгийг 2018 онд дөрвөн удаа зохион байгуулах бөгөөд нийт 400 гаруй оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хамрах юм байна. Энэхүү ажлыг Монголын …

  • 19 April

    Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийн хугацааг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Прокуророос УИХ-д хандан тавьсан. Уг санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэсэн учир хуульд өөрчлөлт оруулж байж саналыг хэлэлцэх шаардлага үүсээд байгаа. Тэгвэл өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг …

  • 19 April

    Томуу, төст өвчний үед дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар, амбулаторийн 77.138 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2644 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшинтэй ижил, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар их байна. Нийт өвчлөгсдийн 34.6 хувийг 0-1 нас, 27.9 хувийг 2-4 нас, 16.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн …

  • 19 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улсын Ерөнхийлөгчид захидал илгээжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Израиль улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Рүвин Ривлинд захидал илгээж, мэндчилгээ дэвшүүллээ. ЗАХИДАЛД: Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Таны амар амгаланг эрж мэндчилэх ялдамд Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Танд болон израильчуудад чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Монгол, Израиль нь эртний түүх, соёлтой …

  • 19 April

    Баянзүрх дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтраахаар хоёр тасаг ажиллаж байна

    Баянзүрх дүүрэгт байрлах 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах газрын замын хойд талын 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна гэх дуудлага өнөөдөр 12:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Гарсан галыг унтрахаар хоёр тасаг ажиллаж байна.        

  • 19 April

    “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлэг боллоо

    НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцов. Хэлэлцүүлгээр СӨХ болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо. Одоогоор манай улсын хэмжээнд 1022 сууц өмчлөгчдийн холбоод …

  • 19 April

    Бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Японы сангийн дэд огцров

      Сэтгүүлч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгагдаж байсан Японы сангийн дэд сайд Жүничи Фүкүда өөрийн хүсэлтээр огцрохоор болжээ. 58 настай Ж.Фүкүда эмэгтэй сэтгүүлчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл  тус улсын долоо хоног тутмын “Шүкан Шинчо” сэтгүүлд анх гарсан аж. Сангийн сайд Таро Асо “Бид түүнийг ийм үйл явдлын үеэр албан үүргээ гүйцэтгэхэд хэцүү учраас огцрохыг хүссэн, тэр хүлээж авсан” гэжээ. …

  • 19 April

    Цаг үеийн дуудлагаар хорвоод мэндэлсэн хүү

    Тэртээх 1960-аад оны үед АНУ-ын хүний эрхийн тэмцэгч, улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Мартин Лютер Кинг нэгэнтээ “Хүн бүр аугаа болох боломж бий, учир нь хүн бүрт бусдын төлөө зүтгэх боломж байдаг” хэмээн хэлсэн байдаг. Үүний нэгэн тод жишээ бол Iqbal Masih хэмээх Пакистан хүү юм. Тэрээр хорвоод ердөө 12 жил амьдарсан боловч түүний хийж бүтээсэн бүхэн хү төрөлхтний сэтгэл зүрхэнд гүн шингэж үлдсэн түүхтэй. Iqbal Masih 1982 онд Пакистаны Punjab гэх тосгонд төрсөн …

  • 19 April

    Монгол Улсын иргэд нь хуулийн дагуу ажиллаж байгааг үндэслэн H-2 визийг сунгах боломжтой

    АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх (H-2) хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын талаас төрийн байгууллагуудын нэгдсэн зохицуулалтыг хангах үүднээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр нар болон ГХЯ, ХНХЯ, Вашингтон дахь ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон видео хурлыг энэ оны энэ сарын 17-нд ГХЯ-нд зохион байгуулав. АНУ-ын ажил олгогч …

  • 19 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 15:00-16:00 цагт: 15, 17-р хороо Дамбадаржаагийн 31, 33, 34, 36, 37, 39-44, 46-51, 59, 60, 62, 63, 64, 67-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 15, 17, 19-р хороо Дээд Салхитын 1,10, …

  • 19 April

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар …