Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал асрамж халамжийн төвүүдийн 500 хүүхдийг Өргөө кино театрт үнэ төлбөргүй кино үзүүллээ. Тэрбээр, энэхүү үйл ажиллагааг нээж “Сайн байцгаана уу. Бяцхан дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр дүү нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Миний аав долоо хоногийн өмнө бурханы оронд очсон. Дүү нартаа аавынхаа товч түүхийг танилцуулъя. Миний аав 1967 онд …
Мэдээ мэдээлэл
April, 2018
-
16 April
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, бусад нутгаар дулаахан байна. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар …
-
14 April
Орон сууцны иргэдэд СӨХ-оор дамжуулан орчны газраа ашиглах эрх олгоно
Нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ. Энэ аяны хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэр газрын ашиглалтыг сайжруулж, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах арга хэмжээ авах, харьяалах Сууц өмчлөгчдийн …
-
14 April
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
НӨАТ-ын урамшууллын 2018 оны 4 дүгээр сарын сугалааны тохирол 4 дүгээр сарын 15-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 3 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. …
-
14 April
У.Xүрэлсүх: Tавантолгойн ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Тавантолгойн ордын ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэн, төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шийдвэрийг Ерөнхий сайд гаргав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх …
-
14 April
Ж. Мөнхбат: Хадгаламж банкны мөнгөөр казино тоглоогүй
Улсын Их хурлын гишүүн Ж. Мөнхбат “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын УЗ-ын дарга Х.Бат-Ялалт, Сэтгүүлч М.Наранбаатар нарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр”Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурал улс төрийн шинж агуулгатай байна гэж бодож байна. Хаврын улс төр эхэлж байгаа үед Ж.Мөнхбатыг хууль зөрчсөн болгож харагдуулах гэсэн улс төрийн дайралт гэж дүгнэж байгаа. Хэвлэлийн хурлынхаа үеэр Х.Бат-Ялалт …
-
14 April
Даваа гаригаас Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийхээр болсон. Тэгвэл ирэх Даваа гаригаас эхлэн Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минутад эхлэх юм. Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор ажил эхлэх цагийг 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоожээ. Шинэчилсэн ажлын цагийн …
-
14 April
Байт харвааны тамирчид Япон Улсад бэлтгэл хийнэ
Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч Пунцагийн Цагаан- Япон Улсын Аичи мужийн Оказаки хотын дарга Үчидо Ясүхиротай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн тэрбээр тус хотын хурлын дарга, байт харвааны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байрны нөхцөлтөй танилцав. Санамж бичгийн хүрээнд Монголын байт харвааны тамирчид 2020 оны “Токиогийн олимп”-ын наадамд оролцох бэлтгэл сургуулилалтаа Оказаки хотод япон тамирчидтай хамт хийхээр болсон …
-
14 April
Хакүхо М. Даваажаргал асрамжийн газрын хүүхдүүдэд үнэгүй кино үзүүлнэ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат дөрөвдүгээр сарын 9-нд бурханы оронд заларсан. Түүнийг өчигдөр буюу энэ сарын 13-нд сүүлчийн замд нь үдсэн юм. Талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслолд түүний хүү Хакүхо М.Даваажаргал, эхнэр, хүүхдүүдийн хамт арлын Японоос ирж оролцсон. Тэгвэл Хакүхо М.Даваажаргал аавынхаа буяны ажилд зориулж, өнөөдөр /2018.04.14/ “Өргөө-I”кино театрт 12.40 цагт асрамж, халамжийн газрын …
-
14 April
Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна
Өнөөдөр үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна. Ням гарагт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө секундэд 5-7 м/с, өдөртөө секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна. Дөрөвдүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 16-17-нд баруун …
-
13 April
Налайх дүүргийн газар тариалан эрхлэгчид зөвлөлдлөө
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Газар тариалангийн тогтвортой хөгжил” уриан дор дүүргийн газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүрэгтээ төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагч, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл болсон 7 хорооны 100 шахам иргэн оролцов. Нутгийн захиргааны байгууллагаас газар тариалангийн салбарын чиглэлээр баримталж буй бодлого, Швейцарийн хөгжлийн агентлагаас дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж байгаа Монгол …
-
13 April
Хөдөлмөрийн тухай хуульд 13 настай хүүхэд хөнгөн ажил эрхэлж болно гэж тусгажээ
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд …
-
13 April
Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигийн тэмцээний аваргууд тодорлоо
Монгол Улсын Их дээд сургууль болон коллежуудын дунд зохион байгуулагдсан 18 дахь удаагийн Оюутны сагсан бөмбөгийн лигийн тэмцээний шөвгийн 4 болон медалийн төлөөх гайхамшигтай тоглолтууд 2018.04.03-ны өдрөөс 2018.04.05-ны өдрүүдийн хооронд болж өндөрлөлөө. Галзуу ганц тоглолтоор шийдэгдсэн тус тоглолтууд ширүүн, эн тэнцүүхэн өрсөлдөөн дунд явагдаж оюутан залуусыг байлдан дагуулж сагсан бөмбөгөөр амьсгалуулж чадлаа. Оюутан залуус, сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байдаг энэхүү тэмцээнийг энэ жил МОСБХ албан ёсоор шинэ …
-
13 April
Ерөнхий сайдуудын баривчилгааны зохиолыг Ц.Элбэгдорж бичиж, М.Энхболд найруулж суугаа цагт үнэн шударга ёс ялах уу?
Монгол улсын 25 дахь ерөнхий сайд асан С.Баяр, 28 дахь ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоёр АТГ-т нэгэн цагт дуудагдаж бараг нэг өрөөнд сууж байгаад хоёулаа баригдсаныг сонссон экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын баруун эрэгт казино тоглож сууснаа хувийн нисэх онгоц хөлслөн маш яаралтай Монголд ирсэн байна. Зарим хэвлэлээр Ц.Элбэгдоржийн эхнэр Болормаа “Өнчин хүүхдийг асрах” сандаа “Рио Тинто” группээс хоёр сая ам.долларын …
-
13 April
Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхаарууллаа
Нийслэл Улаанбаатар хото өнгөрөгч хоногт их хэмжээний нойтон цас орсны улмаас зам халтиргаатай байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцож, зуны дугуйтай бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. Орон нутгийн замын хувьд: Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань сумын хооронд цасан шуурга шуурч байна. Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн чиглэлд их хэмжээгээр цас орж цасан шуурга …