Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 20 June

    Дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон нарын хуримын тов гарчээ

    Дуучин  П.Идэржавхлан дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болсон “Энэ  насны хайр” тоглолтынхоо  үеэр хайртай ханьдаа   гэрлэх санал тавьсан. Түүний эхнэрийг “Х Түц” хамтлагийн жүжигчин З.Онон гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тэд Соёл урлагийн их сургуулийн оюутны байранд амьдарч байхдаа танилцаж, гэр бүл болсон гэдэг.Тэгвэл хосуудын  хурим энэ сарын 23-ний  өдөр болох аж. Хосууд  хуримдаа бэлдээд тун  ч  завгүй яваа бололтой шүү.        

  • 20 June

    Ким Жөн Унтай утсаар ярина гэсэн амлалтаа Д.Трамп биелүүлээгүй

    Өнгөрсөн ням гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай утсаар ярина гэсэн амлалтаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биелүүлсэнгүй гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерсын мэдэгдсэнийг иш татан телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлжээ.

  • 20 June

    Хакерчид их хэмжээний криптовалют хулгайлжээ

     Өмнөд Солонгосын криптовалютын томоохон “Bithumb” бирж хакерчдын халдлагад өртсөн тухай лхагва гарагт тус биржийн мэдэгдлийг иш татан Ёнхап агентлаг мэдээлэв.

  • 20 June

    АТМ дахь мөнгөн тэмдэгтийг хулгана устгажээ

    Энэтхэгт бэлэн мөнгө олгодог автомат машин дахь нийт 1,23 сая рупийн мөнгөн тэмдэгтүүдийг хулганууд мэрж устгасан байсан тухай “India Today” сонин мэдээлсэн байна. РИА Новости агентлагийн мэдээлснээр, дээрх АТМ нь бүр тавдугаар сарын 20-ноос ажиллахгүй болсон ба хэдэн долоо хоногийн дараа буюу зургадугаар сарын 11-нд банкны ажилтнууд машины дотор талыг шалгаж үзэхэд их хэмжээний мөнгөн тэмдэгтийг хулганууд жижиглэн мэрж устгасан …

  • 20 June

    “Улаанбаатар цом-2018” Олон Улсын боксын тэмцээн өнөөдөр “Аса” циркэд эхэлнэ

    “Улаанбаатар цом-2018” Олон Улсын боксын тэмцээн өнөөдөр хөшгөө нээж байна. Уг тэмцээнд 13 улсын ширэн бээлийтнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд гал гарсан тулаанууд 2018.06.20-оос 06.24-ний өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 4 баг болон хуваагдаж, 40 шилдэг тамирчинаа оролцуулахаар болжээ. Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монгол боксчин …

  • 20 June

    Х.Баянмөнх: ХЗДХЯ-ны ТБНД Г.Баясгалан хуулийг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг урж хаяж буй нөхдүүдтэй хамтарч байна

    Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өглөө. Тэрбээр ямар шалтгаанаар ийнхүү гомдол гаргасан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Дархан аварга Х.Баянмөнх “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил хууль дүрэмгүй, хөндлөнгийн хяналтгүй ганц хоёр хүний мэдэлд явлаа. Энэ байдал даамжирсаар бөхчүүдийг …

  • 20 June

    Ц.Отгонбаяр: Хүнд эд эрхтнээ хандивлах нь өглөгийн дээд өглөг, буяны дээд буян юм

    Монголын бурхан шашинтны төв Гандан хийдийн гавж, Дэлхийн монгол туургатаны Бурхан шашинтны чуулганы тэргүүн, доктор профессор, Ц.Отгонбаяртай ярилцлаа. -Таны нутаг ус, бурхан номын зам мөрийг сонгох болсон тухайгаас ярилцлагаа эхлэх үү? -Би Архангай аймгийн Батцэнгэл сумын гаралтай хүн. Гэхдээ Улаанбаатарт багадаа ирж, 13-р сургуулийг төгсөн. Аав маань анх санал тавьж, манайхны удам угсаа 360 гаруй жил Заяа гэгээний ард урд …

  • 20 June

    УИХ авч үлдсэн гишүүдийнхээ бүрэн эрхийг цуцлах уу?

    Монгол Улсын Их хурал түүхэндээ анх удаагаа хүчингийн хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, 45, 47 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 45, 47 дугаар тогтоолуудад буюу нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг цуцлах шаардлагагүй гэж үзсэн тогтоолын төсөлд хориг тавьсан юм. Өөрөөр хэлбэл …

  • 20 June

    Б.Баатархүү: Жолооч нар хууль бус жагсаал зохион байгуулсан

    Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үүссэн асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс зарим асуултад хариулт авлаа.   -Дорноговь аймгийн Замын-Үүд суманд жолооч нар жагсаал цуглаан зохион байгуулж, үүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Энэхүү жагсаалын талаар мэдээлэл өгнө үү? -Жагсаалын үеэр яригдаж буй асуудал өчигдөр /2018.06.19/ үүсчихээгүй  юм байна. Хоёр жилийн өмнөөс БНХАУ-ын …

  • 20 June

    Онцгой байдлын албаны өдөр тохиож байна

    Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна. 2003 оны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран …

  • 20 June

    Ц.Оюун “Гёте” нэрийг эзэмшихээр санаархаж явна

    Боловсролын салбар бол улс орны тэргүүлэх чиглэл мөн. Энэ салбарын бодлогод засаг төрөөс хяналт тавьж  зөвийг нь дэмжиж, бурууг нь хязгаарлаж байх учиртай. Ялангуяа төрөөс  бага, дунд, бүрэн дунд боловсролын асуудалд  анхаарлаа хандуулж, дэмжих ёстой. Хувийн хэвшлийн дунд сургуулиуд төрийн ачааллаас хуваалцаж үйл ажиллагаагаа явуулдаг. Хэдийгээр төлбөртэй сургалт явуулдагч гэсэн багш боловсон хүчний чадавх, суралцах  орчин, үйл ажиллагаагаараа ялгарч сургалтын …

  • 20 June

    Хунтайж Харри, Меган нарын анхны албан ёсны аяллыг товложээ

     “Их Британийн хунтайж Харри болон түүний эхнэр Меган нар ирэх сард Ирланд улсаар аялахаар болсон байна. Энэ нь тэдний гадаадад хийх анхны албан ёсны аялал болох ажээ” гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв. “Суссексийн гүн болон гүнгийн ахайтан хэмээн өргөмжлөгдөх болсон тэд Ирландын түүхийг илүү гүнзгий судлаж, тус улсын ирээдүйг цогцлоож буй иргэдтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа” гэж Кенсингтон ордны …

  • 20 June

    MУГТ Б.Мөнгөнтуул Энэтхэгт болсон ОУ-ын тэмцээнд түрүүлэв

    Энэтхэг улсын Мумбай хотод зохион байгуулагдсан “AICF International Women Grandmasters Chess Tournament 2018” тэмцээнд  Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул түрүүллээ. Олон улсын эмэгтэй их мастерууд оролцдог уг тэмцээн зургадугаар сарын 12-19-ний өдрүүдэд болсон бөгөөд  долоон орны 12 шатарчин өрсөлдсөн байна. Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул уг тэмцээнд урилгаар оролцож, 11 өргөөс найман оноо авч түрүүлсэн бол Казахстан, Энэтхэгийн тамирчид хоёр, гуравдугаар …

  • 20 June

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

    06 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 …

  • 20 June

    Ахилл муур Оросын багийг хоёр дахь удаагаа ялна гэж зөгнөжээ

    ОХУ болон Египетийн шигшээ багийн  хооронд болох тоглолт өчигдөр орой Санк-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг зөнч Ахилл муур гүйцэтгэж байгаа юм. Өмнө нь тэрбээр ОХУ-ын Саудын Арабтай хийсэн тоглолт болон Ираны Мароккотой хийсэн тоглолтын үр дүнг зөв таамагласан. Муурны өмнө хоёр тавагтай хоол тавьж, тавагны хажууд хоёр улсын далбааг байрлуулжээ. Энэ үед …