Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 5 June

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр 2018 оны зургадугаар сарын сарын 05-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 6, 12, 14-р хороо 7А, 8, 13А, 15, 27, 31, 38, 40, 41, 49А, Б, 51А, Б, 53А, 55, 56, 64, 66, 90-р байрууд, Улаанбаатар сан, Хиймор-12 СӨХ, Зоку, Бридж констракшн, Согоо нуур ХХК-ууд, …

  • 5 June

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ. 2018 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим …

  • 4 June

    Хүүхдийн баярын өдрөөр 570 орчим хүүхэд спорт арга хэмжээнд оролцлоо

    Жил бүр уламжлал болгон явуулдаг “Олон улсын хүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын үеэр хүүхэд багачуудад зориулсан биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгууллаа. Баярын нэгдсэн арга хэмжээнд 14 цэцэрлэгийн 480 хүүхэд багачууд Уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлэх тоглолтоор оролцлоо. Дээрх баярын нэгдсэн арга хэмжээний үеэр Дугуй, Сагсан бөмбөг, Бадминтон, Софт теннис, Хөлбөмбөг, Шатар, Ширээний шагайн наадгай, Ширээний теннис, Киндамогийн тэмцээнүүдийг тухайн …

  • 4 June

    Б.Ганзориг: Б.Цогтгэрэл, Д.Жигжиднямаа нарыг АТГ-т шалгуулна

    Улс төр хэвлэл мэдээллийн байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ганзориг болон тус байгууллагын хуулийн зөвлөх Р.Батцогт нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нарыг Монгол Улсын Засгийн газраас тогтоосон “Оффшор” бүсэд багтсан компаниар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж …

  • 4 June

    Д.Хаянхярваа: Зээлийн хүүг бууруулах асуудлаар шоудалгүй, ул суурьтай хандах ёстой

    УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн  хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 он хүртэл хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН–ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар, ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл өгсөн юм. Бүлгийн гишүүд өмч хувьчлалын тухайд Засгийн газраас оруулж ирсэн хувилбарыг …

  • 4 June

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бигийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нар 2018 оны 6 сарын 01-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг “Түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус түр хамгаалах байрны дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Сэржмядаг байрныхаа өнөөгийн нөхцөл байдал болон үйл ажиллагааны тухай мэдээллийг  НИТХ-ын даргад танилцууллаа. …

  • 4 June

    “Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийнэ

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, тус аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь 2018-2020 онд хэрэгжих бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр Булган аймгийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин, ажлын байр нэмэгдүүлэх зэрэгт хөрөнгө оруулалт хийх юм. Тухайлбал, Булган аймгийн оюутан сурагчдыг Эрдэнэт …

  • 4 June

    МУИС-ийн дүрэм журмыг зөрчсөн талаарх асуудалд Ерөнхийлөгч анхаарал хандуулж ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд МУИС-ийн багш ажилтнуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж тэдний санал бодлыг сонслоо. МУИС-д хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, оюутны дүн засдаг, шаардлага хангаагүй оюутан элсүүлдэг, төгсгөдөг, багш ажилтан, оюутнуудад дарамт шахалт үзүүлдэг, аудитын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн, үүрэг гүйцэтгэгч захиралтай жил гаруй болж байгаа, сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах гэх …

  • 4 June

    Хойд Солонгосын төлөөлөгчдийн зочид буудлын төлбөрийг даахад бэлэн гэв

      АНУ болон Хойд  Солонгосын энэ сарын 12-нд Сингапурт хийх дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны зочид буудалд байрлах төлбөрийг “Цөмийн зэвсгийг хориглох олон улсын кампанит ажил” байгууллага даахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Энэ байгууллага нь 2017 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байсан юм. “Манай хөдөлгөөн нь цөмийн зэвсгийг устгахад чиглэсэн бодлого баримталдаг бөгөөд бид АНУ-Хойд  …

  • 4 June

    Ц.Марууш: Хилс хэрэгт тамлагдаж байгаа охиныхоо төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ

    С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээгийн ээж Ц.Марууш төрсөн дүү Т.Өнөрмөнх нартай ярилцаж байна. Энэ хоёр хүн саяхан Т.Чимгээг эргэж очиход шоронгоос захидал бичүүлэхгүй гээд цаас, үзэг оруулаагүй гэнэ. Тэгээд арга тасрахдаа Т.Чимгээгийн ярьснаар хэвлэлд ярилцлага өгч байгаа нь энэ. -Та нар хэвлэлд тэгтлээ ярилцлага өгч байгаагүй байх. Өөрсдийгөө танилцуулаад эхлэх үү? Ц.Марууш: -Тэгье. Манайх Дорноговь аймгийн төвд, …

  • 4 June

    Оюутан цагдаа жуулчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, жуулчдад ээлтэй …

  • 4 June

    Д.Мөнх-Эрдэнэ: Гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн заалт хуулийн төсөлд огт байхгүй

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их хурлаар хэлэлцэж эхэлсэн. Уг хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр гадаадын иргэнд биржээр газар худалдах санал тусгасан эсэх тухай яригдаж, багагүй маргаан дагуулсан. Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын …

  • 4 June

    Олон нийтийн газар Wifi битгий ашигла

    Ухаалаг төхөөрөмж / smart device / түүний хэрэглээг дэмжих хөдөлгөөнт интернэт. Энэ хоёрын зохицол нь бидний амьдралын хэв маягт шинэ тренд авчирчлаа. Гэвч сайн бүхний ард сүүдэр байдагтай ижил цахим орчин дахь хувийн мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал, анхаарал татахуйц асуудал болон хувирчээ. Монголд 2,4 сая ухаалаг утас хэрэглэгч байдгаас 1.1 сая нь public wifi буюу олон нийтэд зориулсан үнэгүй WiFi идэвхтэй ашиглагч байна. Чухам энэхүү нэг сая …

  • 4 June

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    2018 оны 06 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, Төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. …

  • 2 June

    Баярын өдөр төөрсөн 60 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

    Нийслэлийн Цагдаагийн газрын алба хаагчид хүүхдийн баяраар иргэдийн аюулгүй байдлыг хангах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 20 байгууллагын 500 гаруй алба хаагчид хэв журмын хамгаалалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Зургаадугаар сарын 1-ний өдөр иргэд, байгууллагаас 1634 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгаж, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд төөрсөн 60 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн …