Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 5 June

    “Фуэго” галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

     Төв Америкийн Гватемал улсын "Фуэго" галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 65 болсон тухай Байгалийн гамшгийн үр дагаврыг бууруулах үндэсний албаны төлөөлөгч Давид де Леон мэдэгдсэнийг “Prensa Libre” цахим хуудас уламжилжээ.

  • 5 June

    “FOOTBALL FAN DAY” өдөрлөг маргааш болно 

    Хөлбөмбөгийг дэлхийн хамгийн агуу спорт болгодог гол хүчин зүйлүүдийн нэг бол ногоон талбайд зүрх сэтгэлээ зориулсан сая сая хөгжөөн дэмжигчид билээ. Хөлбөмбөгийг тоглогчид, дасгалжуулагчид, шүүгчид ногоон талбайд цогцлоодог ч хөгжөөн дэмжигчид амилуулдаг юм. Тэр ч утгаараа Монголын Хөлбөмбөгийн Холбоо  хөгжөөн дэмжигчиддээ зориулсан “FOOTBALL FAN DAY” өдөрлөгийг маргааш 20:00 цагт гэрэлт цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Хөлбөмбөгт хайртай дуртай хэн бүхний өмнө нээлттэй уг өдөрлөгт оролцоход ямар нэгэн төлбөр хураамж …

  • 5 June

    Хотын авто замын хөрөнгийн менежментэд Дэлхийн Банк дэмжлэг үзүүлэхээр боллоо

    Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтайгаар Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Даян Дэлхийн Гамшгийн Эрсдэлийг Бууруулах, Сэргээх Сангийн буцалтгүй тусламжийн …

  • 5 June

    Английн хөгжөөн дэмжигчид Орост заавал ирнэ

    Английн хэвлэлүүдэд сөрөг мэдээллүүд гарч байгаа боловч манай шигшээ багийн жинхэнэ хөгжөөн дэмжигчид ДАШТ-2018-ыг үзэхээр Орост ирэх болно гэж Английн шигшээ баг болон “Манчестер Юнайтед” багт хамгаалагчаар тоглож байсан Уэс Браун мэдэгдлээ. ДАШТ-ийн үеэр хөгжөөн дэмжигчид биеэ хэрхэн авч явах вэ гэсэн сэдвээр Британийн хэвлэлүүд өмнө нь нэг бус удаа өдөөн хатгасан агуулгатай материалуудыг нийтэлсэн юм. Тухайлбал, 4 дүгээр сард …

  • 5 June

    “Тал нутгийн эзэнт гүрэн” үзэсгэлэн БНСУ-ын үндэсний музейд гарч байна

    Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, БНСУ-ын Үндэсний музей хамтран 1997 оноос хэрэгжүүлж буй “Мон-Сол” төслийн 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Үндэсний музейд “Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” үзэсгэлэн 2018 оны 5 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 17-ныг хүртэл гарж байна. Монгол нутгаас илэрсэн хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун багаж зэвсэг, …

  • 5 June

    УИХ-ын дарга М. Энхболд “Парламентаризмын хөгжил” ОУ-ын чуулга уулзалтад оролцож байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-ын Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцож байна. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думээс санаачлан зохион байгуулж буй чуулга уулзалтад дэлхийн 96 орны парламентын төлөөлөгчид оролцож байгаагаас 19 орон парламентын тэргүүний, 15 орон парламентын дэд даргын түвшинд хүрэлцэн иржээ. Чуулга уулзалтаар дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд түлхэц …

  • 5 June

    Ч.Бадамсүрэн: Би 20 жил загас зарж хөдөлмөрлөж байж хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэсэн

    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-р багийн иргэн Чимэдхандын Бадамсүрэн. Түүнийг Хөвсгөлчүүд “Загасны эгч” гээд нэрэлчихсэн. Арга ч үгүй юм 20 жилийн турш жилийн дөрвөн улиралд Мөрөн хотыг тойрон алхаж “Загас”-аа зарж  эдүгээ 63 нас хүрч байгаа ч гэсэн бие хаа эрүүл хөнгөн шингэн алхаатай.Үеийн нөхдийн дундаа “Хүүхэд шиг гүйж харайна”. Энэ нь түүний өдөр бүр тогтмол алхаж хөдөлмөрлөж байсантай холбоотой …

  • 5 June

    Нарны замын хөдөлгөөнийг түр хаана

    Замын цагдаагийн урд талын гүүрэн зам баригдахтай холбоотойгоор тус уулзварт байрлах автозамын хяналтын камерыг шилжүүлэх ажил хийгдэж байна. Энэ хүрээнд 2018 оны зургадугаар сарын 05-ны 01:00 цагаас 06:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Нарантуул захын уулзвараас баруун чиглэлд Замын цагдаагийн уулзвар хүртэл мөн Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Замын цагдаагийн уулзвар хүртэлх замыг түр хязгаарлана. Иймд иргэд та …

  • 5 June

    Г.Занданшатар: Сургууль, цэцэрлэгүүдийг барих ажлыг энэ сард багтаан эхлэх хэрэгтэй

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сургууль цэцэрлэг барих ажлын явцтай танилцахаар холбогдох албан тушаалтан, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал хийлээ. Улсын хэмжээнд 2018-2019 онд ерөнхий боловсролын 97 сургууль, 147 цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэж, 2018 оны улсын төсөвт тухайн жилийн төсвийг УИХ тусгасан билээ.  Үүнтэй холбоотойгоор орон нутагт 81, ТӨБЗГ 51, …

  • 5 June

    Бөхчүүд аваргаас салахгүй байгаагийн “шалтгаан”

    Сэвтээж болохгүй ариун Монгол бөхийн дэвжээг начины найраа, допингийн тохироо, цолны эрх дархаараа сэвтүүлж ирсэн эрхмүүдийн үнэн төрх өнөөдөр ил болж байна. Тэд ард түмнээ ч хоёр хуваалаа, ариун цагаанаар барилдаж яваа залуусаа ч нухчин дарлаа. Бөхчүүд яг үнэндээ хоёр хуваагдсан уу гэвэл үгүй. Учир нь хорин жилийн турш бөхийн холбоо гэгчийг байгуулж бөхчүүдийг өнгө, мөнгөөр нь ялгаж, элдэв шантаажаар …

  • 5 June

    “20.000 хувьсагчтай” санхүүгийн луйварын схем ба Оюунтолгойн гэрээ

    “Айванхоу Майнз” Компанийн тэргүүн Роберт  Фрийдланд 2005 онд Мелбурн хотод зохион байгуулагдсан хөрөнгө оруулагчдийн хуралд тавьсан (10 хуудас) илтгэлдээ 05 ам.долларын зардлаар бүтсэн футболкыг 100 ам.доллароор зарсантай адил ашиг Оюутолгой хэмээх дэлхийд нөөцөөрөө тэргүүлж буй алт-зэсийн ордоос олно гэж баярхав.  Тэрбээр үүнийгээ тодотгож “Монголын улс төрчид бидэнд их тусалсан”  гэж хэлсэн байдаг. Тэрээр 30 минутын илтгэлд алтнаас зэс олборлох нь илүү их ашигтай, Монгол нь хог хаях өргөн уудам “хүнгүй” газар нутагтай, …

  • 5 June

    Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн Европын цомын аварга шалгаруулах тэмцээн Испанийн Мадрид хотод зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Г.Отгонцэцэг  Белгийн Софи Жураг ялснаар хүрэл медаль хүртлээ. Казахстан улсаас Европын цомын аварга шалгаруулах тэмцээнд найман эмэгтэй жүдоч барилдсан ч Г.Отгонцэцэг ганцаараа медаль хүртжээ.    

  • 5 June

    Гёте сургуульд эзэн суухыг санаархсан Ц.Оюун сурагчдын эцэг эхийн эсэргүүцэлтэй тулгарлаа

    Монгол улсын шилдэг 10 сургуулийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа Гёте сургуулийг хаалгахын төлөө Да.Ганболдын эхнэр Ц.Оюун гэгч санаархаж эхэлжээ. Өөрийн болгож чадахгүй бол хаалгаж байж санаа нь амрах Ц.Оюуны “газар авахгүй” үг, үйлдэл Гёте сургуулийн сурагчдын эцэг эхийн эсэргүүцэлтэй тулгарч өнөөдөр асуудал нийслэл, яамны хэмжээнд яригдаж байна. 2002 онд буюу 16 жилийн өмнө П.Хажидмаа, Ц.Оюун гэх хоёр эмэгтэй хамтран …

  • 5 June

    “Найрамдал 40 жил” Олон улсын майхант зусланд урьж байна

    Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын 40 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд тус цогцолборын хамт олон ирэх долдугаар сард “НАЙРАМДАЛ – 40” олон улсын майхант зуслан цугларалтыг зохион байгуулахаар болжээ. “НАЙРАМДАЛ -40 “Олон Улсын майхант зуслан цугларалтад оролцсоноор богино хугацаанд олон сонирхолтой хөтөлбөрт хамрагдаж , найзын хүрээгээ тэлж, ур чадвар, оюун ухаанаа сорьж, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцан, хөгжилдөж …