Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 17 May

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 17-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: Бугат Хаус, МУИС-ийн полигон, Хос тэс, МАК, Богд хаан уулын ДЦХЗ-1, 2, Кувейт Монгол, Буянт-Ухаа 2 хороолол болон эдгээрийн ойр орчмоор БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Солонгос …

  • 17 May

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. 2018 оны 5 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, …

  • 16 May

    “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аян эхлэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” /“Good neighbors”/ Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэг хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныгэхлүүллээ. Аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 6-18 хүртэлх насны хүүхдүүд захидал бичих, гар зураг зурах хэлбэрээр оролцох боломжтой. “Ерөнхийлөгчид хүргэх миний …

  • 16 May

    Ж.Бямбасүрэн Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн боллоо

    “Хайрхан” аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Эверестэд өнөөдөр Монголын цагаар 13:47 минутад оргилд нь гарсан байна. Ингэснээр Ж.Бямбасүрэн Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн боллоо.  Харин Монгол Улсаас Гавьяат тамирчин Б.Гангаамаа, Гавьяат тамирчин Б.Цэвээндаш, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан …

  • 16 May

    Эмгэнэл

    Монголын ард түмний сэтгэл зүрхэнд уянга яруу шүлэг найраг, утга төгс аялгуу дуу, уран бүтээлийн дээжээрээ шингэн уусч, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир цэл залуу насандаа хорвоогийн мөнх бусыг үзэж, Монголын уран зохиол, нийгэм соёлын амьдралд нөхөж болшгүй их уй гашуу …

  • 16 May

    “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  “Монгол нүүрс” төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт зээлсэн өр төлбөрөөс “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн зээлийн үндсэн болон тохируулгын төлбөр болох нийт 110 тэрбум 700 гаруй сая төгрөгийг тухайн нүүрсний уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох боломжийг судалж шийдвэрлэхээр болов. Хоёр компанийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, …

  • 16 May

    Дарханд 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан автобус ачааны машинтай мөргөлджээ

    Дулааны улирал эхэлж, дээр нь төгсөлтийн баяр давхацдаг энэ үед архидан согтуурах явдал газар авдаг.  Өөрөөр хэлбэл байгууллага, анги хамт олон, найз нөхдөөрөө нийлэн амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, олон хүнийг нэг дор тээвэрлэж явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг үйлдлээс шалтгаалж ноцтой зам тээврийн осол, хэрэг гарах …

  • 16 May

    Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улс руу зорчих иргэд  сунгалттай паспортаа шинэчлэх хэрэгтэй гэв 

    Сунгалт хийгдсэн гадаад паспортаар  холбоотойгоор олон нийтийн дунд ташаа ойлголт гарсан тул ГХЯ-наас тодруулга хийв. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх авах арга хэмжээний тухай 2016 онд баталсан S/RES/2309 (2016) тоот тогтоолд …

  • 16 May

    ТЕГ: Гадаад улсад амьдарч буй иргэд  гэмт хэрэгт холбогдон  шалгагдаж байна 

    Манай иргэд гадаад улсад зорчих, түр болон удаан хугацаагаар оршин суух үедээ үндэсний гадаад паспортоо гээгдүүлэх, үрэгдүүлэх, хулгайд алдах, бусдад өгч хууран мэхлэгдэх, мөнгө болон бусад эд зүйлийн барьцаанд тавих зэргээр хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр баримт бичиггүй болж, эх орондоо буцаж чадахгүйд хүрч сэтгэлзүй, эд материалаар хохирох явдал цөөнгүй гарах боллоо. Мөн иргэд гадаад улсад амьдрах санхүүгийн эх үүсвэргүй …

  • 16 May

    Малайзын экс Ерөнхий сайдын гэрээс их хэмжээний мөнгө, үнэт эдлэл хурааж авав

    Малайзчууд эрс шинэчлэл хийж 61 жил төр барьсан хүчнийг унагаж, сөрөг хүчинд итгэл хүлээлгэлээ. Одоо эрх баригчид олон жил бугшсан идээ бээрийг арилгах асуудалд анхаарлаа хандуулж эхлэв. Үүний нэг илрэл бол экс Ерөнхий сайдын гэрээс олдсон их хэмжээний мөнгө юм. Малайзын хууль хүчнийхэн энэ их хэмжээний мөнгө, үнэт эдлэлийг нэг хүний гэрээс олсондоо итгэж өгөхгүй байгаагаа ажиллагааны үеэр хэлжээ. Шалгалт …

  • 16 May

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    2018 оны 05 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн …

  • 15 May

    Б.Саранчимэг, Д.Мөнхзул нар “Олимпийн алдар” одонгоор шагнагдав

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, ДАШТ–нд  түрүүлсэн Д.Мөнхзул нарт “Олимпийн алдар” одонг МҮОХ /Монголын үндэсний олимпын хороо/ болон Шатрын холбооны удирдлагуудын төлөөлөл гардууллаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн оюуны спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж энэхүү шагналыг олгож буйгаа МҮОХ–ны удирдлага онцолж байв. Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар үг хэлэхдээ дөрөвдүгээр сард Итали Улсын Кальяари хотод болсон “Шатар сонирхогчдын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Б.Саранчимэг гишүүн оролцож, амжилтаа ахиулсныг, оюуны их спортыг дэмжиж, олон бүтээлч …

  • 15 May

    Ж.Мөнхбат: Н.Номтойбаяр намайг зодоогүй 

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ж.Мөнхбатыг хэвтэрт ортол нь зоджээ. Ж.Мөнхбат БНСУ-д эмчлүүлж байна” гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ асуудлаар тэрээр өчигдөр сэтгүүлчид мэдээлэл өгсөн юм. Ж.Мөнхбат “Н.Номтойбаярт зодуулсан гэдэг мэдээ би олж уншсан. Өмнө нь олон удаа ийм төрлийн мэдээлэл гарч байсан . Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн орой хоёр сайт болон ТВ-9 телевизээр энэ мэдээлэл гарсан. ТВ-9 телевизийн сэтгүүлч баталгаажаагүй …

  • 15 May

    С.Баярцогтыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргалаа

    Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс С.Баярцогтыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг гаргалаа. Одоо Б.Бямбасайханы асуудлыг хэлэлцэж байна. С.Баярцогт болон Б.Бямбасайхан нар хорих 461 дүгээр ангиас онлайнаар шүүх …

  • 15 May

    Мал төллөлт 95 хувьтай байна

    Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 57.9 хувь буюу 16 сая 318.0 мянган эх мал төллөж, 15 сая 465 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567 мянган хурга, 5 сая 951 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.0 хувьтай байна. Малчид, хөдөлмөрчид та …