Мэдээ мэдээлэл

April, 2018

  • 27 April

    Улиастайн гүүрээс Налайх- Чойрын уулзвар хүртэлх замын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    НИТХ–ын дарга С.Амарсайхан өнөөдөр замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Авто замын салбарт 2 жилийн хугацаанд  таван томоохон гүүр барихаар төлөвлөсөн. Үүний нэг болох  Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажил эхлээд байна. Энэ  ажлын хүрээнд 7 байршилд түр зам барин авто замын ачааллыг зохицуулж байгаа. Үүнээс хамгийн их ачаалал авч байгаа Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбосон түр замыг …

  • 27 April

    Аялагч Н.Байгалмаагийн тэмээнд гадаад паспорт олгожээ

    Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг тэмээгээр туулах Н.Байгалмаа хэмээх бүсгүйн аялал  үргэлжилж байна. Түүний тэмээнд гадаад паспорт  олгожээ Н.Байгалмаа маршрутын хувьд хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

  • 27 April

    Цахим газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ

    Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 52 байршилд цахимаар хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, 69,836 иргэнд 3,491.8 га газрыг өмчлүүлсэн. Цахим газар өмчлөлийн шийдвэрээ авч чадаагүй иргэдэд үйлчилгээг ойртуулах үүднээс газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан олгохоор болсон. Тиймээс иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ авах гэж алслагдсан дүүргүүд рүү явж цаг заваа гарздах шаардлагагүй боллоо. Ингэхдээ нийслэлийн төвийн …

  • 27 April

    “Хөрсөө хамгаалъя” өдөрлөгт 100 орчим ААН оролцлоо

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ, НЗДТГ, УБЗАА хамтран “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны …

  • 27 April

    Д.Амарбаясгалан: Монгол Ардын нам гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна

    Монгол Ардын Намын урилгаар Лаосын Вант Улсын улс төрийн нам болох Лаос Ардын хувьсгалт намын төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна. Айлчлалын багт Төв хорооны гишүүн, Гадаад харилцааны дарга Сүнтон Саяачак, Тамгын газрын дарга Кхамфан Анлаван, Ази, Номхон далай, Африкийн газар/АНДАГ/-ын дарга Манила Сумбандид, АНДАГ-ын Зүүн Хойд-Өмнөд Ази, Ойрхи дорнод, Африкийн хэлтсийн дарга Фонгээв Кхампавог, Нэгдсэн бодлогын газрын хэлтсийн орлогч дарга, Тонгсават Пантавонг, АНДАГ-ын Монголын асуудал хариуцсан хэлтсийн орлогч дарга Консамай Саяачак нар багтаж байгаа юм. Төлөөлөгчдийг өнөөдөр Монгол …

  • 27 April

    Х.Баттулга: Генерал хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монголын генералуудын өдөрт зориулж Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд генералуудыг хүлээн авч уулзаад, нийт генералуудад хандан үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга“Эрхэм генералуудын амрыг эрье. Өнөөдөр уламжлал ёсоор Монголын генералуудын өдөр болж байна. Та бүхэнд баярын мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Анхны …

  • 27 April

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах ЭМЭЭГИЙН ХӨШӨӨГ  иргэд  засварлажээ

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шилдэг 30 бүтээлүүд байрлаж байгаа билээ. Тэгвэл эдгээр 30 бүтээлийн нэг болох ЭМЭЭГИЙН ХӨШӨӨ хүүхдүүд гэлтгүй томчуудын ч хайрыг татдаг, хамгийн алдартай баримал юм. Эмээгийн хөшөөний хажууд очсон хүмүүс “Эмээтэйгээ уулзсан юм шиг санагдлаа. Нээрээ л миний эмээ ингээд л эрхээ бариад сууж байдагсан” гэж ярьцгаадаг. Тэгвэл тус цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн жил байршиж …

  • 27 April

    Д.Цогтбаатар: Дональд Трамп, Ким Жон Уны уулзалтаар шоудаж болохгүй

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл хоёр улсын тэргүүн нарын түүхэн уулзалт зохион байгуулах газраар Монгол, Сингапур хоёр улс шалгарч үлдээд байгааг дэлхийн хэвлэлүүд бичээд эхэлсэн юм. Харин энэ асуудалд манай улсын Засгийн газар ямар байр суурьтай байгаа талаар Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар тайлбар хийлээ. …

  • 27 April

    Тэдний оронд хэнийг Элчин сайдаар томилох вэ

    УИХ-ын гишүүн С.Оюундарийн дүү С.Чингүүндарийг Канадад суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ дэмжсэн ч Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн Г.Тэнгэрийг Японд суух Элчин сайдаар томилохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Тиймээс эрх баригчид өөр хүн хайж эхлээд байна. Тухайлбал, Канадад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд, Японд тус улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д.Батжаргал нарыг дэвшүүлэхээр яригдаж …

  • 27 April

    Генерал цол бий болсны 74 жилийн ой өнөөдөр тохиож байна

    Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй билээ. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ. Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр 11:00 цагаас Чингисийн …

  • 27 April

    Жижиг Тавантолгой ноогдол ашиг тараагаад эхэллээ, Том нь яав?

    Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, 2017 онд 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул компанийн хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг тараах шийдвэрийг гаргалаа. ТУЗ-ын хурлаар нэгж хувьцаа тутамд 2410 төгрөгийн ашиг өгөхөөр шийдвэрлэсэн. Мөн ажилчиддаа зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох юм байна. Тэд 2016 онд нийт ашгийнхаа 85 хувийг буюу 45.6 тэрбум төгрөгийг ноогдол …

  • 27 April

    Ерөнхийлөгч хууль зөрчсөн уяачдын цолыг хаслаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д. Дагвадорж,  Ерөнхий нарийн бичгийн дарга П. Сэргэлэн нарыг  цолыг хаслаа. Зарлигт: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зөвшөөрөлгүйгээр, төрийн …

  • 27 April

    ИБРА-гүй дэлхийн аварга болно

    Шведийн хөлбөмбөгийн холбоо ДАШТ оролцох Шведийн бүрэлдэхүүнд Златан Ибрагимович багтаагүй болохыг зарлалаа. Шведийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Ибра Euro 2016 тэмцээний дараагаар шигшээ багаасаа зодог тайлсан. Гэхдээ тэрээр “Jimmy kimmel” тв-шоунд оролцох үеэрээ ДАШТ-нд тоглох болно гэж мэдэгдэж байсан юм. Харин өнөөдөр Шведийн хөлбөмбөгийн холбооноос түүнийг ДАШТ-д оролцохгүй болохыг мэдэгджээ. Шведийн хөлбөмбөгийн спортын албаны дарга Lars Richt “Би Ибра-тай …

  • 27 April

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 1, 8, 6-р хороо 11-р хорооллын 10, 40, 73, 73/8-р байр, Ардын эрх, Авто плаза, Хасар, Сити хөгжил, Интерком сиди, Авзагаман дал, Ёл хангай, Санкомарк Етинг Монголиан, Аст, Цэлэлзэх мөрөн, Дэвшилт, Оч билгүүн, …

  • 27 April

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч …