Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 2 November

    Насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулахаар боллоо

    Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж яаралтай үзлэг шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай үед амьдралын баталгаажих түвшнээс доогуур, нэн ядуу гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авчрахгүйгээр шуурхай үйлчлүүлэхээр боллоо. …

  • 2 November

    Ж.Мөнхбат:Би тэрбумаа авна, эсвэл сангийн сайдыг унагана

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ З.ЭНХБОЛДЫН ШИЙДВЭР Монгол Улсын Ерөнхийлөгч уг нь Халтмаагийн Баттулга гэж бодоод байгаа. Гэтэл үгүй юм байна шүү. Жинхэнэ ориг ерөнхийлөгч нь Зандаахүүгийн Энхболд гэнэ. Тэр намын дарга хийж 2016 оны сонгуульд оролцож нам нь навс ялагдсан. Тэгээд л нөгөө намдаа өштэй болсон бус уу. Одоо Х.Баттулгаар далдалж Монгол улсын ерөнхийлөгчийг хийж байна. Өстэй хүн өгөөш тавьж, тааваараа тавлаж ялсан МАН-ын 65 гишүүнээр наадаж байна. Энийг олгой толгойт МАН-ын 65 …

  • 2 November

    Ц. Нямдорж: Монгол улс хоёр ерөнхийлөгчтэй харагдах боллоо

    УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж УИХ-ын гишүүд санал хэлж байна. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохыг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн таввсан хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж дууслаа. Энэ үеэр гишүүд, сайд нар саналаа хэллээ.  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Би өнөөдрийн хуралд сэтгэл дундуур байна. Их хурлын зарим гишүүд хор, хов хоёрт ховстуулсан мэт. Японы тагнуул гэдэг шиг, 30 гэр бүлийн асуудал …

  • 2 November

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Би гурван өрөө байранд амьдардаг

    УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж УИХ-ын гишүүд санал хэлж байна.Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохыг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж дууслаа. Чуулганы хуралдаанд оролцсон 66 гишүүний 56 нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Арван гишүүн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Чуулганы …

  • 2 November

    Зимбабвегийн ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээр төлөвлөжээ

    Зимбабве улсын ерөнхийлөгч Робэрт Мугабэ улсдаа цаазын ялыг сэргээхээр төлөвлөж байгаагаа энэ лхагва гаригт мэдээлжээ. Сүүлийн 10 гаруй жилд аллагын хэрэг ихэссэн нь энэ хуулийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэхэд хүргэсэн юм. Энэ улсад хамгийн сүүлд 2005 онд цаазаар авах ялыг гүйцэтгэсэн. Үүнээс хойш уг ялыг зогсоогоод байсан юм. Энэ асуудалд түүний кабинет хоёр хуваагдсан байна. Ялыг яг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх талаар нарийн …

  • 2 November

    Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэв

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.02) хуралдаан 11 цаг 05 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэлцэж байгаа асуудлын талаар танилцуулав. …

  • 2 November

    Канад Улсын Засгийн газраас уул уурхайн хяналтыг сайжруулах тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв

    Канадын Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” буюу MERIT төслөөс хариуцлагатай уул уурхайг Монгол Улсад бий болгох, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор зарим тоног төхөөрөмжийг БОАЖЯ-нд хүлээлгэж өглөө. Сансрын хиймэл дагуулаас өндөр нарийвчлалтай зураг авах боломжтой GPS багц төхөөрөмжийг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардуулж, хүлээлцэх гэрээнд Төрийн нарийн бичгийн …

  • 2 November

    С.Батболд: Сахилга хариуцлагыг дээшлүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн харьяа агентлагийн дарга нарын дунд “Ёс зүй-Сахилга хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл гэдэг бүх шатны хууль хяналтын байгууллагын анхаарлын төвд байдаг газар. Учир нь нийслэл дээр маш олон зөвшөөрлийн асуудал байдаг. Газар олгохоос эхлээд мэргэжлийн хяналт, худалдан авалтын ажиллагаа гэх мэт. Хууль хяналтын …

  • 2 November

    Зуслангийн бүсийн газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлж байна

    Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын албаны дарга нарын хамтарсан удирдамжаар зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газарт газар олгосон байдлыг судалж, хууль хэрэгжихгүй байгаа газарт нөхцөлийг тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт хийх ажил хийгдэж байна. Удирдамжийн хүрээнд Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваагаар ахлуусан ажлын хэсэг дээрх ажлуудыг эхлүүлсэн бөгөөд шалгалтаар Нийслэлийн нутаг дэвсгэр …

  • 2 November

    “Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ын шигшээ тэмцээн болно

    Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ыг 2017 оны гуравдугаар сараас эхлэн спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн …

  • 2 November

    Малчид цаг агаарын мэдээг мессежээр авч байна

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Мерси Кор байгууллагын Монгол дахь салбарын захирал Рамеш Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Мерси Кор байгууллага манай улсад хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” болон “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийнхөө талаар Шадар сайдад товч танилцуулав. Төслийн хүрээнд 130-105 тусгай дугаараар 15 аймгийн 128 сумын малчдад цаг агаар, …

  • 2 November

    Мазаалай, тахь хээрийн бүргэдийг боннын конвенцод бүртгэлээ

    Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай буюу Боннын конвенцын талуудын XII бага хурал өнгөрсөн сарын 23-28-нд Филиппиний Манила хотод боллоо. Гурван жил тутам болдог тус хурлын үеэр Монгол Улс нэн ховор зарим амьтныг конвенцод бүртгүүлэх санал гаргаж, оролцогч талуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Уг конвенцод бүртгүүлснээр тэдгээр амьтныг устахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах боломж …

  • 2 November

    Уянгын халилтай, улстөржсөн хоригийн эргэн тойронд

    Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийн томилгоонд хэсэгчлэн хориг тавиад байгаа билээ. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоог эсэргүүцсэн хориг улстөрийн хүрээнд багагүй мэтгэлцээнийг өрнүүлээд байна. Зарим ажиглагчдын үзэж буйгаар Ерөнхийлөгчийн хориг Үндсэн хуулийн асуудал болсон гэж байгаа бол нөгөө хэсэг нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг  нэг хэсэг хүн өөрийн улстөрийн ашиг сонирхлын үүднээс хуваан эзэлж явуургүй улстөр хийж байна гэж үзэж байна. Үүсээд …

  • 2 November

    Д.Дагвадорж аваргын дүү сумод барилдана

    Сумогийн их аварга Д.Дагвадоржийн том ах Д.Сугарын хүү сумо бөхөд барилдахаар болсон бололтой. Тодруулбал, Д.Дагвадорж аварга фэйсбүүк хуудасраа дамжуулан, “За дүү минь их сумогийн замнал чинь өнөөдрөөс эхэлж байна. Эзэн хичээвэл заяа нь хичээнэ ээ. Уулын оройг биш өлмий доорх чулуугаа харж яваарай! Ах нь долоон жил сумо бөх үзсэнгүй ээ! Одоо чамайг харна! Их спортод чин сэтгэлээсээ шимтэн чин …

  • 2 November

    А амин дэмийг өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй өгч эхэллээ

    Хүүхдийн дархлаа сэргээх, өсөлт хөгжлийг дэмжих, А аминдэмийг өрхийн эмнэлгүүдэд энэ сараас эхлэн үнэ төлбөргүй өгч эхэллээ. Тухайлбал зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд тунгаар олгох гэнэ. А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа төрөл бүрийн …