Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 23 October

    Ц.Даваасүрэн: Өвлийн их ачааллыг давж гарахад биднээс багагүй хүчин чармайлт шаардана

    Эрчим хүчний салбарын удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр /2017.10.23/ болж, харъяа үйлдвэр компани болон нүүрсний уурхайн удирдлагууд оролцлоо. 2017- 2018 оны өвлийн бэлтгэл 94 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үйлдвэр, компаниуд төлөвлөгөөний дагуу ажиллаж буйгаа тайлагнав. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажил Дорнод бүсэд 96%, баруун бүсэд 90%, Өмнөд бүсэд 95%, Алтай Улиастай бүсэд 97%, Төвийн эрчим хүчний системийн хэмжээнд 90%-ийн биелэлттэй хэрэгжиж …

  • 23 October

    Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх 3 байр бэлэн байдалд ажиллаж байна

    Төрийн тахилгат Отгонтэнгэр ууланд 17 хүн сураггүй алга болсон тухай мэдээллийн дагуу ЭМЯ-аас дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна.  Үүнд: Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Шуурхай удирдлагын нэгжтэй холбогдож, цагийн байдлын талаар мэдээллийг солилцон, мэргэжил аргазүйн удирдлагаар ханган ажиллаж байна.Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн 3 пунктийг тухайн газарт байгуулсан. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг, сумын Эрүүл мэндийн төвөөс 3 эмч, …

  • 23 October

    Ц.Нямдорж С.Зоригийн хэргээр ЦЕГ-ын удирдлагуудад үүрэг өглөө

    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, дараах асуудлаар үүрэг чиглэл өглөө. 1.Эрүү, Зөрчлийн хууль батлагдсан энэ хуулийн хэрэгжилтийг амьдрал дээр мэдэрч байгаа хүмүүс цагдаагийн албан хаагчид байгаа. Энэ хуулийн давуу тал, сөрөг тал юу байна вэ. Энэ чиглэлээр нарийн сайн судалгаа гаргаж, засч залруулах санал байвал яаралтай өгөх шаардлагатай байна. Ажлын хэсэг байгуулж, судалгааны ажил хийж танилцуул. …

  • 23 October

    Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна

    БНСУ-ын  Пусан хотын даргын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж буй  Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр  Пусан хотын  дарга  Со Бёнсүтэй уулзаж,  хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Пусан хотын дарга  Со Бёнсү хэлэхдээ “Хэрэм босговол мөхдөг. Зам барьвал хөгждөг  гэсэн  Монгол ардын  зүйр үг байдаг.  Манай хоёр …

  • 23 October

    Эмч нар ирэх сарын 7-нд хугацаагүй АЖИЛ хаяна гэв

    Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өнгөрсөн наймдугаар сараас хойш цалинг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж байгаа билээ. Тэд цалин нэмэгдүүлэх шийдвэр гарахаас нааш тэмцлийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдгээ илэрхийлж буй юм. Тиймээс өнөөдөр Эрүүл мэндийн салбарын ажилчид хугацаагүй ажил хаялтад нэгдэхээ илэрхийлж мэдэгдэл хийж байна. Энэ үеэр Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар ажил хаялтын тухай ярилаа.  Тэрбээр  “Монгол хүний …

  • 23 October

    “JC hydraulic” компани нь Монголд албан ёсны ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР-аа нээлээ

    Уул уурхайн хүнд машин механизмын гидро-цилиндр үйлдвэрлэлээрээ Aзид топ 5-д ордог “JC hydraulic” компани нь Монголд албан ёсны ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР-аа нээлээ. Тус  компани нь USA, CANADA, AUSTRALIA стандартыг хангасан сайн чанарын салник жийрэгтэй тусгай зориулалтын гангаар хийсэн, МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН цаг агаарын нөхцөлд тохирсон, үнэ хямд, эдэлгээ удаан, үйлдвэрийн баталгаатай цилидрүүдийг үйлдвэрээс шууд нийлүүлж байна. Мөн бид уул уурхайн үйлчилгээний …

  • 23 October

    Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө

    – Улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг нээж …

  • 23 October

    Япончууд Парламентын доод танхимаа бүрдүүллээ

    Японы хугацаанаас өмнө болсон сонгуулиар Парламентын доод танхимын 465 гишүүнийг сонголоо. Тухайлбал найман гол нам, улс тбрийн бусад нэгдмэл нам бусчуудыг төлөөлсөн 1180 нэр дэвшигч өрсөлдөв. Сонгуулийн өмнө явуулсан олон нийтийн санал хураалтаас үзвэл Ерөнхий сайд Шинзо Абэгийн Либерал ардчилсан нам Комэйто намын эрх баригч эвсэл ялахаар байна. Энэ сарын 12-нд эхэлсэн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр БНАСАУ-тай холбоотойгоор аюулгүй …

  • 23 October

    У.Хүрэлсүх: Хүн бүхэнд, хүүхэд бүрт эрүүл агаар, цэвэр орчин олгохын төлөө хичээн зүтгэе

    “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”- д Монгол улсын ерөнхий сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна. Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид өө! Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзсэн, онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгаа “Агаарын бохирдлыг бууруулах” асуудлаар …

  • 23 October

    Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлд Ж.Амарсанаа зөвлөв

    Шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлд  Эрүүл мэндийн дэд сайд асан Ж. Амарсанаа  цахим хуудсаараа дамжуулан зөвлөгөө өгчээ. Тэрбээр”Олон асуудлууд шийдлээ хүлээгээд шил шилээ дараад жагсаж байгаа тул баярлах зүйл бага байна. Танд мэргэжлийн хүний зөвөлгөө ус, агаар шиг хэрэгтэй байгааг ойлгож байна. Тиймээс нам, улстөржилгүйгээр зөвхөн ард түмнийхээ эрх ашгийн үүднээс мэргэжлийн хүний хувьд танд чухал 21 зөвөлгөөг …

  • 23 October

    Хотын дарга С.Батболд “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо

    БНСУ-ын Пусан хотод албан ёсны айлчлал хийж байгаа  нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд тус хотод зохион байгуулагдаж байгаа “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо. Пусан хотын цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа уг фестиваль нь  гадаад, дотоодын жуулчдыг татах, соёл урлагийн салбараа хөгжүүлэх, залуучууд зөв боловсрол олгоход чиглэгддэг гэдгийг  тус наадмыг зохион байгуулагчид хэлж байна. 3.5 сая хүн амтай  Пусан …

  • 23 October

    “Ирвэс” аялж ирлээ

    Алтайн бүгд найрамдах улсын түвшинд явагдсан “Газар дэлхий дэх цасны барс” наадам Горно-Алтайск хотод болж өнгөрөв. Энэ арга хэмжээ 2010 оноос эхлэж, тус улсын муж, районууд болон тосгон суурингуудад ээлжлэн явагдаж ирсэн. Өнгөрсөн долоон жилд, жил дараалан явагдсан уг арга хэмжээ нь тэр болгондоо сонирхолтой санаагаар баяжиж байсан ба хүүхдүүдийн бодол санааны биелэл нь бүжиг, зураг, дуу хөгжим, театрчилсан тоглолтоор …

  • 23 October

    ‘’Пусан – 55” үзэсгэлэнд Монголын залуу зураачид оролцож байна

    БНСУ-ын  Пусан хотын урлагийн 55 дахь наадам болж байна. Уг наадмын хүрээнд  БНСУ, Монгол Улсын  залуу зураачид  хамтарсан үзэсгэлэнгээ анх удаа  Пусан хотод гаргаж байна.  Үзэсгэлэнд  манай улсын 25 зураач,  солонгосын 33 зураач  дүрслэх  урлагийн бүтээлээ  толилуулж байгаа юм. Өнгөрсөн онд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шинэ давалгаа” үзэсгэлэнд  Солонгосын  төлөөлөл оролцож, уран зургийн  хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах санал тавьсан. Пусан …

  • 23 October

    Хакүхогийн нэрэмжит сүмо бөхийн тэмцээн эхэллээ

    Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээн Спортын төв ордонд эхэллээ. Найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг тэмцээнд энэ жил 9, 10, 11, 12, 13-15 гэсэн таван насны ангилалд өсвөрийн 290 гаруй сумоч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээнээс шалгарсан хүүхдүүд ирэх хоёрдугаар сард Японы Токио …

  • 23 October

    С.Зоригийн хэргийг нууцаас гаргах санал оруулсан

    Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тамгаа гардаж авсныхаа дараа ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжилт болон зарим асуудлаар үүрэг чиглэл өгчээ. Тэрээр “Даргын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаагийн гол шалтгаан нь С.Зоригийн хэргийн шийдвэрлэлт. Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ …