Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 20 October

    Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал Сан Франциско хотын дарга Эдвин Ли-тэй уулзав

    Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал Сан Франциско хотын дарга Эдвин Ли-тэй уулзаж хоёр талын хамтын ажиллагаа, Улаанбаатар хот, АНУ-ын Сан Франциско хотын хооронд шууд харилцаа тогтоох, хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал бодлоо солилцов. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр тал 2017 онд амжилттай хамтран өнгөрүүлж, манай …

  • 20 October

    Д.Сумъяабазар:Уул уурхай бол Монгол хүн бүрийн амьдралыг тэтгэх чухал салбар

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 89.6 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон. Тэрээр өнөөдөр  үүрэгт ажилдаа орж, тамгаа хүлээн авлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “Төрийн алба гэдэг ёс зүйтэй, хууль дүрмийн хүрээнд хариуцлагатай ажиллах ёстой чухал алба. Уул уурхай бол Монгол хүн бүрийн амьдралыг тэтгэх …

  • 20 October

    Хойд Атлантын эвсэл ба Оросын зөрчилдөөн юунд хүргэх вэ?

    Өнөө цагийн Орос болон барууны ертөнцийн харилцааг чухам хэрхэн нэрлэвэл зохилтой вэ? Хүйтэн дайн гэхүү? Эсвэл өөрөөр юу гэж хэлбэл болмоор юм бэ дээ. Ер ямар ч байсан эргэлзээгүй нэг зүйл гэвэл Зөвлөлт холбоот улс задарсны дараанаас буюу 1991 оны хэрэг явдлаас хойш Орос болон барууны харилцаа хамгийн доод түвшиндээ хүрсэн. АНУ болон Оросын харилцааг сайжруулах бодолтой байгаагаа ерөнхийлөгч Дональд …

  • 20 October

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж. Бат-эрдэнэ тамгаа гардаж авлаа

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатаас үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ажил хүлээлцэхэд байлцав. Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнэ нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн …

  • 20 October

    Ерөнхий сайд У. Хүрэлсүх өргөтгөсөн хуралдаан зарлалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ. Шинэ сайд нар өнөөдөр тамгаа гардаж ажлаа эхэллээ. Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаны бүх шатанд хариуцсан ажилдаа эзэн болж, салбар бүртээ сахилга дэг журмыг чандлан сахиж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээлч, хариуцлагатай, шийдэмгий, шуурхай ажиллахыг үүрэг болгосон юм. Тэрээр өнөөдөр Засгийн газрын …

  • 20 October

    ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон С.Чинзоригт Хөдөлмөр, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд асан Н.Номтойбаяр яамны тамга, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа хамтаар гардуулан өглөө. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга  У.Бямбасүрэн нар ажил хүлээлцэхэд байлцаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон тус салбарыг удирдаж байсан УИХ-ын гишүүн …

  • 20 October

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тамгаа хүлээн авлаа

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгээс  яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг энэ үеэр хэлэхдээ Д.Сарангэрэл сайд бол энэ салбарт шинэ хүн биш юм. УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж байгаа томоохон ажлуудыг дэмжин гар бие оролцон дуу хоолойгоо …

  • 20 October

    13 настай охины аминд хүрсэн гэмт хэрэгтнүүд хэн бэ?

    “Очир” төв зочид буудлын өрөөнд 13 настай охиыг хүчээр архи уулган зодож амь насыг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байгаа Д.Жавхлан, Э.Амарболд нарыг шалгаж байна. Онц ноцтой хэрэгт холбогдон шалгагдаж буй Д.Жавхлан, Э.Амарболд нарын талаар сурвалжиллаа. Д.Жавхлан нь 2011 онд хоёр найзын хамт дээрмийн хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс хорих ялаар шийтгүүлж байжээ. Хэргийн талаар сануулахад Д. Жавхлан нар нь иргэн Ш.Энхбаярыг дээрэмдсэн …

  • 20 October

    ХЗДХ-сайд Ц.Нямдорж тамгаа гардаж авлаа

    Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтоос /2017.10.20/-ны өдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Тамга хүлээлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Туршлагатай, чадвартай сайд ирж байгаа учраас энэ эрчийг алдахгүй яамныхантайгаа гар сэтгэл …

  • 20 October

    Халдлагад өртсөн Монгол Улсын иргэн 53 настай байжээ

    АНУ-ын Мэрилэнд мужид 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу Лхагва гаригт  Америкийн иргэн  Ради Лабиб Принс хамт ажиллаж байсан  таван хүнийг буудаж, гурван   иргэн  нас барсан хэрэг гарсан.  Амиа алдсан  гурван хүний нэг нь Монгол Улсын иргэн  Баярсайхан Түдэв гэгч байсан талаар СNN мэдээлжээ.  Халдлагыг үйлдсэн этгээд 37 настай Ради Лабиб Принс үйлдсэн нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагынхан гэмт …

  • 20 October

    Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо

    Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд Нийслэлд албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, өрх, иргэдийн дунд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг 13 дахь …

  • 20 October

    Охиныг уйлаад байсан болохоор хийгээгүй гэж хойд эцэг нь мэдүүлжээ

    Таван настай охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн байж болзлошгүй хэргийг  прокурорын хяналтаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд охинд хийсэн шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарсан байна. Тодруулбал охины онгон хальс гэмтээгүй болох нь тогтоогджээ. Харин 28 настай иргэн В нь тухайн өдөр согтуу байсан. Улмаар охиныг хүчиндэхийг завдахад охин уйлаад байсан тул хийгээгүй гэж  анхны мэдүүлгээр хойд …

  • 20 October

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 20-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 10-р хороо Улаанхуарангийн 1-р гудамж, НЗДД цагдаагийн газар, Иргэн Алтангэрэл, Хэрлэн, Дамдиндорж, энэ орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 10-р хороо Морингийн гэр хороо, Нисэхийн товчоо, Морин уулын цаг уурын станц, 10-р хороо, эдгээрийн ойр орчмоор, …

  • 20 October

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, сэрүүснэ. 2017 оны 10 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 …

  • 19 October

    Улсын арслан Ц.Содномдорж дипломоо гардаж авлаа

    Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын арслан Ц.Содномдорж өнөөдөр бакалаврын дипломоо гардан авлаа. Тэрээр “Идэр” их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын менежментийн ангийг төгсгөж байгаа нь энэ юм. Энэ үеэр “Идэр” их сургуулийн ерөнхийлөгч доктор пропессор Д.Зоригт хэлсэн үгэндээ “Манай Ц.Содномдорж энэ жил улсынхаа баяр наадамд түрүүлж ард түмнийхээ хүслийг биелүүлсэн сайхан …