Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын 2018 оны төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 9.9 хувь буюу 78.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байгаа юм. …
Мэдээ мэдээлэл
November, 2017
-
29 November
Толгойн алчууртайгаа гулгадаг Арабын уран гулгагч Захра Лари
Арабын Нэгдсэн Эмирт Улсын 22 настай уран гулгагч Захра Лари ОУ-ын мэргэжлийн уран гулгагчдын тэмцээнд толгойн алчууртай гулгасан анхны болоод Персийн булангаас ОУ-ын тэмцээнд оролцсон анхны тамирчин болсон билээ. Түүний эх оронд +48 хэм хүртэл халдгийн зэрэгцээ Формула 1, морь, тэмээний уралдаан, крикет болон шүхрийн спортын тэмцээн болдгоороо алдартай. Харин Араб саяхнаас Олон Улсын Уран Гулгалтын Холбоонд нэгдсэн нь Захра Ларигийн …
-
29 November
Мэдээлэл харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд чуулж байна
“Монгол Улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал, чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо танхимд өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон төрийн байгууллага, олон улсын байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, мэдээлэл харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид оролцож байгаа юм. “Мэдлэгээ хуваалцаж, Хамтдаа хөгжье…” уриан дор зохион байгуулагдаж буй тус …
-
29 November
ОУВС-ийн тэргүүн Сангийн дэд сайд Х.Булгантуяаг үнэлжээ
Хэдхэн хоногийн өмнө ОУВС-ын Ази Номхон далайн орнуудын Сангийн сайд, Төв Банкны ерөнхийлөгч нар оролцсон томоохон хурал Япон улсад болсон бөгөөд тухайн хуралд Монголыг төлөөлөн оролцсон Сангийн дэд сайд Х.Булгантуяа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүн гэдгээ харуулж Монгол Улсын нөхцөл байдал болон цаашдын үйл ажиллагаанд эерэг хандлагуудыг авчирж чадлаа. ОУВС-ын тэргүүн Олон Улсын төлөөлөгч нараас Монголын Сангийн дэд сайдыг ганцааранг …
-
29 November
Харумафүжи Д.Бямбадорж: Багшийнхаа нулимсыг үзэж, итгэлийг нь дааж чадаагүйдээ маш их харамсаж байна
Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө мэдэгдсэн билээ. Түүний хүсэлтийг өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгсөн байна. Ояката Исэгахама болон ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж дөнгөж сая хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр сэтгүүлчпийн асуултанд хариулахаасаа өмнө “Ийм асуудал үүссэнд Сүмо бөхийн холбоо болон бүх сүмо бөх сонирхогчдоосоо уучлал хүссэн юм. “Би өөрийнхөө …
-
29 November
Харумафүжи Д.Бямбадорж: Сумо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг ухамсарлаж яваарай
Японы Сүмогийн Холбоонд чиглэл, зөвлөмж өгдөг Ёкозунагийн зөвлөл энэ сарын 27-ны өдөр хуралдаж, доод зиндааны бөхийг зодож бэртээсэн Харумафүжид “онцгой хатуу хариуцлага” тооцох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан юм. Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, Исэгахама ояката өнөөдөр өглөө мэдэгдсэн байна. Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгнө гэжээ. …
-
29 November
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцох эрхийг хязгаарласан нь Үндсэн хууль зөрчжээ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван …
-
29 November
Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллана
Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулахаар болсон билээ. Энэ ажлын хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж буй бөгөөд томуу, томуу төст өвчний зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар …
-
29 November
ХДХВ, ДОХ-оос сэргийлэх өдрийг “Би сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа тун чухал байдаг тул нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах тус …
-
29 November
Х. Цогбадрах: Кесар хагалгаагаар төрсөн 3 ээжийг өөрийн гаргасан дасгалын системээр хүссэн үр дүнд нь хүргэж чадсан
Сүүлийн үед олон хүмүүс спиннинг-ийн спортоор хичээллэх болсон. Эрэлт их байгаа учраас түүнийг дагаж олон клубууд ч үүд хаалгаа нээж байна. Тэгвэл чухам спиннинг нь ямар үр дүнтэй, хүний биед ямар байдлаар нөлөөлдөг талаар бид мэргэжлийн дасгалжуулагч багштай ярилцлаа. Тэрээр турж гоё болох нь чухал ч эрүүл мэнд түүнээс илүү чухал гэдгийг сануулж байсан юм. Шинэ жил болох гээд олон хүмүүс жин хасах тал дээрээ …
-
29 November
У.Хүрэлсүх: Засгийн газраас соёл, урлагт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна
Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Соёл, Урлагийн ажилтны Улсын II чуулган” Төрийн ордны их танхимд болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэе. Эрхэм хүндэт төлөөлөгчид өө ! Соёл, урлагийн зүтгэлтнүүд, авьяас билигтнүүд ээ ! Монголын соёл, урлагийн ажилтны улсын хоёрдугаар чуулганыг тохиолдуулан Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн …
-
29 November
“Абсолют” дэлгүүр нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн хаалт хийжээ
Монголчууд “Хойноос ирээд хот манайх” гэдэг үгээр даварсан нэгний үйлдлийг илэрхийлдэг уламжлалтай. Тэгвэл ингэж хэлж болох үйл явдал Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Москва хорооллын орчимд амьдардаг иргэдэд тохиожээ. Москва хорооллын өмнөх “Хөрс” худалдааны төвд төвд үйл ажиллагаага явуулах болсон “Абсолют” дэлгүүрийн зүгээс Хөрс төвийн үүдээр дамжиж гэр орон руугаа ордог тэр хавийн орон сууны айл өрхүүдийн авто замын орц гарц, …
-
29 November
Т.Бадрал: Монгол Улс нисдэг тэрэгтэй болох зайлшгүй шаардлагатай
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, БНХАУ дахь БНФУ-ын Элчин сайдын яамны Иргэний хамгаалалтын атташе, дэд хурандаа Фрэдэрик Ломм, БНФУ-ын “Софэма” группийн дэд ерөнхийлөгч ноён Франсуа Фрэдэрик Тиссеран, нисдэг тэрэг хариуцсан мэргэжилтэн ноён Марк Монжу, “Дэсотэл” группийн экспорт хариуцсан захирал ноён …
-
29 November
Монголбанк “төрц” алтыг дэлхийн зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авдаг
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Монголбанк байгалийн тогтоц буюу төрц хэлбэртэй алтыг 400 граммаас дээш жинтэй эсвэл онцгой сонин хэлбэр дүрстэй олдсон тохиолдолд жин харгалзахгүйгээр худалдан авдаг. Монголбанкинд тушаагдаж байгаа алтны дийлэнх нь сорьцолсон алт байдаг ч “төрц” алт цөөн хувийг эзэлж иржээ. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийг энэ талын мэдээллээр хангаж, олдсон “төрц” …
-
29 November
Хятадын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ
Хятадын эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл сүүлийн 50-иад жилд эрчимтэй хөгжсөн. Үүнийг дагаад олон сая хүн ядуурлаас гарч чадсан. Гэвч үр дүнд нь эрэлт багатай төрийн өмчийн бизнесийн байгууллагуудын бараа бүтээгдэхүүн ихээр гарч, улсын агаар болон ус их хэмжээгээр бохирдоод байгаа билээ. Хятадын байгаль орчны хэд хэдэн хэсэг дахин сэргээгдэхгүйн эрмэг дээр ирээд байгаа төдийгүй Америкийн “Health Effects” институт 2015 онд Хятадад …