Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 16 August

    Халдвартын эцсээс Нарантуул зах хүртэл зам ашиглалтанд орно

    Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад ороход бэлэн болжээ. Тодруулбал, Халдвартын эцсээс “Нарантуул” ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км-ийн урттай бөгөөд  долоон метр өргөн, хоёр талаараа 1,5 м явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй аж. Энэхүү зам засварын ажлын гүйцэтгэгчээр “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” …

  • 16 August

    Есөн давхараас үсэрсэн хоёр охин сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна

    Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин амиа хорлохыг завдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Есөн давхараас үсэрсэн охид амьд байгаа гэнэ. Тэд аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байгаа гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, амиа хорлохыг завдсан охид бага насны охид байсан гэх мэдээлэл байна.Хэргийн газар Онцгой, цагдаагийн албан хаагчид ажилласан. Чухам ямар шалтгаанаар ийнхүү амиа хорлохыг …

  • 16 August

    Богд уулын ойг цэвэрлэнэ

    Богдхан уулын ойг цэвэрлэх шаардлагатай талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Уулын ойн талбайн 98.8 хувь нь байгалийн, 0.1 хувь нь таримал, 1.1 хувь нь сөөг торлог аж. Ойгоор бүрхэгдээгүй талбайнх нь 8.4 хувь буюу 241 га-г шатсан ой эзэлдэг юм байна. Түүнчлэн ойн сангийнх нь 76 хувь хөгширсөн, түймэр, хөнөөлт шавьж, өвчинд удаа дараа нэрвэгдсэн бөгөөд …

  • 16 August

    Англи улс С.Баярыг Элчин сайдаар ажиллахыг зөвшөөрсөнгүй

     Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа. Улс төрийн олон шалтгаануудаас болоод түүнийг ийм шийдвэр гаргахад хүрсэн гэж хүмүүс бодож байгаа. Зарим нь МАН-ын дарга болох гэж Элчин сайдаас татгалзлаа ч гэж ярьж байна. Гэвч өөр шалтгааны улмаас ийм шийдвэр гаргажээ гэж хардах мэдээллийг …

  • 16 August

    Онцгой байдлын байгууллагад шинээр орсон алба хаагчид цэргийн тангараг өргөлөө

    Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Монгол Улсын батлан хамгаалах төрийн цэргийн бодлогын үндэс”-ийн 7.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар зүйлийн 08-ны өдрийн А/182 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагад шинээр …

  • 16 August

    Н.Номтойбаяр:Бид уналттай, уруудалттай эдийн засгийг хүлээн авч өсөлттэй, ахиц дэвшилтэй болгож чадлаа

    Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий Зөвлөлийн 15 дугаар хурал эхэлсэн юм. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 15 дугаар хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрээр, “Эрхэм …

  • 16 August

    Оюутнуудын голч дүнг хууль бусаар засаж, тэтгэлэгт хамруулж байжээ

    Ховд аймгийн харъяат “Б” гэгч нь шунахайн сэдэлтээр бусадтай үгсэн тохиролцож, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй АШУҮИС болон тус сургуулийн Дорноговь, Дархан-Уул, Говь-Алтай зэрэг аймгийн салбар сургуулиудад суралцдаг оюутнуудын голч дүнг засварлажээ. “Б” гэгч нь нийт 12 оюутны голч дүнг засварлан тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлт хангаагүй оюутанд тэтгэлэг олгуулан улсад …

  • 16 August

    Зам тээврийн ослын улмаас нэг автомашин шатаж, нэг хүн нас баржээ

     “Ар гүнт”-ээс Улаанбаатар орох чиглэлийн авто замд өчигдөр  автомашины ноцтой осол гарчээ. Тодруулбал,“Lexus 470” маркийн автомашины жолооч согтуугаар жолоо барьж яваад “Toyoto crown” “Land cruiser” зэрэг гурван автомашинтай мөргөлдсөн байна. Энэхүү ослын улмаас нэг автомашин шатаж, нэг хүн харамсалтайгаар амиа алдсан байна.  Хэргийн газарт онцгой байдлын алба хаагчид болон Замын цагдаагийнхан шуурхай ажиллажээ. Согтуу жолооч хажуудаа хоёр орчим насны хүүхэд …

  • 16 August

    Хог дээрээс 30 хүүхэд олж өсгөсөн эмэгтэйн түүх

    Лю Сяоин, бүх насаараа цэвэрлэгчийн ажил хийхдээ замын хажууд, хог дээрээс 30 хүүхэд олж өсгөжээ. Анхны хүүхдээ 1972 онд олоод хажуугаар нь өнгөрч чадалгүй нөхөртэйгээ яриад үрчилж авсан байна. Үүнээс хойш олсон хүүхэд болгоноо гэртээ аваад ирдэг болжээ. Заримд нь аав ээж олж өгч өргүүлжээ.  Харин энэ охин хөхөрсөн царайтай, цээжээр нь цус урссан байв, үзэхэд хоолойг нь зүсээд орхижээ. …

  • 16 August

    Орд бүрийн эмэгтэйчүүдийн өвөрмөц, дур булаам чадварууд

    Хонь Хонины ордонд төрсөн бүсгүйчүүд асар сэтгэлийн тэнхээтэй, зорилгодоо хүрэхийн төлөө тууштай тэмцэгч. Наалинхай ааш гаргаж эсрэг хүйстнээ татахдаа гаргууд бөгөөд нэг л урхидсан бол өөрийн болгохын төлөө юуг ч хийхэд бэлэн. Урхидсан эрээ өөрийн болгож байж л санаа амарна. Үхэр Энэ ордны бүсгүйчүүд загварын маш мэдрэмжтэй бөгөөд хувцсаа гайхамшигтай зохицуулан өмсөж сайхан харагдах нууцыг төгс эзэмшсэн байдаг. Бусдад сайхан харагдаж, анхаарал халамж …

  • 16 August

    ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр та цагдаад зодуулж гэмтсэн М.Цэцэгсүрэнгийн асуудлыг анхааралдаа авна уу

    Гайхах юм. Уг нь цагдаа чинь иргэнээ хамгаалах ёстой биз дээ. Гэтэл шаардлагатай тавьсан бүсгүй хүнийг зодож гэмтээчихээд одоог хүртэл санаа амар ажлаа хийгээд л явж байх юм. Гэтэл цагдаад зодуулсан гэх бүсгүй энэ бүх хугацаанд өвчиндөө шаналж, шөнө ч унтаж чадахгүй хуулийн шүүхийн үүд сахисаар өнөөдрийг хүрсэн байна. Аргаа барахдаа л хэвлэлийнхэнд хандаж, болсон явдлыг хоолой зангируулан ярьж сууна. …

  • 16 August

    Монголын Үйлдвэрчний эвлэлийн 100 жилийн ой тохиож байна

    Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ сарын 17-18-ны өдрүүдэд тохиож байна. 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх суурийг тавьсан түүхтэй. Өдгөө 100 жилийнхээ босгыг давж буй МҮЭ-ийн байгууллага 450 мянга орчим гишүүн, дэмжигчидтэй, 22 салбар холбоо, мэргэжил үйлдвэрлэлийн 14 …

  • 16 August

    Шинэ машин авсан бол агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөр төлнө

    Импортоор орж ирсэн буюу шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэл эзэмшигчид АТБӨЯХАТ, Агаарын бохирдын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө төлөхийг анхааруулж байна. Мөн хуулийн хугацаандаа Албан татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн албан татвар, төлбөрүүдийг ямар нэгэн торгуулгүй хураан авч байгаа бөгөөд татвар төлөгчид идэвхитэй хамрагдана уу. Тодорхой мэдээллийг 1800-1288, 70110705 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

  • 16 August

    Долоон байршилд “ХУРДАА ХАС” бичиглэл бүхий анхааруулах хэвтээ тэмдэглэлийг байршуулжээ

    Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дөрвөн сарын хугацаанд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян явагдаж байгаа билээ. Уг аяны хүрээнд Дархан -Уул аймгийн Замын цагдаагийн тасаг нь “Шар зам ирээдүй” хоршоотой хамтран жолооч нарт тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, зохистой хурдыг сонгон зорчих талаар сэрэмжлүүлж Хонгор …

  • 16 August

    Нялхсын эндэгдэл 32.8 хувиар буурчээ

    Улсын хэмжээнд 2017 оны эхний долоон сард 41977 эх амаржиж, 42245 хүүхэд мэндэлжээ. Өнгөрсөн оны энэ үеэс амаржсан эх 3629 буюу 8.2 хувиар, төрсөн хүүхэд 3571 буюу 7.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Сүүлийн таван жилийн долоодугаар сард хамгийн олон буюу 7170 хүүхэд мэндэлсэн байна. Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны эхний долоон сард 604 болж, өмнөх оны энэ үеэс 295 …