Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 12 August

    Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналаа “Монгол шуудан”-гаар үнэ төлбөргүй илгээх боломжтой

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,  тус ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, улс орон даяар зохион байгуулагдаж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийн явц байдал, ард иргэдээс санал авах …

  • 12 August

    “Хөсөг трейд” орчмын замыг хаах тул Сонсголонгийн болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө

    Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбох авто замын ажил хийгдэх тул дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 8 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарлахаар боллоо. Иймд иргэд, жолооч нар дээрх чиглэлээс бусад буюу Сонсголонгийн зам болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.  …

  • 12 August

    Н.Байгалмаа: Европ хүртэл 20 мянган бээр газрыг тэмээгээр туулна

    Монгол бүсгүйчүүд Европын 12 орноор тэмээтэй аялал хийхээр удахгүй эх орноосоо мордох гэж байна. Эх орноо сурталчлахаар энэхүү сонирхолтой аялалд гарах гэж байгаа уулчин, аялагч Н.Байгалмаатай ярилцлаа. -Монголоос Европ тивийг зорих, тэр дундаа тэмээгээр аялах өвөрмөц санаа таньд анх хэрхэн төрсөн бэ? – Би 2008 оноос хойш аялал жуулчлалын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Аяллын бүх төрлөөр хичээллэдэг.Аялал миний …

  • 12 August

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

    2017 оны 08 дугаар сарын 11-ний 20 цагаас 08 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө …

  • 11 August

    Туул голын сав газарт шалгалт хийжээ

    Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар гарсан Ажлын хэсгүүд Орхон, Туул, Ерөө, Хүдэр голын сав газарт алт олборлож буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Тухайлбал, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хоёр өдөр Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сумын нутагт алт олборлож буй компаниуд, бичил уурхайн эрхлэгчдийн үйл ажиллагаанд …

  • 11 August

    Дэлхийн цагдаагийн спортын их наадамд Монголын цагдаагийн баг тамирчид амжилттай оролцож байна

      Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхлэлээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон спортын бусад 55 төрөлд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй олимпын наадамд өрсөлдөж байна.   Наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болж, сонгомол, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий олон удаагийн медальт, “Хүч” спорт …

  • 11 August

    Ч.Батболдыг нэг сар хорихоор болжээ

    Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, тагнаж чагнасан хэргийг илчилсэн гэрчүүдийг шүүх хурал өнөөдөр боллоо. Түүнийг өчигдөр өглөө үүрээр гэртээ байхад нь албадан баривчилж авч явсан талаар бид өмнө мэдээлсэн. Өнөөдөр болсон анхан шатны шүүх хурлаар Ч.Батболдыг гэрч бус холбогдогч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргийн яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг гаргасан …

  • 11 August

    Улаанбаатарыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна

    Хичээлийн шинэ жил ойртож, амралт зугаалгын цаг дуусч байгаатай холбоотойгоор хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн энэ үед эрс нэмэгддэг. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар ядарсан үедээ хэт олон цагаар тээврийн хэрэгсэл жолоодох, ачаа болон зорчигч тээвэрлэх журам зөрчих, хурдны хязгаарыг хэтрүүлэх зөрчил ихээр гаргадаг байна. Мөн зарим жолооч нар даатгалгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн …

  • 11 August

    Сэлэнгэ аймагт хоёр түймэр асаж байна

    Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймаг Ерөө сум, Баруунбүрэн суманд тус бүр  нэг түймэр нийт хоёр түймэр асаж байна. Энэхүү ой хээрийн түймрийг эхний ээлжинд цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрийн голомтонд онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329 хүн, 25 автомашинтайгаар ажиллаж байгаа аж. Улсын хэмжээнд наймдугаар сарын 10-ны өдрийн …

  • 11 August

    Асашёорюү Д.Дагвадорж:Монголчуудынхаа эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ

    Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг сарын дараа анх удаа   МҮОНТР-д анхны  шууд ярилцлагад  орсон.  Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсон юм. Тус томилолттой холбогдуулан А.Бүрэнбаатар   Таныг багаа бүрдүүлж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байх шиг байна.  Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийг бие төлөөлөгчөөрөө сонгосон …

  • 11 August

    “Эрчим хүчний гудамж”-ны замыг түр хязгаарлана

    Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбох авто замын ажил хийгдэх тул дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг найман сарын 14-ны өдрийн 06:00 хүртэл хугацаанд түр хязгаарлахаар болжээ.Иймд иргэд, жолооч нар дээрх чиглэлээс бусад буюу Сонсголонгийн зам болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

  • 11 August

    Нөхөн сэргээлт хийгээгүй уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

    Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг дахь Гутайн даваан орчим үйл ажиллагаа явуулж байгаа “Ю энд Б” компани, Завхан аймгийн Тэс суманд хайгуул хийж улмаар нөхөн сэргээлт явуулаагүй “Урд хутлагт уул”  компанийн тусгай зөвшөөрлийг тус тус цуцалж, үйл ажиллагааг зогсоожээ. Хэнтий, Завхан аймгийн ард иргэд, малчдын гомдлын дагуу БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ-аас хамтарсан ажлын хэсэг уул уурхайн хайгуул олборлолтын үйл ажиллагаа …

  • 11 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга : Дундаж давхаргыг босгох даалгаврыг биелүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2017 оны 8 дугаар сарын 10/МҮОНРТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өглөө. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Нэвтрүүлгийг сэтгүүлч А.Бүрэнбаатар хөтлөн явуулав. –Өнөөдөр манай студид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирсэн байна. Танд үдшийн мэнд хүргэе. –Оройн мэнд хүргэе.  – Ажлаа аваад удаагүй ч манай нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэнд танд үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. -Баярлалаа. – Та ажлаа …

  • 11 August

    Франц жуулчин монгол хөтчөө зоджээ

    Франц жуулчин монгол хөтөч, 57 настай иргэн Ч-г зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Рашаант суманд аялж явсан Франц улсын иргэн 33 настай А гэгч хөтөчдөө гар хүрч, танхайрсан байна. Учир нь франц жуулчин аялалдаа сэтгэл ханамж авч чадаагүй хэмээн хөтөч, хэлмэрчээ зодсон аж. Энэ хэрэг тус сумын нэгдүгээр багийн нутаг буюу Элсэн тасархайд үйл ажиллагаа явуулдаг “Хоёр загал” жуулчны …

  • 11 August

    Нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авлаа

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа 2014 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэл хотын зүгээс барилгын материалын үндсэн түүхий эд болох элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржин, дайрга олборлолтын ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулах чиглэлийг баримталж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн …