Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 14 August

    Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориглоно

    Болц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, мунаар цохиж модыг гэмтээх, ургалтгүй болгох гол шалтгаан болдог. Иймээс нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран ирэх сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий …

  • 14 August

    О.Хатанболд: Гурван улсын хамтарсан төсөл хэрэгжиж байгаа

    “Хөрш орнуудын тогтвортой хөгжил үйл явц, соёл,нийгэм боловсрол “ олон улсын эрдэм шинжилгээний  бага хурал  энэ сарын 14-17 ны  хооронд болно. Энэ эрдэм шинжилгээний хурлыг нээж Боловсрол соёл   шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар нээж  үг хэллээ. Тэрбээр “Одоогоос 14 жилийн тэртээ энд сууж байгаа академи ч Б.В.Базаров, профессор Цогжилт , тэр үен  би хүрээлэнг захирлаар ажиллаж байсан. Ингээд манай гурван байгууллагын санаачилгаар    Хөрш гурван орны  эрдэмтэд  хөрш …

  • 14 August

    Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт хорооны Засаг дарга нарыг хууль бусаар томилж байна

    НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун болон Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга нар өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. “Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам засаг барьж байгаа. Эдгээр дүүрэгт ИНХ-ыг хууль бусаар хийж ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг сонгох ажлыг хууль бусаар явуулж байна. Хорооны Засаг дарга, ИНХ-ын даргыг сонгохдоо сонгуулийг 15-аас доошгүй хоногийн өмнө …

  • 14 August

    З.Энхболд: 60 тэрбумын асуудлыг шийдсэний дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов. Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явц байдлын талаар санал солилцон ярилцлаа. УИХ-ын гишүүн …

  • 14 August

    Зүүн гар тийш эргэхгүй болсонтой холбогдуулан нийтийн тээврийн 7 чиглэлд өөрчлөлт орлоо

    Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орох талаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагийн танилцуулснаар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг үндэслэн 2017 …

  • 14 August

    О.Баасанхүү: Намайг намаас хөөсөн гэх мэдэгдэл ирээгүй

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан билээ. Энэ талаар гишүүн өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан тайлбар хийлээ.  Тэрээр “Компаниас гарахад бол амархан байх. Эзнийгээ эвгүй байдалд оруулж, ажлаа хийгээгүй гэдэг шалтаанаас болж ТУЗ-өөс хөөгдөж болох юм. Харин улс төрийн нам гэдэг бол олон нийтийн төрийн бус байгууллага. Намыг бид ямар байлгах ёстой вэ гэвэл хамтын шийдвэртэй, хариуцлагатай, ёс …

  • 14 August

    АШУҮИС-ийн оюутнууд тэтгэлэг авахад хакерууд тусалжээ

    Компьютерийн мэдлэгээ ашиглан манай залуус гэмт хэрэг үйлдэх явдал нэмэгдэж байна.Энэ оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн 24 хүнд холбогдох зургаан тэрбум төгрөгийн хохиролтой 11 хэргийг илрүүлжээ.Тухайлбал, АШУҮИС-ийн нийт 12 оюутан компьютерийн өндөр мэдлэгтэй Б гэх залуутай хамтран тус сургуулийн  www.main.xcIoud.mn сайтын системд хууль бусаар нэвтэрч, оюутны тэтгэлэг авах шалгуур хангаагүй 12 оюутны дүнг өөрчилж, …

  • 14 August

    Б.Шарав гуайн бие сайжирч байна

    Өчигдөр  буюу 8-р сарын 13-нд ССТV-гийн Монгол хэлний сайтад Монгол улсаас уригдан ажиллаж буй сэтгүүлч Д.Чинзоригтой Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт очиж Б.Шарав гуайгаа эргэлээ. Д.Чинзориг хандивын мөнгөө гардуулж, миний бие Өвөр Монголын эмч Мөнхөөгийн илгээсэн сэтгэлийн хүчээр эрүүлжих видео хичээл, дархлааг дэмжих бүтээгдэхүүн болон ар гэрийнхэнд нь унших ном хүргэж өгсөн юм. Бороон дундуур алхсаар эмнэлэгт хүрч, өрөөнд нь ортол …

  • 14 August

    Б.Эрдэнэ: Оюутолгой төсөл хоёр хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн боловсрол хурдацтай хөгжиж байна

    Дэлхийн ур чадвар олон улсын тэмцээнд манай улс мужаан, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч, өрөг угсралт гэсэн зургаан мэргэжлээр оролцохоор шаргуу бэлдэж байна. МСҮТ, политехник, коллежийн 41 мянган суралцагчдаас зургаан мэргэжлээр шалгарсан оролцогчдыг салбар, салбартаа шилдэгт тооцогдох эксперт багш нар бэлдэж байгаа юм. Цахилгааны төрлөөр Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцох Л.Төгөлдөрийн багш Б.Эрдэнэтэй уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргэе.  -Монголын шилдэг мэргэжлийн …

  • 14 August

    Эрүүгийн 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

    Авлигатай тэмцэх газраас 2017 оны наймдугаар сарын 07-ны өдрөөс наймдугаар сарын 11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 15 гомдол мэдээллийг шалгасан байна. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 3 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт шилжүүлжээ Ажиллагаанд. одоогоор 8 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 104 хэрэгт …

  • 14 August

    БХБ-ын салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 87.2 хувьтай байна

    Засгийн газрын 2017 оны наймдугаар сарын 9-нд болсон ээлжит хуралдаанаар  2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсч Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг өгсөн юм. Энэ үеэр БХБЯ-наас хийсэн танилцуулгыг онцолж байна. Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн хурлаар Салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ. “Төв, …

  • 14 August

    Ой, хээрийн түймэрт дайчлагдсан албан хаагчдыг үнэ төлбөргүй сувилан эмчилж байна

    Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал зэрэг сумдын нутаг дэвсгэрт өнгөрсөн 06, 07 дугаар саруудад гарсан ой, хээрийн түймрийн голомтод Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч дайчлагдан ажилласан. Харин тус аймгийн “Дархан үйлс”, “Дархан-Оюут” сувиллын хамт олон түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг долоо хоногийн хугацаанд үнэ төлбөргүй амраан сувилж байна. Гамшгийн голомтод урт хугацаагаар ажилласан албан хаагчдын биеийн эрүүл …

  • 14 August

    Б. Азжаргал:Иргэдийн дунд сервис центр байгуулъя, орон сууцтай болъё гэсэн хүлээлт үүссэн

    Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлуудын нэг нь гэр хорооллын дахин төлөвлөлт юм. Энэ хүрээнд иргэдийн газрыг орон сууцаар солих, Сервис центр буюу инженерийн дэд бүтцийн төвийг байгуулах ажил хийгдэж байна. Ажлын явц ямар байгаа талаар нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Тамгын газрын дарга Б.Азжаргалтай ярилцлаа. -Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зөв явуулахаар нийслэлээс шат дараатай бодлогуудыг хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ …

  • 14 August

    МАН-д нэгнээ мэрэх бус хариуцлага тооцох чадамж л хэрэгтэй байна

    МАН дахь мөргөлдөөн улам ширүүссээр сүүлдээ Засгийн газраа унагах дээрээ тулж байна. Өөрөөр хэлбэл УИХ дахь МАН-ын гишүүдийн 25 нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлэл өнгөрөгч долоо хоногт цацагдсан юм. Хэн хэнийг огцруулах нь хэнд ч хамаагүй зүйл. Мөн МАН-ын дараагийн ээлж хоолонд орохоор улаарч байгаа нь нүднээ илхэн харагдаж байна. Гэвч энэ улайрал намыг нь …

  • 14 August

    Зүүн гар тийш эргэхийг хориглосон уулзварууд

    Энэ сарын 15-н буюу маргаашнаас эхлэн  нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4  хүртэл зүүн гар тийш эргэхийг хориглож байгаа. Учир нь тус замын хооронд зүүн гар тийш эргэснээс болж түгжрэл их үүсдэг хэмээн албаны хүмүүс үзэж байгаа аж. Тиймээс энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага …