Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 28 November

    Д.Галсандондог: Хөшөөтийн уурхайн олборлолтын ажил норм дүрмийн дагуу хэвийн явагдаж байна

    Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд “Баруун бүсийн чуулга уулзалт”-ыг Ховд аймагт зохион байгуулж буй билээ. Чуулга уулзалтын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа нар өнөөдөр буюу 2017.11.27-ны өдөр Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагууд орон …

  • 28 November

    Н. Цэрэнбат:Байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болох нөхцөл бүрдлээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид Байгаль орчны салбарын тухай багц хуулийн төслийг хүлээлгэж өглөө. Энэ үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Газар …

  • 28 November

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Улаанбаатар хотын  2018 оны төсвийн төсвийг хэлэлцэж байна.  Төсөв хийх явцдаа Нийслэлийн засаг даргын тамгын газар  иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал хүсэлт авчээ.  2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр  санал асуулгын хуудсаар давхардсан тоогоор   мянга гаруй иргэн санал өгсөн.  Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгийг дараахь ажилд зарцуулахыг  нийслэлийн иргэд хүсчээ.  Үүнд, 1.Гэр хороололын дахин …

  • 28 November

    Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж байна

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит бус хоёрдугаар хуралдаан хоёр дахь өдрөө  Хангарьд ордонд үргэлжилж байна.  Өнөө өглөө эхэлсэн уг хурлаар  Нийслэлийн  2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг цогцоор нь хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  хэлэхдээ “УИХ-аар энэ сарын 14-ны өдөр Монгол Улсын  2018 оны төсвийн тухай хуулийг баталсан.  Монгол Улсын төсвийн хуульд …

  • 28 November

    Автобусны 13 зогсоол шинээр байгуулжээ

    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг. Дээрх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн дүүргүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2017 онд 13 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна. …

  • 28 November

    Меланиа Трамп Цагаан ордон дахь анхны Зул сарын баяртаа бэлдэв

    Өнгөрсөн даваа гаригт Цагаан ордонг Зул сарын баярт зориулж чимэглэжээ. Энэ үеэр балетчид болон сургуулийн сурагчид ордонд уригдан ирсэн юм. Гацуур моднууд, өнгийн гэрлүүд, тууз, чимэглэл бүхэн Зул сарын уур амьсгалыг оруулсан байна. Тэргүүн хатагтай Меланиа Трамп зочдыг урьж тэдэнтэй хамт өдрийг өнгөрүүлжээ.  

  • 28 November

    Хотуудын хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд уулзлаа

    Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат Мияконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихироог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэд дарга Д.Пүрэвсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн, Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга, Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцгээ, Мияконожо хотын Хөдөө, аж ахуйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Нишихита Юүичи, Хөдөө, аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн …

  • 28 November

    ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээ авч буй газруудын хаяг

    Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тохиодог. “Энэ сарын 20-ны байдлаар манай улсад ХДХВ-ийн халдвартай гэж албан ёсоор бүртгэгдсэн 249 хүн, 25 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр халдвартай хүмүүсийн 56 орчим хувь нь 20-44 насныхан. Хүйсийн хувьд 80 орчим хувь нь эрэгтэйчүүд байна” гэж ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч Э.Эрдэнэтунгалаг мэдээлж байсан юм. …

  • 28 November

    Роберт Мугабед сар бүр 150 мянган тэтгэмж олгоно

    Зимбабве улсын Ерөнхийлөгч асан Роберт Мугабед сар бүр 150 мянган долларын тэтгэмжийг бүх насаар нь олгож байхаар боллоо. Энэ тухай “The Guardian”-д бичсэн байна. Мугабед нийтдээ 10 сая орчим доллар өгөхөөр болжээ. Ингэхдээ үүний тал хувийг нэг удаад олгож, үлдсэнийг нь сар бүр 150 мянган доллараар олгох гэнэ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

  • 28 November

    Хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сан, өрхийн эмч нарт тавих хяналтыг сайжруулна

     Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу ЭМЯ, НЭМГ, Эрүүл мэндийн даатгалын газар хамтран нийслэлийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилтийн стандартын хэрэгжилтэнд хамтарсан үнэлгээг хийлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй байгууллагаар хяналт, үнэлгээг 25 хүний бүрэлдэхүүнтэй 6 ажлын хэсэг томилогдон …

  • 28 November

    Харумафүжиг зодог тайлуулах шийдвэр гарчээ

     Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралджээ. Уг хурлаар Харумафүжи Д.Бямбадоржийн зодооны асуудлыг хэлэлцсэн байна. Ёкозунагийн зөвлөлийн тэргүүний мэдээлснээр Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгджээ. Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлснээ ч мөн дуулгасан байна. Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой …

  • 28 November

    Кёкүшюзан Батбаяр Монгол сумочдын зодооны асуудлаар мэдээлэл хийлээ

    Монголын сумо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Батбаяр их аварга Харумафүжи болон Таканоива А.Баасандорж нартай холбоотой асуудлаар  мэдээлэл хийсэн юм. Тэрээр Японд уг асуудлаар очиж, холбогдох хүмүүстэй уулзсан тухайгаа Монголд ирмэгцээ “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр мэдээлэл хийсэн нь энэ юм. Кёкүшюзан Батбаяр, “Монголын бөхчүүд караокед хэтрүүлэн ууснаар хоорондоо зодолдсон тухай асуудал байгаа. Нэгийгээ зодсон асуудал. Харин тэр нь хэтэрчихсэн. …

  • 28 November

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар ирэх сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог зогсолтгүй урагшлуулах, цаашдын хамтын …

  • 28 November

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, явган шуурга шуурна. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 …

  • 27 November

    Балбад иргэний дайн дууссанаас хойших анхны сонгууль болжээ

    Хятад, Энэтхэг хоёр гүрэнтэй хил залгаа Балба улсад иргэний дайн дуусч, хаант засгийг халснаас хойш 11 жилийн дараа анхны сонгууль болжээ. Иргэд 275 парламентын гишүүнээ сонгох гэж Гималайн уулсын алслагдсан тосгодоос cонгуулийн байранд олон цагийн турш цастай замаар алхаж ирсэн байна. 29 сая гаруй хүн амтай Балбын сонгуулийн насны нийт хүний 65 гаруй хувь нь саналаа өгсөн. Сонгууль хоёр шаттай явж байгаа агаад удаах сонгууль …