Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 16 November

    БНСУ-д 5.5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ /фото/

    БНСУ-д өчигдөр буюу 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2:29-минутад Поханг хотоос 6 км-ийн зайд хойд зүгт 5,5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт зөвхөн Поханг хот төдийгүй Сөүл, Дежон, Гёнги мужид мэдрэгдсэн байна. Солонгос улсын цаг уур орчны хүрээлэнгээс дахин газар хөдлөлт болж магадгүй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

  • 16 November

    Леонардо Да Винчигийн зураг түүхэн дээд амжилт тогтоов

    Италийн суут зураач Леонардо Да Винчигийн Есүс христын хөрөг зураг 450 сяа доллараар дуудлага худалдаагаар зарагдаж түүхэн дээд амжилт тогтоолоо. Уг зургийг 1500-аад оны үед зурсан гэх бөгөөд 66см-ийн өндөртэй “Salvator Mundi” хэмээх нэртэй юм. Зурагт Есүс Христ зүүн гартаа дэлхийн бөмбөрцөг барьсан гэлтэй баруун гараараа адислаж сэргэн мандалтын үеийн хувцас өмссөн дүрээр зуржээ. Дуудлага худалдааны үеэр зургийг ОХУ-ын тэрбумтан …

  • 16 November

    Б.Хурцын томилгооны асуудлыг хойшлуулав

    УИХ -ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгооны асуудлаар сонсгол хийн нээлттэй хэлэлцэв. УИХ-ын гишүүд ч энэ асуудлаар ширүүхэн маргаан өрнүүлэв. Гэвч УИХ-ын тамгын газраас нээлттэй сонсгол явуулах асуудлаар тайлбар өгөв. Хуульд зааснаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхэд нээлттэй сонсгол явуулах тухай гишүүдийн хүсэлт хамааралгүй гэсэн юм. Ийнхүү элчин сайдын томилгооны асуудлыг хойшлуулах санал гаргаж гишүүдийн 60 …

  • 16 November

    НИТХ-ын ээлжит бус I хурал шөнө дөл болтол үргэлжиллээ

    НИТХ-ын ээлжит бус I хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2018 оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ.  Өдрийн 15.00 цагт эхэлсэн хурал шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжиллээ. Хуралдааны явцад Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц энэ оны аравдугаар сарын 1-ний байдлаар 88.8 хувьтай байгааг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хуралдаанд танилцуулсан. Тэрбээр, …

  • 16 November

    Налайхын уурхайд хоёр хүн дарагджээ

    Налайх дүүргийн иргэн Б-ын сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайд хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлага өнөөдөр 04:02 цагт онцгой байдлын байгууллагад  ирсэн байна. Дуудлагын дагуу ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай 04:10 цагт очиход 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүссэн байжээ. Аврагчид аврах …

  • 16 November

    Ц. Нямдорж:Хойд Солонгосын ямар хоёр хүн Л.Болдоос болоод цаазлуулчихсан юм

    УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан эхэллээ. Энэ үеэр  чуулганаар хэлэлцэж буй асуудлын талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Би өчигдөр Засгийн газрын хуралдаантай байсан учир Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  хуралд сууж чадаагүй. Телевиз үзэж байсан чинь томилуулах гэж байгаа хүн ноцтой юм ярьсан байх юм. Тэрэндээ миний нэрийг хавчуулсан байх юм. Ц.Нямдорж сайд үүнийг мэдэж байгаа гэсэн юм …

  • 16 November

    МАН-ын Могикан

    Монгол Ардын Намын ээлжит ХХVIII Их хурал дөрөв хоногийн дараа эхэлнэ. Энэ удаагийн Их хурал нийгэмд хүлээлт үүсгэсэн. Эдийн засгийн хүнд байдал дундуур Монгол Улс алгуур урагшилж байна. МАН-ын дарга хэн болохоос их зүйл шалтгаална. Ерөнхий сайд нь эрх баригч намын дарга байдаг зарчим эвдэгдснээр АН-д ч, МАН-д ч гашуун сургамж болж, сануулга өглөө.   УИХ-ын дарга , АН-ын дарга З.Энхболд …

  • 16 November

    НИТХ-ын шинэ тэргүүлэгчидтэй ТАНИЛЦ

      Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын ээлжит бус I-р хуралдаанаар НИТХ-ын есөн тэргүүлэгчийг /2017.11.15/  сонгон батламжиллаа. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж сонголоо. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, сонгох эрх нээлттэй үлдэж буй юм. НИТХ-ын тэргүүлэгчдийн товч танилцуулгыг хүргэе. НИТХ-ын есөн тэргүүлэгчдийн хувьд нэг жилийн …

  • 16 November

    С.Батболд: Ирэх онд хот, нийтийн аж ахуйд онцгойлон анхаарна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд НИТХ-ын хуралдааны үеэр үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ “2017 он  эдийн засаг санхүүгийн хувьд хүндрэлтэй жил байсан ч гэлээ  Улаанбаатар хот  өмнөө тавьсан нийгэм эдийн засгийн зорилтоо хангалттай хэрэгжүүлж чадлаа.   МАН  бол  зүүн төвийн   үзэл баримтлал бүхий  улс төрийн хүчин. Энэ утгаараа бид  удахгүй улирах оноо  иргэндээ  ээлтэй, аюулгүй хот болоход анхаарсан.   Уг …

  • 16 November

    500 гаруй тусгай дуут, гэрэл дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалжээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн дуртай нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж байгаа зүй бус байдлыг таслан зогсоох хугацаатай үүргийг холбогдох байгууллагын удирдлагад өгсөн. Өнгөрсөн 15 хоногт 1920 байсан тусгай дуут, гэрэл дохионы зөвшөөрлийг 500 гаруйгаар цуцалсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт явуулж тээврийн хэрэгслийн 80 гэрчилгээ, …

  • 16 November

    Нүүрсний экспортын тээвэрт зохицуулалт хийнэ

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой, Оюутолгой ордын ашиглалт, нүүрсний тээвэр, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан Цагаан хадны гаалийн хяналтын талбайн ажлыг идэвхжүүлэх, экспортын нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийх санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн нүүрсний тээвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад …

  • 16 November

    Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд барьж эхэлнэ

     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судалж, саналаа танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан сарын өмнө байгуулсан. Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Одоогийн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль …

  • 16 November

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар …

  • 15 November

    “БНСУ”-д болсон газар хөдлөлтөд Монгол иргэн өртсөн мэдээлэл ирээгүй гэв

    БНСУ-ын Умард Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14:29 цагт 5.4 балл, 16:49 цагт 4.6 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Эдгээр газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мөн мэдрэгдсэн байна. БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн байдаг байна. …