Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 14 November

    2018 онд улсын хэмжээнд 127 цэцэрлэг, 82 сургууль барих төсвийг баталлаа

    УИХ-ын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн ордонд  сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх …

  • 14 November

    Байгаль хамгаалагчид энгэрийн камертай болно

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат байгаль хамгаалагч нарыг энгэрийн камераар хангаж, шаардлага биелүүлдэггүй, зөрчил гаргагчдыг баримтжуулж олон нийтийн цахим сүлжээгээр түгээхээс эхлээд томоохон хэмжээний зөрчлийг дроны тусламжтайгаар илрүүлдэг дэлхий нийтийн жишигтэй хөл нийлүүлэн алхах цаг болсныг хэлжээ. Тэрбээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга нартай уулзаж, шинэ Засгийн газар хууль дүрмийг хатуу чанга баримтлан ил тод, олон нийтэд …

  • 14 November

    Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт тараалаа

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт тараалаа. Тус цэцэрлэг нь утааны голомтод буюу Баянхошууны хуучин эцэст гэр хороолол дунд байрладаг бөгөөд нийт 800 гаруй хүүхэд хүмүүждэг юм. Энэ үер сайд хэлэхдээ бидний ирээдүй болсон хүүхдүүд агаарын бохирдлоос хамгаалагдах ёстой. Өглөө, оройдоо амны хаалт заавал зүүж, бохирдлоос биеэ хамгаалуулах эрхтэй гэдгийг хэлсэн юм. Тус 3М …

  • 14 November

    “Сэлэм” С.Бямбацогт өөрийгөө хохирогч гэжээ

    Төрийн албан тушаалтны нөмөр нөөлгөөр хууль, журмыг уландаа гишгэгчид олшров. Замын цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн, салаавч гаргасан Ц.Баярцогтын дуулиан намжаагүй, хэрэг зөрчлийг нь шүүх шийдээгүй байхад нийслэл дэх МАН-ын бүлгийн дарга, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт олон нийтийн газарт сэлэм эргүүлж, танхайрав. Энэ сарын 11-12-нд шилжих шөнийн 01.55 минутын үед Баянгол дүүргийн нутаг, “Castle” гэх диско баарны гадаа …

  • 14 November

    Бейонсе “Араатны хаан арслан” кинонд дуу оруулна

    Дуучин Бейонсе  “Дисней”-н бүтээл “Араатны хаан арслан” анимейшний гол дүр болох Симбагийн найз Налагийн дүрд дуу оруулахаар болсон байна. 2019 онд шинээр дэлгэцнээ гарах тус бүтээлд Бейонсегоос гадна Симбагийн дүрд жүжигчин, кино зохиолч, продюсер Дональд Гловер, Муфасагийн дүрд 1994 оны “Араатны хаан арслан”-д дуу оруулж байсан жүжигчин Жэймс Эрл Жонс нар дуу оруулна. Мөн өмнө Зазугийн дүрд Роуэн Аткинсон дуу …

  • 14 November

    “Цалинтай ээж” хөтөлбөр ирэх оноос эхлэн хэрэгжинэ

    УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийг баталлаа. Тухайлбал 2018 оны төсөвт Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, “Цалинтай ээж” хөтөлбөр, Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлэх, Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох зэрэг асуудлыг тусгасан билээ. Ирэх онд өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйл бий.  Тухайлбал 2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. …

  • 14 November

    НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А зааланд болж байна. Хуралдаанаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх,  Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл дэд хөтөлбөр батлах, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.  Харин маргааш буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Хурлын зохион байгуулалтын асуудал болон …

  • 14 November

    2018 оны төсөв батлагдлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. 2018 оны төсөвт Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, “Цалинтай ээж” хөтөлбөр, Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлэх, Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох зэрэг асуудлыг тусгасан билээ.

  • 14 November

    Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ ирэх онд бэлэн болно

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Уулзалтын үеэр БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах, шууд нислэгтэй болох, ирэх онд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлын бэлтгэл зэргийн талаар санал солилцлоо. …

  • 14 November

    Э.Анхбаяр олон улсын дуурийн дуучдын уралдаанд дэд байр эзэллээ

    Сонгодог хөгжмийн өлгий нутаг Австри Улсын нийслэл Вена хотод зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 39 орны 140 дуучдаас дуурийн дуучин Э.Анхбаяр дэд байр эзэлжээ. Тэрбээр өнгөрсөн онд Унгарын нэрт дуучин дэлхийн номер нэг Турандот Metropolitan дууийн театрын гоцлол дуучин Ева Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын хоёрдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн билээ. Э.Анхбаярын амжилтуудаас дурдвал: -2007 онд оюутан байхдааОХУ-ын …

  • 14 November

    Д.Сарангэрэл: Антибиотикийн зохистой хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай байна

    “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног” өнөөдөр эхэллээ. Антибиотикийг зохисгүй хэрэглэснээр уг эмэнд тэсвэртэй “супер бичил биетнүүд” бий болж дараагийн удаа антибиотик хэрэглэхэд эмчилгээ ямар ч үр дүнгүй болох аюултай.  Уг долоо хоног энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ. Нээлтийн үеэр ЭМ-ийн сайд  Д.Сарангэрэл “НҮБ-аас антибиотикийг зохистой хэрэглэдэг болгохоор долоо хоногийн аянг өрнүүлж байна. Бид антибиотикийн зохистой хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай …

  • 14 November

    МАН-ны гишүүдийн итгэл У.Хүрэлсүхэд төвлөрч байна

    Нэг хүнд оногдох ДНБ-ийн хэмжээ 7500 ам доллар болоход ард иргэд улс төрийг сонирхохоо больж эхэлдэгийг С.Баяр намынхаа залуучуудтай уулзах үеээр хэлж байв. Тэр хүртэл өдий ч байж магадгүй эсвэл бүр дампуурч ч болох. Улс орон эдийн засгийн хувьд дээсэн дээр мод барин тэнцэж ядан явна. Улс төрийн хувьд нэг халтирхад дахиад олон жил хүлээж байж сэхэхээр хэмжээний гүн хавцал …

  • 14 November

    Н.Лүндэндорж: Хоёр өвгөнийг зодолдуулаад, бах таваа хангах сонирхол зарим хүнд байж магадгүй

    Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Проф. Н.Лүндэндоржтой (ScD,PhD) ярилцлаа. -Та олон жилийн өмнөөс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж, хуулийг илүү боловсронгуй болгох шаардлага, үндэслэлийг нь хөндөн бичиж, байр сууриа илэрхийлж ирсэн. Харин одоо л эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг анхаарч, орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Таны ярьж, бичиж ирсэн шиг тэрхүү өөрчлөлтийг …

  • 14 November

    2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.14) хуралдаан 09 цаг 38 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн …

  • 14 November

    Хүүхдийн мөнгийг бүрэн шилжүүлж дууслаа

    Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдсанаар хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгох 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ. Улмаар маргаашаас нь буюу баасан гаригаас МонголУлсын 1043180 хүүхдийн найм, ес, арав дугаар сарын мөнгийг Монголбанкнаас арилжааны 13 банкин дахь нэрийн дансанд нь шилжүүлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд хүүхдийн мөнгийг …