“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүйг урилаа. БАРИЛГЫН САЛБАРЫГ ТЭЖЭЭДЭГ ГОЛ ЗҮЙЛ НЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ -Төрийн орон сууцны корпораци гэдэг байгууллага байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал …
Мэдээ мэдээлэл
November, 2017
-
7 November
Америкийн ерөнхийлөгчид дунд хуруугаа үзүүлсэн эмэгтэйг ажлаас нь халав
50 настай Жюли Брискмэн Виржиниа мужийн Стерлинг хотод унадаг дугуйтай явж байхдаа хажуугаар нь машины цуваатай зөрж өнгөрсөн Дональд Трамп руу дунд хуруугаа гаргаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүний дараа маркетингийн компанийн захирлууд нь түүнийг дуудаж уулзан ажлаас нь халах болсныг хэлсэн аж. Өнгөрсөн сард энэхүү үйл явдал болсон юм. Тэрээр Виржиниа мужид амьдардаг бөгөөд зургаан сарын хугацаатай Акима компанид ажиллаад байж. Харин Жули …
-
7 November
Шадар сайдын Ажлын албаны даргаар Л.Саянааг томилжээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын тушаалаар Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Л.Саянааг томиллоо. Мөн хатагтай Л.Саянаа нь Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллах юм. Тэрээр 2016 оноос Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
-
7 November
Дуучин Г.Ариунбаатар “ВВС Cardiff singer of the world” уралдааны шагналын цомоо М.Энхболдод хадгалууллаа
Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод гардууллаа. Энэ үеэр дуучин Г.Ариунбаатар:Би энэ онд болсон “ВВС Cardiff singer of the world” гэдэг дэлхийн мэргэжлийн дуулаачдын хүсэл тэмүүлэл нь, уралдаан шалгаруулалтын оргил нь болсон тэмцээнээс 3 цомыг эх орондоо авчирсан. …
-
7 November
Тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол энэ сарын 20-ноос замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан “Албан татвар, төлбөр хураалтын хяналтын үзлэг шалгалтын удирдамж”-ийн дагуу нийслэлийн Татварын газраас Замын цагдаагийн албатай хамтран энэ сарын 20-ны өдрөөс эхлэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан тогтоосон хугацаанд албан татвараа төлөөгүй бол Зөрчлийн тухай …
-
7 November
Цуврал алуурчин Чисако Кахекид цаазын ял оноолоо
Япон улсын шүүхээс өнөөдөр бэлэвсэн эхнэр гэж алдаршсан 70 настай цуврал алуурчин эмэгтэйд цаазын ял оноожээ. Цуврал алуурчин Чисако Кахеки нь 2007-2013 оны хооронд нөхрөөсөө гадна хамтран амьдарч байсан хоёр эрэгтэйн амийг хөнөөжээ. Чисако Кахеки нь дотно харилцаатай байсан эрчүүдийнхээ хөрөнгийн өвлөж авахын тулд цианид уулгаж хорлуулдаг байсан байна. Алуурчин эмэгтэйг 2014 онд саатуулагдаж байсан бөгөөд хэргийг мөрдөх явцад олон …
-
7 November
Д.Эрдэнэбат:ОУВС-ийн шахалтаар цалин нэмэхгүй байгаа нь буруу гэж үзэж байна
Улсын Их Хурлын Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Ардчилсан намын бүлгийн дарга Д. Эрдэнэбат“2018 оны төсөвт 7,2 их наядын орлого олохоос нэг их наяд орчмыг нь халамж тал руу зарцуулсан. Гэтэл ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бага төсөв зарцуулж байгаа нь үндсэн чиглэлээ алдагдуулж, улам илүү шүүмжлэл дагуулж байна. Хөрөнгө …
-
7 November
Б.Уянга League of Legends World Championship 2017-г нээлээ
Компьютерийн тоглоомын мэргэжлийн багуудын ДАШТ (League of Legends World Championship) 2011 оноос эхлэн жил болгон зохиогдож байгаа билээ. Уг тэмцээний 2017 оны финалын тэмцээн 11 дүгээр сарын 5-ны өдөр Бээжин хотын “Шувууны үүр” олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд зориулсан концертод алдартай олон дуучид, хөгжимчид болон хамтлагууд уригдан оролцсоны дотор АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвидаг Монгол охин Болдбаатарын …
-
7 November
Өнөөдөр аугаа их Октябрийн хувьсгалын ойн өдөр
Октябрийн баяр өнөөдөр тохиож байна. 1917 оны энэ өдөр ЗХУ-д ажилчин тариачны хувьсгал гарч засгийн эрхийг В.И.Ленин тэргүүтэй большевикууд авч байсан талаар түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн байдаг. 1918 оноос эхлэн энэ өдрийг ЗХУ албан ёсны баяр болгон тэмдэглэдэг байсан ч ЗХУ задарснаар өдгөө Беларусь, Киргиз улсууд л тэмдэглэж байгаа аж. Монголчууд ч мөн энэ өдрийг орон даяар нийтийн амралтын өдөр болгон …
-
7 November
Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин ОХУ-аас ирлээ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 257 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн Сайдаас өгөгдсөн үүргийн дагуу шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нийт 5.1 тэр бум төгрөгийн вакциныг ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй шууд гэрээ хийх замаар худалдан авахаар болсон. Энэ ажлын дагуу ОХУ-аас 15 сая тун вакциныг 337,5 мянган ам.доллараар …
-
7 November
Саудын Арабын ханхүү нисдэг тэрэгний ослоор амиа алджээ
Йемен улсын хилийн ойролцоо Саудын Арабын ханхүү нисдэг тэрэгний осолд орж өөр долоон хүний хамт амь эрсэджээ. “Ханхүү Мансур бин Мукрайн Асир мужийн Засаг даргын орлогч зэрэг хэд хэдэн томоохон албан тушаалтны хамт зорчиж явсан” хэмээн “Al-Ikhbariya” телевиз эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлсэн аж. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Уг хэрэг Саудын Арабын агаараас харвах баллистик пуужин руу Йемений босогчид …
-
7 November
Мароккын Вант Улс
Мароккын Вант Улс Африкийн баруун хойд эрэг, өрнө, умар Африкт орших улс юм. 32 сая орчим хүн амтай, 447,000 орчим км2 газар нутагтай улс юм. Нийслэл нь Рабат, харин хамгийн том хот нь Касабланка болно. Атлантын далай, Гибралтарын хоолой, Газар дундын тэнгисийн эрэгт оршино. Зүүн талаараа Алжир, хойд талаараа Испани (Усан хилээс гадна Испанийн 2 автономит хот болох Сеута , Мелиллатай газраар хиллэдэг), болон өөрийн эзэмшилд байлгадаг Баруун Сахарын нутгаар дамжин өмнө талаараа …
-
7 November
МҮЭХ-руу хандсан гүтгэлэг зохион байгуулалттай нь илэрхий боллоо
МҮЭХ нь юуны өмнө олон мянган гишүүдтэй, мөн өөрийн гэсэн байр байшин, өмч хөрөнгөтэй гэдэг утгаараа олон хүний шуналыг хөдөлгөдөг бололтой. МҮЭХ-ны чуулган энэ сарын 8-нд болох гэж байгаатай холбоотойгоор энэхүү чуулганаас сар гаруйн өмнөөс зохион байгуулалттай элдэв янзын гүтгэлэг мэдээлүүд гарч эхэлсэн. Ингэж МҮЭХ-той хамааралтай элдэв мэдээллүүд олон гарах болсны шалтгаан нь тус зарим нэг хүмүүсийн явуургүй ажиллагаа гэж …
-
7 November
Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Алтай, Хангай, …
-
6 November
Техасын сүмд 26 хүний аминд хүрчээ
Бүтэн сайны цугларалтын үеэр АНУ-ын Техас мужийн сүмд галт зэвсэг нээж 26 хүний аминд хүрч, 20 хүнийг гэмтээсэн явдал гарчээ. Техасын Sutherland Springs хотод байрлалтай уг Баптист сүмд болсон үйл явдлын хохирогчид 5-72 насныхан байсан. Буутай этгээд 26 настай Дэвин Патрик Келлийг сүмийн хавиас машин дотроос нь олсон бөгөөд тэрээр өөд болсон байж. Дэвид 2014 онд Америкийн Агаарын Цэргийн Хүчнээс халагдсан бөгөөд уг хэргийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл