Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 8 November

    Гүнж Кейт Миддлтон Кенсингтоны ордонд болсон хандивын арга хэмжээнд хүрэлцэн иржээ

    Английн гүнж Кейт Миддлтон гэр бүлүүд болон хүүхдүүдэд хандив тусламж үзүүлдэг “ The Anna Freud” үндэсний төвийн ээлжит үйл ажиллагаанд мягмар гаригийн орой хүрэлцэн иржээ. Кейт 35 настай бөгөөд одоогоор хөл хүнд байгаа. Тэрээр эмэгтэй хүн хөл хүнд болсон ч гадаад үзэмжиндээ анхаарах байдлаа хязгаарлахгүй байж болохыг үлгэрлэн үзүүлэв. Уг арга хэмжээнд Бельги гаралтай Америкийн дизайнер Диана фон Фюрстенбергийн урласан даашинзыг өмссөн …

  • 8 November

    Аавыгаа баярлуулаарай…

    Дуу бүхэн өөрийн амьдралтай. Тэрхүү дууны амьдралыг дуучин хүн л бий болгодог билээ. Манай дуучид Аавын тухай тэр бүр дуулаад байдаггүй. Тэгвэл манайдаа л аавын дуугаараа олонд танигдсан хүн бол дуучин Эрдэнэхүү билээ. Тэгвэл дуучин залуу 11-р сарын 09-ний өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа Малчин ааваа магтан дуулъя нэртэй өөрийн анхны бие даасан тоглолтоо фэнүүдтэйгээ хамт хийхээр болжээ. Онцолж хэлэхэд та аавыгаа дагуулаад …

  • 8 November

    Дональд Трамп Америкаар оролдохгүй байхыг Хойд Солонгост анхаарууллаа

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын парламентад өнөө өглөө хэлсэн үгэндээ Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унд хандаж “Биднийг басамжлах хэрэггүй. Америкийг доогуур бүү үнэл” гэв. Мөн “Пхеньяны асуудлыг зогсоохын тулд бусад үндэстэн хамтарч хүчээ зузаатгах хэрэгтэй” гэв. Пхеньяны цөмийн зэвсгийн асуудал Трампыг хилэгнүүлээд байгаа. Өнгөрсөн жил Хойд Солонгос НҮБ-ын хоригийг үл ойшоон хэд хэдэн пуужингийн туршилт хийсэн ба есдүгээр …

  • 8 November

    Монгол тоо 67 зэргийг илэрхийлж нэрлэдэг

    Оронгийн тоо Тооны оронгийн нэр 1        1 Дан 2       101 Аравт 3.      102 Зуут 4.      103 Мянгат 5.      104 Түмт 6.      105 Бумт 7.      106 Саят 8.      107 Живаа 9.      108 Дүнчүүр 10.    109 Тэрбум 11.    1010 Их тэрбум 12.    1011 Наяд 13.    1012 Их наяд 14.    1013 Маш дэлгэрмэл 15.    1014 Их маш дэлгэрмэл 16.    1015 Тунамал 17.    1016 …

  • 8 November

    Цахим хаягаар мөнгө залилсан 20 этгээдийг шалгаж байна

    ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор “2017 он гарсаар сошиал орчинд худалдааны сайт ажиллуулж бусдыг залилан мэхэлсэн 90 орчим гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажил хийгдэж байгаа. Уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь фэйсбүүк нийгэмд өндөр хэрэглээтэй байгаатай холбоотой. Дээрээс нь тухайн хүний сошиал хаягаар сонирхол татсан холбоос мэдээллийг хэн …

  • 8 November

    Брюссель хотын “Manneken-Pis” хөшөөнд дээл өмсүүлнэ

    Брюссель хотын Захиргаанаас Зул сарын баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Өвлийн гайхамшиг” арга хэмжээтэй холбогдуулан 11 дүгээр сарын 7-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус хэвлэлийн бага хуралд Брюссель хотын Захирагч Филипп Клоз болон Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд О.Оч нар оролцов.   Брюссель хотын Захирагч Филипп Клоз энэ жил Монгол Улс зочин улсаар оролцох болсныг …

  • 8 November

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч хэн байх вэ?

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ээлжит ХХII их хурал өнөөдөр болж байна. Ээлжит хурлын хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгох бөгөөд ирэх онд хэрэгжүүлэх ажил, МҮЭ-ийн дүрмийг шинэчлэн батлахаар болжээ. Ээлжит хуралдаанд аймаг нийслэлийн үйлдвэрчний 22 холбоо, 36 гишүүн байгууллага, 2300 орчим эвлэлийн хороодын төлөөлөл оролцож байна. Уг хурлаас Монголын Үйлдвэрчний Эвлэлийн шинэ ерөнхийлөгчид нэр дэвшигчийг маргааш тодруулахаар болжээ. …

  • 8 November

    Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын үнэт зүйлс, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн өндөр, дээд түвшний …

  • 8 November

    Н.Ганбадрал:Алга болсон найман настай охиныг Эрээн хотын цагдаагийнхан эрэн хайж байна

    Замын-Үүд суманд сураггүй алга болоод дөрөв хонож байгаа найман настай Д.Сэржмядаг охины асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадрал“Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаа болон Мөрдөн байцаах алба зэрэг холбогдох чиглэл чиглэлийн хүмүүс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шалгалт хийж байна. Хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны …

  • 8 November

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXII-р Их Хурал болж байна

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны  ээлжит XXII Их хурал Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордонд болж байна. Тус хурлын үеэр Монголын Үйлдвэрчний Холбооны Ерөнхийлөгчийн шинэ ерөнхийлөгчийг сонгоно. Түүнчлэн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны  дүрэм болон цаашид хийх ажлуудаа хэлэлцэхээр болжээ. Монголын Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчид МҮЭХ–ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ–ны гишүүн Б. Гэрэлмаа  нар нэрээ дэвшүүлжээ. Энэ удаагийн хуралд аймаг, нийслэлийн үйлдвэрчний 22 холбоо, 36 гишүүн байгууллага, 2300 …

  • 8 November

    ТҮК-ийн ажилчид “Үлэмжийн гоо”-д саатна

    Үүрийн таван жингээр гарч, үдшийн бүрий болтол халуунд халж, хүйтэнд хөрж, хотынхоо өнгө үзэмжинд анхаарч ажилладаг хүмүүс бол “шар хантаазтнууд” буюу ТҮК-ийн ажилчид байдаг. “Учралын намар”, “Миний Нандин”, “Шөнийн бороо” зэрэг дуунуудаар олны сонорыг мялаасан дуучин Г. Дэлгэрцогт “Үлэмжийн гоо” тоглолтын товоо гаргаад байгаа билээ. Өнөөдөр “Үлэмжийн гоо” тоглолтын багийнхан Нийслэлийн 3 дүүргийн ТҮК-ний ажилтануудад сэтгэлийн бэлэг болгон тоглолтын урилгыг …

  • 8 November

    Охиныг Эрээн хотын баруун захаас эхлэн хайж, аав ээж хоёрыг нь давхар шалгаж эхэллээ

    Задгайд байх энэхүү гэрээсээ Д.Сэржмядаг охин 12:10 цагийн үед цүнхээ үүрээд гарч байхыг хажуу айлын хүн нь харжээ. Замын-Үүдээс манай сонины тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар мэдээлж байна. Найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод зургаа хонож байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 2-ны өдрийн 12:21 цагт гар утаснаасаа ээжийнхээ утас руу хальтхан залгасан гэнэ. Ингээд л …

  • 8 November

    Б.Батзориг: Гадны төсөл хөтөлбөрийн үр дүнд хяналт тавьж ажиллана

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Жеймс Андерсоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Жеймс Андерсон Сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаа авсанд баяр хүргээд, Дэлхийн банк Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай олон жил тус салбарт хамтарч ажилласнаа онцлон тэмдэглэлээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Хөдөө …

  • 8 November

    П.Моломжамц Дэлхийн хошой аварга боллоо

    2017 оны 11-р сарын 02-ны өдрөөс 11-р сарын 5-ны өдрийн хооронд ОХУлсын Мосвка хотноо WPC, WRPF холбоонуудаас зохион байгуулсан “ДЭЛХИЙН ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА” шалгаруулах XXXIV дэх удаагийн наадам амжилттай болж өндөрлөсөн байна. Тус наадамд ХХБанкны ажилтан, Монгол Улсын начин, Пауэрлифтингийн спортын Ази тивийн хошой аварга, Олон улсын хэмжээний мастер Пагваансүрэнгийн Моломжамц үнэмлэхүй амжилт үзүүлж, 2 Алт, 1 Мөнгөн медаль хүртэн “ДЭЛХИЙН ХОШОЙ …

  • 8 November

    С.Хүрэлбаатарыг Японы эзэн хааны “Мандах наран” одонгоор шагнав

    Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатарыг Монгол Улс, Япон Улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Японы Цог Жавхлант Эзэн Хаан Акихитогоос Япон Улсын төрийн дээд шагнал “Мандах наран” одонгоор шагнасныг Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ энэ сарын 7-ны өдөр гардуулав. С.Хүрэлбаатар нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд 40 …