Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 9 November

    Х.Баттулга:Бид дахиад л чөтгөрийн тойрог руу орлоо

    УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ч.Хүрэлбаатар дээр онцгой нөхцөл байгаа. Би Их хуралд гурван удаа сууж байсан. Бүтээн байгуулалт, бизнесийг тэлэх …

  • 9 November

    Мэрилин Монрогийн сүүлчийн ярилцлага “Ганцаардмал бүсгүйн сүүлчийн яриа”

    “Life” сэтгүүлийн сурвалжлагч Ричард Мэримэн уг ярилцлагыг авснаас хэдхэн хоногийн дараа буюу 1962 оны наймдугаар сарын 5-нд Мэрилин Монро нас барсан тухай харамсалтай мэдээ олонд түгж, Ричард уг ярилцлагаа сэтгүүлийн 1962 оны наймдугаар сарын 17-ны дугаарт “Ганцаардмал бүсгүйн сүүлчийн яриа” нэртэйгээр хэвлүүлсэн аж. Энэхүү ховор бөгөөд сонирхолтой ярилцлагын эхийг 2007 онд “Guardian” сэтгүүлээс хэвлэн гаргасан “ХХ зууны алдартай ярилцлагууд” номоос …

  • 9 November

    Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн этгээдэд хариуцлага тооцохоор боллоо

    Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын албаны хамгаалагч П.Мөнх-Оргилд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцохоор боллоо. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд баримт бичгийн үзлэг хийх болсон талаар урьдчилж мэдэгдсэний дагуу 2017 оны аравдугаар сарын 27-нд очиход хамгаалалтын албаны хамгаалагч …

  • 9 November

    Австрали улс нүцгэн зураг нь дэлгэгдсэн бүсгүйчүүдээ хамгаалж эхлэв

    Австралид нүцгэн зураг нь интернэтэд дэлгэгдсэн эмэгтэйчүүдийг хамгаалах арга хэмжээ авч эхэлжээ. Тэдний facebook-ээр илгээсэн зургийг ихэвчлэн хуучин найз залуу нь юм уу харилцаж байсан эрэгтэй нь зөвшөөрөлгүйгээр дэлгэн харуулдаг нь асуудал болж. Харин Австрали эмэгтэйчүүдэд тулгарах ийм асуудлыг арилгахын тулд өөрийн зургийг олж харсан бол даруй устгаж болох техникийн арга хэрэгслийг нэвтрүүлсэн байна. Мөн мэдүүлэг өгч хуулийн хүрээнд арга …

  • 9 November

    Х.Баттулга: Япон улсын “Зүрх хамгаалах төсөл”-ийг дэмжиж ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн Үсами Хироюки, төслийн зохион байгуулагч Б.Алтантуяа, “Монгол дахь зүрх хамгаалах төсөл” сайн дурын байгууллагын тэргүүн Б.Ариунтуяа, төслийн ажилтан Б.Бадрал нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд …

  • 9 November

    Нийслэлийн иргэд ундны усны найдвартай үүсвэрээр хангагдах боломж бүрдлээ

    Азийн хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд   Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өглөө. Дэд төслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Төслийн захирал, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал …

  • 9 November

    Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулна

    Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан ихэнх аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн учир хуульд тусгасны дагуу 4.5 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгав. Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай байгаад дүгнэлт хийж 40 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэх, малын тэжээлийн импортын …

  • 9 November

    Литва Улсад 90 хүртэл хоног визгүй зорчино

    Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Цаашид энгийн паспорт эзэмшигч иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанаар мөн “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээр нь уламжлалт …

  • 9 November

    У.Хүрэлсүх: Хууль бусаар хүн ажлаас халж болохгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт хандаж үүрэг даалгавар өглөө. Тэрээр,Хууль бусаар хүн ажлаас халж болохгүй. Гэхдээ ажлын шаардлага хангахгүй, алдаа оноо, хүнд суртал гаргасан хүмүүсийн толгойг илж болохгүй. Энэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх Засгийн газар. Сахилга бат, дэг журам ажлын хариуцлагыг сайжруулах үүрэгтэй Засгийн газар. Бид чанарын өөрчлөлт гаргах ёстой. …

  • 9 November

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний  цас орж, цасан шуурга шуурч, хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдах нөхцөл бүрдэхийг анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас …

  • 8 November

    “Шөнийн зах” худалдааны төвийн “Хаан” банкинд буутай этгээдүүд халджээ

    “Шөний зах” худалдааны төвийн нэг давхарт байрлах Хаан банкинд баг өмссөн буутай этгээдүүд дайран орсон хэрэг өнөөдөр оройн 19:20 цагийн үед гарчээ. Одоогоор хэргийн газар Цагдаагийн байгууллага ажиллаж буй бөгөөд хамгаалалтад аваад байгаа аж. Энэ талаар Цагдаагийн байгууллагын зүгээс банкинд халдага болсныг тодотгож, “Хүний амь нас эрсэдсэн, мөнгө дээрэмдсэн зүйл болоогүй” гэх тайлбар хийгээд байгаа юм. “Шөнийн зах” худалданы төв  …

  • 8 November

    БНХАУ ирэх онд авлигатай тэмцэх тусгай байгууллагатай болно

    Хятад Улс ирэх онд Ерөнхийлөгч Ши Жинпиний авлигатай тэмцэх кампанит ажлыг өргөжүүлэх зорилгоор авлигатай тэмцэх тусгайлсан хороо байгуулах хууль батлахаар ажиллаж байна. Сахилга бат хянан шалгах төв хорооноос мэдээлснээр ирэх онд болох Хятадын парламентын жил тутмын хурлаар дээрх алхмыг хийхээр төлөвлөж байгаа аж. Тус хорооны шинэ дарга Зао Лежиний мэдэгдсэнээр шинээр байгуулагдах хороо нь авлигатай тэмцэхэд “өргөн хүрээний ялалт” байгуулж, …

  • 8 November

    3000 орчим тонн давс нөөцлөөд байна

    Нийслэлийн Хот тохижилтын газар болон 9 дүүргийн ТҮК-ууд нийт 10.6 сая м.кв нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний цаснаар нийслэл, дүүргүүдийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн, цас цэвэрлэгээний 30 гаруй машин механизм уртасгасан цагаар ажиллалаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс шуурхай үүрэг …

  • 8 November

    Сургууль, цэцэрлэгт дотоод орчны агаарын чанар сайжруулах тоног төхөөрөмж гардуулав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаныхан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах ерөнхий боловсролын 21 сургууль, 79 цэцэрлэгт дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж өнөөдөр гардуулан өглөө. Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …

  • 8 November

    Хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд ХЕПА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй боллоо

    Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 11 байгууллагад 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцов. Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил …