Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 17 November

    Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өргөн мэдүүлэв. 2017 онд улсын хэмжээгээр 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн …

  • 17 November

    МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчдийн сонголт улс орны ирээдүйг “тодорхойлно”

    МАН-ын  XXVIII Их хурал  энэ  сарын 20-ны өдөр болно. Эрх баригч намын хувьд МАН-ын энэ удаагийн их хурал иргэд олон нийтийн анхаарлыг татаж байгаа.  Учир нь энэ хурлаар МАН-ын шинэ даргыг сонгоно.  Бараг 100 жилийн түүхтэй МАН-ын өмнөх их хурлууд энэ удаагийн хурал шиг нам доторхи фракцийн ширүүн өрсөлдөөнтэй болж байсан түүх байхгүй. Мөн 60 тэрбум, Концессийн гэрээтэй холбоотой том …

  • 17 November

    “Dream Mongolian Tours”-ын санал болгож буй Манжуурын аялал

    “Мөрөөдлийн Аялал” ХХК Хятаддаа аялал жуучлалаар тэргүүлэгч, булган шуба болон үслэг эдлэлийн бүс нутаг болох Манжуур хотоор аялангаа шоппинг хийх таатай боломжийг санал болгож байна. Долоо хоног бүрийн пүрэв гаригт газраар, даваа, лхагва, баасан гариг бүр онгоцоор аялна. Газрын аялал 260’000 төгрөг (бүх зардал багтсан үнэ) Онгоцны аялал 2 шөнө, 3 өдөр нь 580’000 төгрөг (нийслэгийн тийз бусад зардлууд бүгд багтсан) 3 …

  • 17 November

    МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө

    Намрын дунд сарын налгар сайхан өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүүхдийнхээ хуримыг Богд уулын аманд,  Чингисийн хүрээ амралтын газарт нижгэр сайхан тэмдэглэжээ. Хуримын хүндэт зочдын суудалд улстарчид, тэр дундаа АН-ын лидерүүд, за тэгээд Зи-г тойрон хүрээлэгчдийн төлөөлөгчид ч олон байж.  Энэ ч яахав, хэнийгээ урих нь тэдний хэрэг. Харин хүүхэд нь гал голомт үүсгэж хуримаа хийж байгаа энэ билэгт …

  • 17 November

    С. Бямбацогт: Монгол Ардын намын 28-р их хурлаар намын мөрийн хөтөлбөрөө шинэчлэн батална

    Монгол Ардын намын удирдлагууд 28-р их хуралтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан” Монгол Ардын намын ээлжит 28-р Их хурал ирэх долоо хоногийн 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон. 28-р Их хуралд 1309 төлөөлөгчид хуралд оролцохоор сонгогдсон байгаа юм. Эдгээр төлөөлөгчдийн 1074 буюу 82 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөлөгчид, …

  • 17 November

    АНУ-д 2017 онд 307 удаа буу ашиглан хүний амь нас хохироосон хэрэг гарчээ

    2017 онд АНУ-д галт зэвсэг ашиглан олон хүнийг нэг дор буудаж алсан хэрэг олон гарлаа. Америкийн хууль тогтоох байгууллага, галт зэвсгийн эсрэг төрийн бус байгууллага иргэдийнхээ гарт буй зэвсгийг хяналт тавих, бууг хураах асуудлаар дээр дооргүй ярилцаж, хэлэлцүүлэг явуулан гудамжинд жагсаал хүртэл хийж байгаа хэдий ч ийм төрлийн хүчирхийлэл зогсохгүй гарсаар байгаа нь харамсалтай хэрэг юм. Америкийн “Буугаар үйлдэгдэж буй …

  • 17 November

    Ховдын Мянгад суманд уул, уурхайтай холбоотой зөрчил үүсчээ

    Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нутаг дахь Баян хар хэмээх газарт Монгол газрын Мянганбаяр гэж алдаршсан Ц.Мянганбаярын эзэмшлийн “Их үүсгэл” компаний охин компани гэгдэх “Дорнын шим” компани  энэ оны 11 сараас эхлэн хайгуулын ажил хийж, газар нутгийг нь ухаж эхэлсэнд нутгийн малчид, иргэд дургүйцэн эсэргүүцэж байгаа билээ. Учир нь уг компаний өрөмдлөг хийж буй газар нь Мянгад сумын Баянбулаг …

  • 17 November

    Сингапур Хойд Солонгостой хийх худалдаагаа зогсоожээ

    Өнгөрсөн оны байдлаар Сингапур Хойд Солонгосын 8 дахь томоохон худалдааны түнш орон байсан. Харин Сингапур Хойд Солонгостой хийх бүх худалдаагаа 11 сарын 8-аас хойш зогсоогоод байна. Зургаа дахь цөмийн зэвсгийн туршилтыг хийснээс хойш НҮБ Хойд Солонгост хориг арга хэмжээ хүлээлгээд байгаа ба НҮБ Хойд Солонгосын Сингапур дахь хэд хэдэн аж ахуй нэгж болон бизнесийг хараандаа авсан байна. Америк болон НҮБ-ын талаас Хойд …

  • 17 November

    Хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, өглөө оройн ачаалал ихтэй үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах”-ыг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг болголоо. Хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, иргэдэд чирэгдэлгүй, …

  • 17 November

    Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Энэ сарын 24-нд НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно” гэлээ  гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.  

  • 17 November

    Их Британи, Канад улс нүүрс ашиглахгүй байх санаачлага гаргалаа

    Их Британи болон Канад улс  эрчим хүчинд нүүрс ашиглахгүй байх санаачлагыг гаргаж эвсэл байгуулан 18 орныг эгнээндээ  нэгтгэжээ. Франц, Финланд, Мексик улсууд 2030 он гэхэд нүүрсийг хэрэглээнээс гаргахаа хэлээд байгаа. Ирэх жил Польш улсад болох НҮБ-ын чуулганаар нүүрсний хэрэглээнээс татгалзах орны тоог 50 болгохоор төлөвлөж байна. Харин нүүрсний өндөр хэрэглээтэй Хятад, Америк болон Герман зэрэг улсууд  нүүрсний хэрэглээнээс татгалзах  50 …

  • 17 November

    Ж. Батзанданг төрийн хамгаалалтад авахаар болжээ

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан  өчигдөр Төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн юм.  Тэгвэл УИХ-ын гишүүн Ж. Батзандан өнөөдрөөс эхлэн төрийн хамгаалтад авахаар болсон тухайгаа мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж. Батзандан: “Өчигдөр УИХ-ын чуулганаар БНСУ-д Элчин сайдаар томилогдох Б.Хурцын асуудлыг ярьсан. Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, Лу.Болд гэсэн гишүүдийн санаачлагаар нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байгаа. Б.Хурц Тагнуулын Ерөнхий …

  • 17 November

    Токиогийн галт тэрэг 20 секундын өмнө хөдөлсөндөө уучлалт гуйжээ

    Япон хамгийн сайн цаг барьдаг улс орнуудын нэг. Саяхан галт тэрэгний компанийн галт тэрэгнүүдийн нэг нь хуваарьт цагаасаа 20 секундын өмнө хөдөлсөн аж. Тодруулбал нийслэл Токиогоос Цукуба хот руу 09 цаг 44 минут 40 секундэд хөдлөх ёстой галт тэрэг 09 цаг 44 минут 20 секундэд хөдөлсөн байна. Компанийн зүгээс зорчигчдоосоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж буйгаа илэрхийлсэн. Тэд цагийн хувиараа сайн нягталж хараагүйгээс …

  • 17 November

    Хакүхо М.Даваажаргал: Харүмафүжи Таканойва -г шар айрагны шилээр цохиогүй

    Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсантай холбогдуулан 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал уучлалт гуйлаа гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа буюу 10 дугаар сарын 25-ны орой Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодох үед Хакүхо М.Даваажаргал болон 71 …

  • 17 November

    Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж байна

    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажил өнөөдөр эхэллээ. Дээрх ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, ХӨСҮТ, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. …