Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 20 November

    Засгийн газар итгэл, зүтгэл, хариуцлагыг эрхэмлэнэ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Итгэл-Зүтгэл-Хариуцлага” сэдэвт зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөн нь үндэсний хөгжлийн бодлого, үзэл баримтлал, 2018 оны улсын төсвийн талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын Албан даалгаврыг орон нутагт хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах талаар үүрэг, чиглэл өгөх зорилготой юм. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Ирэх онд төсвийн …

  • 20 November

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун …

  • 19 November

    16 жилийн турш Анорексиа өвчтэй байгаа бүсгүй эдгэрч эхэлжээ

     Хоолны дуршилгүй болох Анорексиа өвчин байдаг гэдгийг та сонcч байсан уу? Хоолны дуршилгүй болох өвчин нь амь насанд аюултай сэтгэл зүйн эмгэг юм. Анорексиа өвчин нь турах хүсэлтэй байгаа хүмүүст тохиолдог. Түүнчлэн  дан ганц  турах хүсэлтэй хүмүүс уг өвчинд өртөхөөс илүүтэйгээр  сэтгэлзүйн гүн цочролд орсон  хүнд ч гэсэн уг өвчин тохиолддог байна. Нью-Йоркийн 28 настай Степани Родас бүсгүй 13 настайгаасаа хойш анорексиа өвчинтэй байгаа ба …

  • 19 November

    Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулсан ёслолыг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид оролцлоо.

  • 19 November

    Олимпийн гудамж дахь моднуудыг тайрсан талаарх мэдээлэлд тайлбар өглөө

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл 2016 оны 12 сараас эхэлсэн. Засгийн газар хоорондын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг захиалагч буюу Монголын тал хариуцахаар заасан. Төслийн хүрээнд цахилгаан, холбооны шугам сүлжээний ажил эхлэхтэй холбогдуулан трасст орсон мод, бут, ногоон байгууламжийг зайлуулж, шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын …

  • 18 November

    Б.Хурцаас  “айх” шалтгаан ба  “төрөөс төрсөн тэрбумтнууд”-ын үнэн төрх

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 11 сарын 15-ны өдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан  Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцсэн. Холбогдох хуулийн дагуу Ерөнхийлөгч Засгийн газрын уг саналыг дэмжиж, 11 дүгээр сарын 8-нд УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн юм. Уг асуудлыг тус байнгын хороо хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Л.Болдын асуусан асуулттай холбоотойгоор  эгдүүцсэн Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц гишүүнийг …

  • 18 November

    60 тэрбумын авторын балаг үргэлжилсээр байна

    Замын цагдаагийн газрын урд байрлах Дүнжингарав хотхоны баруун талд орших *Home Plaza*-д НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн эзэмшлийн *Mint* баар үйл ажиллагаагаа явуулдаг. Ц.Сандуйгийн эзэмшлийн Минт баар 3 жилийн ойгоороо эгээтэй нь төрийн одон медаль шиг ойн тэмдэгийг үйлчлүүлэгч нартаа олгож, олны элэг доог, сошлийн сэдэв болж байсан цаг  саяхан. Энэ удаа холбогдох хууль дүрэм зөрчин авто замын голд  барьсан НОМЕ …

  • 18 November

    Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” жагсаал болно

    Өнөөдөр 14:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх “Нүдээ нээ” нэгдсэн жагсаал Сүхбаатарын талбайд болно. “Лантуун Дохио” ТББ, “Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ хамтран санаачилж нийгмийг хүчирхийлж буй бусармаг гэмт хэрэг, түүнийг гарах нөхцлийг нь бүрдүүлээд байгаа дүрэм журам зэргийг өөрчлөхийн тулд “Нүдээ нээ” Үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд хоёр долоо хоног өнгөрсөн. Энэ хугацаанд тэд 32 мянга гаруй хүнийг нийгмийн …

  • 18 November

    Харүмафүжи Д.Бямбадоржийг гүтгэсэн үү?

    Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг толгой руу нь пивоны шилээр цохиж хүнд гэмтэл учруулсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн гол шуугиан байлаа. Эл явдалд Японы болон дэлхийн томоохон хэвлэлүүд Харүмафүжи Д.Бямбадоржийг буруутгасаар өнөөдрийг хүрч байгаа. Харин  өчигдрөөс эхэлж Японд энэ асуудалтай холбоотой шинэ шуугиан дэгдэж хэргийн буруутнаар Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката нарыг буруутгаж эхэлжээ. Тухай …

  • 18 November

    Загвар өмсөгч Миранда Керр бие давхар болжээ

    Алдарт загвар өмсөгч Миранда Керр болон Эван Спигель нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа сайхан мэдээгээ олон нийтэд зарласан байна. Миранда Керр урьд нь жүжигчин Орланда Блүүмтэй гэрлэж нэг хүүтэй болж байсан юм. Гэвч 2013 онд салжээ. Харин  Snapchat-ийн үндэслэгч Эван Спигельтэй 6  сарын өмнө гэрлэсэн бөгөөд хосууд Лос-Анжелис хотноо 45 зочинтой цомхон хурим хийсэн билээ. “Victoria secret” – …

  • 18 November

    Маргааш хилийн боомтууд ажиллахгүй

    Маргааш буюу арваннэгдүгээр сарын 19-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохионо. Энэ өдөр  “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрт заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй гэж ГХЯ-наас мэдээллээ. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.

  • 17 November

    10 шилдэг эмэгтэй реппер

    Хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирээд багагүй насыг наслаад буй Хип Хоп хөгжмийн төрөлд үнэтэй хувь нэмрээ оруулсан хамгийн шилдэг эмэгтэй репперүүд хэн хэн болохыг сонирхъё. Мисси Элиот Мисси нийт таван цомог гаргаж хэдэн 1000-н шүтэн бишрэгчтэй болсон дуучин, реппер, дуу зохиогч. Жейн Грае Тэрээр өөрийн хүрээллийнхний амьдралыг харуулсан дуунууд хийдэг. MC Лите Энэ жагсаалтад MC Литег оруулахгүй байхын аргагүй. Түүнийг …

  • 17 November

    Шударга ёсыг тогтоож,төрийг мафиас салгах чин зорилгыг нь дэмжиж МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг сонгоё

    МАН-ын ээлжит Их хурал ирэх даваа гаригт эхэлж, даргаа тодруулна. Мэдээж бусад олон асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ улс орны, улстөрийн хувьд нэн эгзэгтэй цаг үед болж буй эрх баригч намын Их хурлын 1300 гаруй төлөөлөгч хэнийг даргаараа сонгох вэ гэдэг нийгмийн анхаарлыг хамгийн их татаж байна. МАН-ын дарга хэн болохоос  эрх баригчдын хагарал намжих, эсэх, МАН ард түмний итгэж өгсөн 65 …

  • 17 November

    Удам дамжсан уурхайчин

    Ажлын дараа уулзахаар товлосон цагтаа хөргийн маань “баатар” ирлээ. Хөнгөн алхаатай, шаламгай байрын бор залуу ажилдаа ч ийм л хурдтай байдаг болов уу гэсэн анхны сэтгэгдлийг төрүүлсэн юм. Үнэхээр ч түүний яриа, хүсэл зорилго, ажилдаа хандах хандлага миний бодолтой яв цав нийлж байв. Тэр Эрдэнэт үйлдвэрийн хамгийн олон ажилчинтай, хамгийн том цехэд  засварчнаар ажилладаг. Бүр тодорхой хэлэх юм бол,  Баяжуулах …

  • 17 November

    “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Б.Хурц оролцоно

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн ирэх Даваа гаригт гарах “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б. Хурц оролцохоор болжээ. Энэ талаар сэтгүүлч Л. Мөнхбаясгалан цахим хуудаснаа мэдээллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны дугаарт ТЕГ-ын дарга асан хошууч генерал Ж.Баатар оролцож байсан юм.