НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А зааланд хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны төлөөлөгчид 100 хувийн ирцтэйгээр оролцож Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 100 хувийн саналаар дэмжин НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан НИТХ-ын ээлжит бус хуралдааныг …
Мэдээ мэдээлэл
November, 2017
-
20 November
“Салхи” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо хийнэ
“Мартагдшгүй хайр”, “Нандин хайр”, “Хөөрхөн охин”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”… олон уянга хайрын дуугаараа поп хөгжмийн ертөнцөд өөрийн орон зай, сонсогчдыг бий болгож чадсан “Салхи” хамтлаг 20 нас хүрлээ. Хайрын дууч залуус 11 дүгээр сарын 25-нд буюу энэ Бямба гарагт Улаанбаатар паласын концертийн их танхимд “Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байна. “Салхи”, “Сонсох тусам”, “1998”, “Эрхэмсэг хөг” цомгуудын …
-
20 November
МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн онцлох 10 ишлэл
Монгол Ардын намын XXVIII Их хуралд Монгол Ардын намын дарга М.Энхболдын тавьсан улс төрийн илтгэлээс онцлох 10 ишлэлийг хүргэж байна. -Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм. -Манай намын гол үнэт зүйл бол эв нэгдэл юм. Энэ үнэт зүйлийнхээ ачаар л бид түүхэн цаг хугацааны …
-
20 November
МАН-ын төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. …
-
20 November
С. Амарсайхан:Намын шинэ дарга улс орны ирээдүйн хөгжлийн бодлогыг тодорхойлоход анхаарах ёстой
Монгол Ардын намын XXVIII Их хурал яг одоо Соёлын төв өргөөнд болж байна. Энэ үеэр НИТХ–ын дарга С. Амарсайхан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр” XXVIII Их хурлаар хамгийн түрүүнд намын үзэл баримтлал, бодлого чиглэл, өрнөж буй шинэчлэл, үйл ажиллагааны үндсэн зорилго чиглэлийг тодорхой болгох олон асуудлыг хэлэлцэнэ гэж харж байгаа. Монгол Ардын намын хувьд эв нэгдлийг сахиж ажиллах нь хамгийн нэн тэргүүний асуудал мөн боловч иргэдийнхээ …
-
20 November
“Tesla” 2020 онд гаргах шинэ загварын машинаа танилцууллаа
Америкийн автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани 2020 онд шинээр гаргах Roadster загварын машинаа танилцууллаа. Уг машинаар Лос-Анжелесаас Сан-Франциско хүрээд дахин цэнэглэлгүйгээр буцаад ирэх аж. 200kWh цэнэгээр 997 км явдаг. 1.9 секундэд 0-60-ын хурд авдаг байна. Дөрвөн хүний багтаамжтай уг машин 200,000 ам долларын үнэтэй аж.
-
20 November
Д.Амарбаясгалан: МАН 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой
Монгол Ардын намын XXVIII Их хуралд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Ардын Намын ХХVII Их хурлаас сонгогдсон намын Бага хурал, Удирдах зөвлөл, тэдгээрийн Ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд, үр дүнг онцолсон юм. Тухайлбал, тайлангийн хугацаанд намын удирдлагууд орон нутагт очиж ажиллахын зэрэгцээ Удирдах ажилтны улсын болон бүсийн, аймаг, нийслэлийн зөвлөгөөн хийж, “Иргэдийн цаг” уулзалт, …
-
20 November
Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг Улсын санд худалдан авлаа
Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2017 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Уран зургийн галерей хамтран амжилттай зохион байгууллаа. Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн 2017 оны 10 сарын 06-аас 10-р сарын 22-ны хооронд …
-
20 November
Дуучин Б.Халиунаа “Хүүхдийн элч”-ээр тодорлоо
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулсан Нийслэлийн хүүхдийн элчийг тодруулах, андгай өргөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нээж Нийслэлийн 9-н дүүргийн хүүхдийн элчүүддээ батламжийг нь гардуулсан бол сурагчид энгэрийн тэмдгийг нь зүүж, элчүүд андгайгаа өргөлөө. Нийслэлийн хүүхдийн элчүүд: Хан-Уул дүүргийн Хүүхдийн элч Баатаржавын ХАЛИУН /Дуучин/ Багануур дүүргийн Хүүхдийн элч Тэрбишийн ОЮУНБОЛД /Багануур дүүргийн …
-
20 November
Шведэд ховор төрлийн цагаан хандгайг аварчээ
Шведийн улс төрч Ханс Нилссон өнгөрсөн наймдугаар сард Фердинанд нэртэй том цагаан хандгайг Вармландад усан дотор байхад нь зургийг нь авчээ. Тэрээр “Тийм үзэсгэлэнтэй амьтантай тааралдах үнэхээр гайхалтай санагдсан. Хэн нэгэн тийм амьтныг агнана гэдэг байж боломгүй мэт санагдаж байна.” хэмээн “The Telegraph”-д хэлсэн юм. Урьд нь хоёр нохойтойгоо салхилж явсан нэгэн эмэгтэй цагаан хандгайтай тааралдахад нохойнууд нь түүн рүү хуцаж эхэлж. …
-
20 November
Согтуу 36 жолоочийг илрүүлжээ
2017 оны 11 дүгээр сарын 20-ны Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 233 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 162 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллалаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч …
-
20 November
Гадаадын иргэн паспорт болон оршин суух үнэмлэхээ биедээ авч явах үүрэгтэй
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “Паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг. Хэрэв, хяналт шалгалтаар тухайн гадаадын иргэн биедээ паспорт болон түүнийг орлох бичиг баримтгүй нь тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн …
-
20 November
Монгол Ардын Намын XXVIII Их хурал М. Энхболдын илтгэлээр үргэлжилж байна
Монгол Ардын Намын XXVIII Их хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьж байна. Мөн хурлын тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, хангайн бүсийн тэргүүлэгчээр Я.Содбаатар, говийн бүсийн тэргүүлэгчээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан зэрэг есөн тэргүүлэгч хурлыг удирдан зохион байгуулахаар санал хурааж дэмжигдлээ. МАН-ын дарга М.Энхболд “Нэгэн зууны түүхтэй …
-
20 November
МАН ба дархлааны систем
Хүний бие организмд өвчний нян вирус орж ирэхэд дархлааны систем ажиллаж эхэлдэг нь жам ёсны үзэгдэл. Үүний цаана амьд үлдэх гэсэн, өөрийн зөв голдиролыг эрүүл саруулаар нь хамгаалж авч үлдэхийг эрмэлзсэн процесс явагдаж байдаг. Энэ бол байгалийн хууль. Үүнтэй яг адилхан нийгмийн аливаа байгууламж, тогтолцоо бүр өөр өөрийн гэсэн дархлааны системтэй байдаг. Юм яаж ч муудлаа гээд дандаа сайжрах талруугаа …
-
20 November
Японы сүмогийн холбооноос Харүмафүжийг байцааж эхэлжээ
Нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдоод буй мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг Японы Сүмогийн холбооны албаны хүмүүс байцааж эхэллээ гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв. Сүмогийн холбооны албаны хүмүүс Харүмафүжи Д.Бямбадоржийг өчигдөр 10:00 цагаас Токио хот дахь “Риогокү” ордонд байцааж эхэлсэн байна. Өнгөрсөн сард Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа Таканойва А.Баасандоржийг “Өөрөөсөө өндөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл