Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 27 July

    Хашааны газар нь 400 ам метр бол ипотекийн зээлд хамрагдах боломжтой

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд буюу гэр хороололд оршин сууж байгаа иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн санхүүжилт олгох ажил үргэлжилж байна. Өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд 1000 гаруй иргэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаад байна. Хотын удирдлагын зүгээс уг үйл ажиллагааг иргэдэд илүү …

  • 27 July

    Сэлэнгийн түймрийн голомтоос зарим бие бүрэлдэхүүнийг буулгажээ

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэг, Ерөө сумын дөрөв, Хүдэр сумын нэг, түймрийг бүрэн унтрааж, түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн голомтоос буулган тухай мэдээллийг аймгийн ОБГ-аас мэдээллээ. Харин одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд гурван түймэр асаж байгаа юм байна. Хүдэр сумын нэг, Мандал сумын нэг нийт хоёр түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажилж байгаа …

  • 27 July

    З.Энхболд:Иргэд “60 тэрбумын асуудал”-ыг анхааралтай ажиглаж байгааг дахин сануулъя

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авилгатай тэмцэх газрын удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ 60 тэрбумаар Монголын төрийн албан тушаалыг арилжаалах сэдэл бүхий 90 минутын бичлэг, танилцуулгыг шалгах ажлын талаар тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа буюу 2017 оны зургадугаар сарын 6-нд тус газарт хандан өөрийн биеэр хүргэж өгсөн уг асуудлыг шалгуулах тухай хүсэлтийнхээ хариуг яаралтай өгөхийг шаардсан юм. Энэ …

  • 27 July

    Сүхбаатар аймгийн 15 сумыг үлийн цагаан оготно эзэлжээ

     Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн газрын дарга нарынхаа хамтаар өнөөдөр  аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ хурлаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотойгоор үүрэг даалгавар өглөө. Өнөө жил нийт нутгийн 60 гаруй хувь гантай байна. Хөвсгөл, Төв аймаг зэрэг хэд, хэдэн аймагт хадлан тэжээл бэлтгэх боломжгүй байгаа аж. Зуншлага арай гайгүй гэж …

  • 27 July

    Ринана, Францын тэргүүн хатагтай Бриджит нар уулзжээ

    Францын ерөнхийлөгч Э.Макрон, тэргүүн хатагтай Бриджит Макрон нар АНУ-ын дуучин Рианаг Елисейн ордонд хүлээн авч уулзжээ.  Рианагийн хувьд боловсролын төлөөлөгч элч дуучнаар ажилладаг учир ийнхүү хүлээн авч уулзсан байна. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө Францын төрийн тэргүүнд зочлох хүсэлтээ өөрийн твиттер хуудсаар дамжуулан хүргэжээ. Ингээд түүний хүсэлтийн дагуу Елисейн ордонд уригдсан байна. Тэргүүн хатагтай Бриджит, Ринана нар тун тааламжтай яриа өрнүүлж, дэлхий нийтэд тулгамдсан боловсролын асуудлыг хэлэлцлээ. Дуучин Риана хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэрээ “Францын төрийн тэргүүн, хатагтай …

  • 27 July

    Ахмадуудыг В, С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамруулна

       “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг санаачлагч Оном сангаас маргааш “Дэлхийн хепатитын өдөр” -ийг угтан элэгний өвчлөл өндөртэй бүс нутгийн 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм байна. Энэхүү шилжилгээг элэгний төв лаборатори  дээр маргааш өглөө 8:30-17:00 цагийн хооронд хийнэ.  “Анх 2013 онд “Дэлхийн хепатитын өдөр”-ийг тэмдэглэж байсан. Энэ жил дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас …

  • 27 July

    Ц.Батбаяр:Цоохор ирвэсийг хамгаалах ажилд Монгол Улс өндөр ач холбогдол өгч ажиллаж байна

    Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайдын бие төлөөлөгч Джусупов Улан Калыгулович, Дэлхийн цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийн зөвлөх Чынгыз Кочоров,  Киргизийн НҮБ Хөгжлийн хөтөлбөрийн  ажилтан Даниар Ибрагимов нарыг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн  авч уулзлаа. Уулзалтанд Монголын талаас тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Уур амьсгалын …

  • 27 July

    Жархан тэрбумаас болж улс төрийн ууган хүчин голомтоо самрах гэж үү

    Жаран тэрбум маньд их мөнгө л дөө. Насаараа хөдөлмөрлөөд ч энэ мөнгөнийг олно гэж байхгүй. Харин нам, улс төрийн эрх мэдэлтнүүдэд жаран тэрбум бол юу ч биш.  Зүгээр л төрийн албан тушаалыг наймаалцаж байгаад л ганцхан жилийн дотор босгож болох тийм л мөнгө юм. Өнөөдөр МАН-ын нэр бүхий хүмүүс энэ тухай ярьж байгаад баригдчихаад байгаа болохоос бүхий л нам, эвслүүд …

  • 27 July

    “ Түргэн тусамжийн төв” баригдах газрыг чөлөөлж эхэлжээ

    Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14-р хороонд “Түргэн тусламжийн төв” барихаар 2017 оны төсөвт тусгагдсан. Түргэн тусламжийн төвийг тус дүүргийн 14 дүгээр хорооны гурван байршлаас сонгож, аль нэгт нь барихаар төлөвлөөд байсан билээ. Дээрх байршлаас Хайлаастын 12 дугаар гудамжны 203, 204 тоот хоёр иргэний газрыг сонгон “Түргэн тусламжийн төв”-ийг барихаар эцэслэн шийдвэрлээд байгаа бөгөөд тухайн нэгж талбарт нөхөн олговрын үнэлгээ хийлгэж, иргэдтэй тохиролцон захирамжийн төсөлд …

  • 27 July

    Ж.Энхбаяр: Бага хурлыг 08-р сарын 10-ны дотор хуралдуулж, дотоод асуудлаа цэгцлэхийг шаардаж байна

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нүүр номоороо дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр МАН-ын удирдлагууд хариуцлагаа хүлээн нам, улс төрийн завхарлыг түргэн шуурхай засахыг шаардаж байна гэжээ. Ингээд мэдэгдлийг хүргэж байна. “УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын удирдах зөвлөлийн гишүүдэд Алдаа оноогоо дотроо шийдвэрлэж чаддаг өөрийн гэсэн мөрдөх дүрэмтэй, баримтлах зарчимтай нам бол “Монгол Ардын Нам” билээ. Улс …

  • 27 July

    Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгоно

    Засгийн газраас баталсан “Сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарыг шинээр батлуулжээ. Энэхүү талбайн хэмжээ өмнөхөөс  1.6 сая гектараар нэмэгдэж, нийтдээ 10.2 сая гектар болсон байна.  Мөн тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох талбайн хил хязгаарыг 13.6 сая гектараар нэмэгдүүлж, нийт 31.8 сая гектар талбай болоод байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохдоо нийтэд нээлттэй, ил тод шударга явуулах үүднээс …

  • 27 July

    Түймрийн голомтод олон хоног ажилласан алба хаагчид сэргээн засах эмчилгээ хийж байна

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/171 тушаалын хүрээнд ойн түймрийн голомтод олон хоног ажилласан алба хаагчдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Жаргалант” сэргээн засах сувилалд сэргээн засах эмчилгээнд хамруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тус сэргээн засах сувилал эхний ээлжинд 30 алба хаагчийг хүлээн авч, сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн байна. Одоо хоёрдугаар ээлжинд 31 …

  • 27 July

    АТГ Ц.Сандуйгаас байцаалт авчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзсан билээ. Ингэхдээ сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилr, уг асуудалд нухацтай хандахыг онцлон сануулсан. Мөн уг хэргийг шалгаж даруй хариу өгөхийг шаардсан Тэгвэл энэ …

  • 27 July

    Л.Сүрэндорж: Үзэг, цааснаас өөр “зэвсэггүй” шүүхээ хамгаалдаг байсан үе ард хоцорчээ

    Шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний албан хаагчдын төлөөлөл туршлага солилцохоор нийслэлд цуглажээ. Уг арга хэмжээг “Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газрын ахмад ажилтан Л.Сүрэндоржтой ярилцлаа. -Та шүүхийн байгууллагад хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? -Говь-Алтай аймгийн шүүхэд 1994 онд жижүүрээр ажилд орж байлаа. Түүнээс хойш 22 жил шүүхдээ ажиллалаа. 20 …

  • 27 July

    Арслан Ц.Содномдорж цолны мялаалгаа өнөөдөр төрсөн нутагтаа хийнэ

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. Тэгвэл шинэхэн арслан Ц.Содномдорж  цолны мялаалгаа өнөөдөр төрсөн нутагтаа хийж байгаа юм байна. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болж буй цолны мялаалгад түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр шагнах …