Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 28 July

    “Өгий” нуурт бэлтгэл сургуулилт хийгдэж байна

    Усчин аврагчид болон шүхэрчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ОБЕГ-ын харьяа, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит  Аврах тусгай ангийн  аврагчид  Архангай аймгийн Өгий нуурт уснаас болон агаараас эрэн хайх, аврах ажиллагааны бэлтгэл сургуулилтыг хийж байна. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нар тус сургуулилтын …

  • 28 July

    Билл Гэйтс дэлхийн хамгийн баян хүний титмээ алдав

    2017 оны 07 дугаар сарын 27-ны пүрэв гариг Амазон компанийнхны хувьд гайхалтай өдөр байлаа. Энэ өдрийн арилжаа эхлэхэд Амазоны хувьцааны үнэ нэмэгдэж, үүсгэн байгуулагч Гүйцэтгэх захирал Жеф Бэзосын 80 сая гаруй хувьцааны үнэ 90 тэрбум ам.доллар давснаар тэрээр манай гаригийн хамгийн баян хүн болсон юм. Сүүлийн 18 жил дэлхийн хамгийн баян хүний титмийг зүүж байгаа Майкрасофтын Билл Гэйтс энэ өдөр жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн юм. Гэвч Жеф Бэзос титмийг удаан өмсч чадсангүй. Өөрөөр хэлбэл орой арилжаа хаагдах үеэр Амазоны нэг хувьцааны …

  • 28 July

    Налайхын уурхайн гүнээс хоёр хүн нас барсан байдалтай олджээ

    Энэ сарын  27-ны өдөр буюу өчигдөр Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний бичил уурхайгаас хоёр хүн нас барсан байдалтай олджээ. Энэ тухай дуудлага өчигдөр 15:51 цагт иржээ. Уг дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн таван алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр хэргийн газарт очиж ажиллажээ. Аврагчид тус уурхайн хоёр метрийн гүнээс Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат …

  • 28 July

    Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов

    Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өнөөдөр болов. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн элч төлөөлөгчдийг томилон илгээсэн юм. Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн томилогдож, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн С.Жавхлан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, дэслэгч …

  • 28 July

    89 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг ирэх есдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд дүүргийн зуслангийн бүсэд хоггүй, цэвэр цэмцгэр байхыг оршин суугч, аялагч, амрагчдад уриалж байгаа юм. Тэгвэл дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өнгөрөгч лхагва гаригт хог хаягдлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран зуслангийн 15, 19, 20 дугаар хороодод их …

  • 28 July

    Нийслэлийн Онцгой байдлын газарт тусгай зориулалтын Volkswagen машиныг хүлээлгэн өглөө

    Онцгой байдлын ерөнхий газраас гал унтраах болон аврах ажиллагааны тусгай зориулалтын Volkswagen загварын автомашиныг нийслэлийн Онцгой байдлын газарт  өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус автомашин нь Австри Улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд усны зарцуулалтыг эрс багасгасан CAFS системээр тоноглогдсон байна. Уг CAFS систем нь даралт хөөсөөр унтраах систем төдийгүй олон улсын стандартад нийцсэн гал унтраах тоног төхөөрөмж юм. Үүнээс гадна тус автомашин нь гал унтраах …

  • 28 July

    Тэр намар /дурсамж/

    2002 оны тэр намар манайх гэдэг айл захын хорооллоос хотын төв рүү шинэ байрандаа нүүж орохоор боллоо. Аав ээж дүү гурав минь их л баяртай байж билээ. Харин би сэтгэл дундуурхан байсан юм. Учир нь ижил дасал болсон анги хамт олон, найз нөхөд, ачит багш нараасаа холдож, өөр сургууль руу шилжинэ гэдэг миний хувьд тун таагүй мэдээ байлаа. Гэсэн хэдий …

  • 28 July

    Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн бонд арилжина

    Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн, гурван төрлийн үнэт цаас арилжина. Тус бондын хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах юм байна. Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх юм. Үүний хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй юм байна. Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн …

  • 28 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Игорь Николаевич Аржаевыг “Найрамдал” медалиар шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Игорь Николаевич Аржаевыг “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр гардуулан өгөв.

  • 28 July

    Г.Нямдаваа:Байгальдаа хэр сэтгэл гаргана, тэр хэмжээгээр хишгийг нь хүртдэг

    БОАЖЯ–ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор, профессор Г.Нямдаваатай ярилцлаа. 1980 онд МУИС–ийн газар зүйн ангид элсэж, байгаль орчны салбартай холбогдсоноос нь хойш 37 жил өнгөрчээ. Өдгөө Монгол орны байгаль орчны төлөв байдлын сүүлийн 30 жилийн хувьслыг цогцоор нь дүгнэн гаргахаар ажиллаж буй тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын босгон дээр Байгаль орчны гавьяат ажилтан цол …

  • 28 July

    Хоёр аймаг тог цахилгаангүй байна

    Өчигдөр оройноос эхлэн Өвөрхангай, Архангай аймгууд тог цахилгаангүй болжээ. Учир нь өнгөрсөн зургадугаар сард Архангай, Булган зэрэг зургаан аймгийн 125 суманд гэмтэл гарсны улмаас тог цахилгаангүй болж, Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг түргэн шуурхай ажиллан засварласан. Гэвч энэхүү засварын үед тулгуур багануудад холболт хийхдээ алдаа гаргаснаас дахин гэмтэл гарсан аж. Иймээс  өчигдөр оройноос эхлэж гэмтлийг засварлахаар  ажиллаж эхэлсэн байна.

  • 28 July

    Согтуурсан үедээ нэгнийхээ амийг хөнөөжээ

    Улаанбаатар хотын хэмжээнд долдугаар сарын 27-ны өдрийн 05:00 цагаас 07-р сарын 28-ны өглөө 05:00 цагийн хооронд иргэдээс цагдаагийн байгууллагад нийт 1634 дуудлага, мэдээлэл шалгагдсан байна. Үүнээс гэмт хэргийн 86, зөрчлийн 1275, согтуугийн 331, зам тээврийн  ослын 273, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 49-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тодруулбал, Сэлэнгэ  аймгийн Орхон сумын нутаг Орхон голын гүүр орчим Баянгол дүүргийн …

  • 28 July

    Манай улсыг зорин ирэх жуулчдын тоо 19 хувиар өсчээ

    Зуны улиралд манай улсыг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа сайн мэдээ байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад нийт 217235 зорчигч ирсний 182635 нь жуулчин байсан аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.712 жуулчин буюу 19 хувиар өссөн үзүүлэлт  байна. Манай улсыг зорин БНХАУ-аас 61.081 буюу хамгийн их жуулчин ирсэн бол дараагаар нь …

  • 28 July

    Европын холбоо Монгол Улсад дипломат төлөөлөгчийн газраа нээхээр боллоо

    Европын Холбоо Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гаргав. Ингэснээр Европын Холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм. Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер уг шийдвэрт гарын үсэг зурсныхаа дараа хэлсэн үгэндээ “Хятад, Оросын дунд орших стратегийн байршилтай, бидний чухал түнш, ардчилсан Монгол Улсад бүрэн хэмжээний Дипломат төлөөлөгчийн газар байгуулах …

  • 28 July

    Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах тамгаа, тэмдгээ аваад зугтаажээ

    Төрийн байгууллагын үйл ажиллаагаа тасралтгүй байж, ард иргэддээ түргэн шуурхай үйлчлэх ёстой. Гэтэл ганцхан хүний санаатай үйлдлээс болж Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа зогсох хүрээд байгаа аж. Тодруулбал, хууль бусаар томилогдсон дарга  Д.Бат-Ундрах тамга тэмдгээ авч зугтаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм байна. Төрийн тамгаас гадна Газрын албанаас гардаг бүхий л албан бланкуудыг авч явсан аж. Д.Бат-Ундрах  одоог …