Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.11.09/ “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны Монгол тамирчин юм. Тэрээр 120кг-ийн жинд 3 удаа хүндийг …
Мэдээ мэдээлэл
November, 2017
-
9 November
Н.Айшолпан: Кинонд тоглох сайхан ч эмч болох мөрөөдөл минь хэвээрээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Бүргэдчин охин” нэрээр олон улсад алдаршаад буй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11-р ангийн сурагч Айшолпан Нургаевийг хүлээж авч уулзан баяр хүргэлээ. 10 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн охины амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдтэй анчин” кино энэ сарын 2-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Азийн нийгэмлэгийн их наадмаас “Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх шагнал хүртсэн …
-
9 November
БОАЖ-сайд Н.Цэрэнбат Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь суурин төлөөлөгч, хадагтай Ёланда Фернандез Ломментайг хүлээн авч уулзлаа. АХБ-ны суурин төлөөлөгчийн зүгээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг Засгийн газрын гишүүнээр томилогдсонд баяр хүргээд, Монгол Улсын Засгийн газартай урт удаан хугацаанд үр дүнтэй үргэлжилж ирсэн хамтын ажиллагаагаа цаашид ч улам өргөжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. Байгаль орчин, аялал …
-
9 November
Ж.Бат-эрдэнэ:Шинэ нисэх буудлыг хугацаанд нь ашиглалтанд оруулах хэрэгтэй
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Японы Мицубиши корпорацийн Дэд бүтэц, байгаль орчны бизнесийн группын тээврийн дэд бүтцийн албаны захирал Нарүсэ Такүжи, МУ-д Шинэ нисэх буудал барих төслийн удирдагч Накаи Фүмио, Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хамажима Хироаки нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Шинэ нисэх буудлыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах, МУ болон Мицубиши …
-
9 November
Х.Баттулга:Бид дахиад л чөтгөрийн тойрог руу орлоо
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ч.Хүрэлбаатар дээр онцгой нөхцөл байгаа. Би Их хуралд гурван удаа сууж байсан. Бүтээн байгуулалт, бизнесийг тэлэх …
-
9 November
Мэрилин Монрогийн сүүлчийн ярилцлага “Ганцаардмал бүсгүйн сүүлчийн яриа”
“Life” сэтгүүлийн сурвалжлагч Ричард Мэримэн уг ярилцлагыг авснаас хэдхэн хоногийн дараа буюу 1962 оны наймдугаар сарын 5-нд Мэрилин Монро нас барсан тухай харамсалтай мэдээ олонд түгж, Ричард уг ярилцлагаа сэтгүүлийн 1962 оны наймдугаар сарын 17-ны дугаарт “Ганцаардмал бүсгүйн сүүлчийн яриа” нэртэйгээр хэвлүүлсэн аж. Энэхүү ховор бөгөөд сонирхолтой ярилцлагын эхийг 2007 онд “Guardian” сэтгүүлээс хэвлэн гаргасан “ХХ зууны алдартай ярилцлагууд” номоос …
-
9 November
Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн этгээдэд хариуцлага тооцохоор боллоо
Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын албаны хамгаалагч П.Мөнх-Оргилд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцохоор боллоо. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд баримт бичгийн үзлэг хийх болсон талаар урьдчилж мэдэгдсэний дагуу 2017 оны аравдугаар сарын 27-нд очиход хамгаалалтын албаны хамгаалагч …
-
9 November
Австрали улс нүцгэн зураг нь дэлгэгдсэн бүсгүйчүүдээ хамгаалж эхлэв
Австралид нүцгэн зураг нь интернэтэд дэлгэгдсэн эмэгтэйчүүдийг хамгаалах арга хэмжээ авч эхэлжээ. Тэдний facebook-ээр илгээсэн зургийг ихэвчлэн хуучин найз залуу нь юм уу харилцаж байсан эрэгтэй нь зөвшөөрөлгүйгээр дэлгэн харуулдаг нь асуудал болж. Харин Австрали эмэгтэйчүүдэд тулгарах ийм асуудлыг арилгахын тулд өөрийн зургийг олж харсан бол даруй устгаж болох техникийн арга хэрэгслийг нэвтрүүлсэн байна. Мөн мэдүүлэг өгч хуулийн хүрээнд арга …
-
9 November
Х.Баттулга: Япон улсын “Зүрх хамгаалах төсөл”-ийг дэмжиж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн Үсами Хироюки, төслийн зохион байгуулагч Б.Алтантуяа, “Монгол дахь зүрх хамгаалах төсөл” сайн дурын байгууллагын тэргүүн Б.Ариунтуяа, төслийн ажилтан Б.Бадрал нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд …
-
9 November
Нийслэлийн иргэд ундны усны найдвартай үүсвэрээр хангагдах боломж бүрдлээ
Азийн хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өглөө. Дэд төслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Төслийн захирал, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал …
-
9 November
Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулна
Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан ихэнх аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн учир хуульд тусгасны дагуу 4.5 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгав. Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай байгаад дүгнэлт хийж 40 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэх, малын тэжээлийн импортын …
-
9 November
Литва Улсад 90 хүртэл хоног визгүй зорчино
Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Цаашид энгийн паспорт эзэмшигч иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанаар мөн “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээр нь уламжлалт …
-
9 November
У.Хүрэлсүх: Хууль бусаар хүн ажлаас халж болохгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт хандаж үүрэг даалгавар өглөө. Тэрээр,Хууль бусаар хүн ажлаас халж болохгүй. Гэхдээ ажлын шаардлага хангахгүй, алдаа оноо, хүнд суртал гаргасан хүмүүсийн толгойг илж болохгүй. Энэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх Засгийн газар. Сахилга бат, дэг журам ажлын хариуцлагыг сайжруулах үүрэгтэй Засгийн газар. Бид чанарын өөрчлөлт гаргах ёстой. …
-
9 November
Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдах нөхцөл бүрдэхийг анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас …
-
8 November
“Шөнийн зах” худалдааны төвийн “Хаан” банкинд буутай этгээдүүд халджээ
“Шөний зах” худалдааны төвийн нэг давхарт байрлах Хаан банкинд баг өмссөн буутай этгээдүүд дайран орсон хэрэг өнөөдөр оройн 19:20 цагийн үед гарчээ. Одоогоор хэргийн газар Цагдаагийн байгууллага ажиллаж буй бөгөөд хамгаалалтад аваад байгаа аж. Энэ талаар Цагдаагийн байгууллагын зүгээс банкинд халдага болсныг тодотгож, “Хүний амь нас эрсэдсэн, мөнгө дээрэмдсэн зүйл болоогүй” гэх тайлбар хийгээд байгаа юм. “Шөнийн зах” худалданы төв …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл