НИТХ дахь Ардчилсан намын бүлэг сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт, засвар, шинэчлэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой цаг үеийн асуудлаар Нийслэлийн зарим удирдлага, холбогдох байгууллагуудыг байлцуулан хуралдаж, харьяа газар, агентлагуудад ажил сайжруулах үүрэг чиглэл өглөө. УИХ-аар 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль баталсан боловч холбогдож гарах Ус бохирдуулсан иргэн аж ахуй нэгжтэй хариуцлага тооцох журам нь одоог хүртэл гараагүй байгаад …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
24 August
Хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олгох туршилтыг өнөөдөр хийнэ
Энэ сарын дундуур ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг хүчингүй болгосон билээ. Техникийн саатлын шалтгааныг тогтоохоор гүйцэтгэгч компани үүрэг өгч дугаар олгох үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулсан юм. Цахим дугаар олголтын системийг хэвийн ажиллагаанд орсон даруйд нь дугаар олголтын үйл ажиллагааг өнөөдөр 16.00 цагаас 16.10 цагийн хооронд ээлжит нээлттэй туршилтыг хийхээр болжээ. Энэхүү нээлттэй …
-
24 August
Бас нэгэн “Топор”
Шадар сайд асан У.Хүрэлсүхийн буянаар Топор гэж шинэ үг моодонд орж урвагч, бусдын гар хөл бологсдыг ийн нэрийдэх болсон. Ямартай ч Монголд ард түмний эрх ашгийн төлөө өөрийгөө умартсан “тэмцэгч” цөөнгүй бий. Тэд мэдэгдэл гаргана, суулт зарлана, жагсаал хийнэ, аймшиггүй зоригт лоозонгууд дэвшүүлнэ. Тэгээд ч гуравхан сая хүнд танигдах шиг хялбар зүйл үгүй тул төр рүү дайралтаа хийж, хэвлэлийнхнээр бүчүүлсээр …
-
24 August
Эрээнд монгол эмэгтэйг 100 юаниас болж зоджээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу наймдугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд Эрээний “Жу гуайн хоёр юанийн өдөр тутмын бараа” нэртэй дэлгүүрийн худалдагч хятад эр монгол эмэгтэйг зодсон хэрэг гарчээ. Энэхүү хэрэг 100 юаниас болж гарсан байна. Монгол Улсын иргэн, Дархан хотын харъяат Т гэх бүсгүй хамт яваа хоёр эмэгтэйн хамт тус дэлгүүрээр үйлчлүүлэхээр очжээ. Бараа сонирхож явахдаа мөнгөө …
-
24 August
Явж буйг бүү саатуул, ирж буйг бүү хөө!
Нэгэнт л явах нь тодорхой, байр, байрандаа буцаж очих хүмүүсийг хоргоож, чаргууцалдаж, цаг барж яах нь вэ дээ. Намынхаа нэрийг уландаа гишгэж төрийн нүүр “улайлгасан” М.Энхболдтонгуудыг илүү гай чирээгүй дээр нь буулгах нь зөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харсан ч тэр ард иргэдийн үзэл бодлыг сонссон ч тэр яах аргагүй тэд өндрөөс буух ёстой. Ер нь М.Энхболд уур уцаараа төмбийтөл …
-
24 August
Баянзүрх дүүргийн иргэдийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ
Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг хууль бусаар томилсонтой холбоотойгоор тус албаны үйл ажиллагаа зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын асуудлыг шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Дүүргийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлдэг төрийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үүднээс барьцаанд бүртгэх, барьцаанаас чөлөөлөх, кадастрын зурагт өөрчлөлт оруулах зэрэг үйлчилгээг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан түргэн шуурхай …
-
24 August
Нийгмийн даатгалын сайн дурын даатгалын гэрээ шинэчлэгджээ
Нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр даатгуулах иргэд, даатгуулагчдад үйлчилгээний илүү таатай, уян хатан нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ”-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлуулсан байна. Гэрээнд даатгуулагчийн тухайн сарын шимтгэлийг хөдөлмөрийн хөлс, орлогоос тооцож бүрэн төлүүлэх зохицуулалтыг тусгаснаар даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг саадгүй үзүүлэх, даатгуулагч нийгмийн даатгалын сангаас холбогдох хуулиудаар тогтоосон нөхцөл болзлын дагуу тэтгэвэр, …
-
24 August
Д.Ганбаяр: Бид эх орондоо хайртай
Монголын рок попын анхдагчдын нэгэн хүнд метал рок “Хурд” хамтлагийн санаачлагаар рок попынхон нэгдэж Онцгой байдлын ерөнхий газрын гал сөнөөгч, аврагчдад туслах зорилготой “Бид эх орондоо хайртай” нэгдсэн тоглолтыг ирэх есдүгээр сарын 2-ны 18:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Монголын рок попын бүх одод оролцохоо мэдэгдээд байгаа энэ том тоглолтын талаар “Хурд” хамтлагийн ахлагч Монгол …
-
24 August
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2017 оны эхний хагас жилд гарсан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшуулшгүй сэргээн босгох, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагч, иргэдийн томилолт, урамшууллын зардал, улсын нөөцөөс гаргах гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө. 2017 наймдугаар сарын 22-ны байдлаар …
-
24 August
Соёлын өвийг хамгаалах тухай журам баталлаа
Засгийн газрын хуралдаанаар “Соёлын биет өвийн үзлэг тооллого хийх журам”, “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх” журмыг баталлаа. Эдгээр журмыг баталснаар шинээр орон тоо нэмэгдэхгүй, улсын төсөвт санхүүгийн ачаалал үүсэхгүй бөгөөд соёлын биет өвийн үзлэг, тооллого хийх, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх, үүрэг тодорхой болох юм. …
-
24 August
Э.Ганхүү: Зүүн эргэхийг хориглосонтой холбоотой ямар нэг зардал гараагүй
Нийслэлийн зарим уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэлд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодруулга өглөө. Тэрбээр хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотойгоор ямар нэг зардал гараагүй. Замын гэрэлтүүлгийн хувьд удирдлагын зохион байгуулалт хийж байгаа. Тэмдэг тэмдэглэгээний хувьд жил бүр замын сангийн хөрөнгөөр нийслэлийн бүх замууд дээр …
-
24 August
Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн зам эвдэрчээ
Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зарим замд эвдрэл үүссэн байна.Тодруулбал, Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн А0301 дугаартай авто замын Бумбатын даваанаас-Хөөвөрийн гүүр хүртэл нийт 37 км газарт замын явах анги болон хөвөөнд их хэмжээний эвдрэл үүсчээ. Иймд дээрх чиглэлд зорчиж буй жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.
-
24 August
Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдийн улаанбуудайг худалдан авна
-Засгийн газрын /2017.08.23/ хуралдаанаас гаргасан шийдвэр – Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 259,2 мянган тн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс ирэх оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 30,0 мянган тн буудайн үр нөөцлөх бөгөөд тэжээлд 20,7 мянган тн, спиртийн үйлдвэрт 12,9 мянган тонныг зарцуулахаар байна. Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдвэрлүүлж, дотоодын ургацаас Тариалан эрхлэгчдийг дэмжих санд 30,0 …
-
24 August
Анита Моржи: Клиник үхлээс хойш амьдралын үнэ цэнийг ухаарчээ
АНУ-ын иргэн, Анита Моржани гэх энэ эмэгтэй хорт хавдрын 4-р үедээ команд орснооср клиник үхлийн туршлагыг амссан талаар ТEDх дээр илтгэл тавьжээ. Эмч нар түүний хорт хавдар эмчилгээгүй учраас сэхэх боломжгүй бөгөөд эцсийн замд нь үдэхийг гэрийнхэнд нь сануулсан байна. Комад ороод ухамсар нь шууд бүхнийг мэдэрч, эргэн тойрноо 360 хэмээр харж, ойлгож эхэлжээ. Бүх зүйлс нэгэн ухамсарт оршдогийг бас …
-
24 August
Авто худалдааны цогцолбор өнөөдрөөс ажиллаж эхэлнэ
Авто худалдааны цогцолбор өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа юм байна. Ирэх 10 дугаар сарын 1 хүртэл авто машин олгогч нарт албан татвар, түрээсгүйгээр авто машинаа борлуулах боломжтой аж.Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа нээсэнтэй холбогдуулан Замын цагдаагийн албатай ярилцан импортоор орж ирсэн буюу улсын дугааргүй авто машинууд энэ сарын 27-ныг хүртэл 10.00-16.00 цагийн хооронд Баянзүрх дүүргээс явах бол уулын замаар, …