Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 29 June

    Сүхбаатарын талбайн өмнөх 200 автомашины зогсоол нээгдлээ

    Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлд авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайн өмнө стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн 200 …

  • 29 June

    Ил задгайгаар худалдаалагдаж байгаа тарвас болон жимс, жимсгэнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    БНХАУ-д хадгалалтын горим алдагдсан тарвас жимснээс хордлого гарч байгаа тул та бүхэн халуун нөхцөлд, хадгалалтын горим сахиагүй ил задгайгаар худалдаалагдаж байгаа тарвас болон жимс, жимсгэнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

  • 29 June

    Онгоцоор зорчиж явсан иргэний бие муудаж, эмч нар тусламж үзүүлэн амыг нь аварчээ

    МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд энэ сарын 25-нд зорчиж явсан нэгэн иргэний бие гэнэт мууджээ. Азаар тус онгоцонд зорчиж явсан эмч нар өвчтөнд цаг алдалгүй  яаралтай тусламж үзүүлж амийг нь аварсан юм. Тухайн иргэнд нисэх онгоцны үйлчлэгч нар анхан шатны тусламж үзүүлсэн ч биеийн байдал нь сайжрахгүй байсан гэнэ. Онгоц Улаанбаатар амжилттай газардаж, өвчтөнийг эмнэлэгт хүргэсэн байна. Бээжин- …

  • 29 June

    М.Энхболд: Мөнх тэнгэр Монгол Улсыг маань ивээж, Монголын ард түмэн маань мэргэн сонголтоо хийнэ

    МАН-ын дарга М.Энхболд намынхаа гишүүдэд хандан уриалга гаргажээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид ээ Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хүн амын эрүүл мэнд, боловсрол, шинэ цагийн бодлого үйл ажиллагаатай хүйн холбоотой хөгжин, зүтгэж ирсэн манай нам үеийн үед гишүүд, дэмжигчид та бүхнийхээ чин сэтгэл, хүсэл тэмүүллээр хөглөгдөж, хурц шүүмжлэл, шударга бодлоор ташуур авч, …

  • 29 June

    Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго оноо 70 болж өндөрслөө

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2017.06.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар баталсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул танилцуулсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн гурван жилийн хугацаанд явагдсан шүүгчийн сонгон шалгаруулалтад дүн шинжилгээ хийж, сонгон шалгаруулах …

  • 29 June

    Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ

    Жил бүр шилдэг залуу эмч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээдэг уламжлалтай. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргал тодорлоо. Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад анх удаа өвчтөний хавдрын генийн илрэлд тохирсон эмчилгээ болон хорт хавдрын бай эмчилгээг …

  • 29 June

    БНХАУ-д зорчих иргэдэд өгөх зөвлөмж

    БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна. БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 80 дугаар зүйлд “Хууль …

  • 29 June

    Монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулахад хатуу хяналт тавихыг анхаарууллаа

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ахалж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцов.Хуралдаанаар баяр наадмын бэлтгэл ажлын  явцын талаар салбар хороодын дарга нарын танилцуулгыг сонсов. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх наадам зохион байгуулах салбар хорооны …

  • 29 June

    Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум тог цахилгаангүй байна

    Архангай, Булган аймгуудын нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна. Мөн цахилгаан тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцууд ажиллахгүй байгаа тул жолооч нар онцын шаардлагаггүй …

  • 29 June

    Ханхүү Уильям, Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон нар дуулианд холбогдлоо

      -Тэднийг 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулах орны санал хураалтыг худалдаж авах гэж байсан гэж үзжээ-   Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гаас 2018, 2022 оны ДАШТ-ийг авах эрхийн төлөө тэмцсэн хороодын хууль бус үйл ажиллагаатай холбоотой Майкл Гарсиягийн баримтыг нийтэлжээ. Энэхүү баримтад Англи улс ялахын тулд ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүдийг өөрсөд рүүгээ татахыг оролдсон гэжээ. Энэхүү авлигын дуулианд ханхүү …

  • 29 June

    Их хэмжээний хотон шувууны хошуу хилээр гаргахыг завджээ

      Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид улсын хилээр хууль бусаар олон тооны хотон шувууны хошуу гаргахыг завдсан хэргийг илрүүлжээ. Уг хэргийг Ховд аймгийн харьяат С, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат А, С нар бүлэглэн үйлдсэн болохыг тогтоосон байна. Улсын хилээр хууль бусаар их хэмжээгээр гаргах гэсэн шувууны хошуу нь борцгор хотон шувууных бөгөөд энэ шувуу нь Монгол Улсын нэн …

  • 29 June

    Бээжин хотод Монгол наадам тэмдэглэв

    6-р сарын 28-ны 18 цагт Бээжин хотын Жали зочид буудлын ёслолын их танхимд Монголын үндэсний баяр наадмыг тэмдэглэж, хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ. Энэ арга хэмжээг Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам зохион байгуулж, тус яамны урилгаар БНХАУ-ын Гадаад харилцааны яамны сайдын туслах Чиньган, олон улс орноос БНХАУ-д суугаа элчин сайд яамны элчин сайд, дипломат ажилтнууд, Хятадын Олон Улсын Радиогийн …

  • 29 June

    Өвөр Монголын импорт, экспортын мөнгөний хэмжээ 31.5 хувиар өсчээ

    Өвөр Монголын импортолж, экспортолсон мөнгөний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 31.5 хувиар өссөн байна.         Өвөр Монголын худалдааны явдлын тэнхимийн мэдэлснээр энэ оны 5 дугаар сард Өвөр Монголын экспортолсон хэмжээний нэмэгдэл хурдан байж, импортолсон хэмжээний нэмэгдэл удааширсан байна. 5 дугаар сард Өвөр Монголын импортолж, экспортолсон мөнгөний хэмжээ 1.224 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 31.5 хувиар өсөв. Үүнд, экспортолсон мөнгөний …

  • 29 June

    Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн Эдийн засагт сөргөөр нөлөөлөв

    Улс төр, эдийн засаг хоёр ихэр юм Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны халуун өндөрлөхтэй зэрэгцээд эдийн засгийн “халуун” өндрөө авч эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн эерэг үзүүлэлттэй явсан эдийн засгийг эсрэг зүгт нь харуулаад тавьчихав. Учир нь нийгмийн цахим сүлжээнд “Хямрал эргэж ирлээ. Монгол Улсын Засгийн газрын бонд, Худалдаа хөгжлийн банкны бонд 20 хувь уналаа. Гадаад зээлдүүлэгч авах хүү 10 …

  • 29 June

    Жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ аян эхэлнэ

    Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 6 сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлж байна. Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилгоор Олон улсын стандараар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн тус суудлын …