Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 23 June

    “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр батлагдлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан  болж байна. Хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 63.9 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт …

  • 23 June

    ГССҮТ-ийн гадна талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахыг дэмжлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөл  хуралдлаа. Хуралдаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол, давхар замын “Тэнгэрийн тойрог” төсөл, Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас Улаанбаатар хотын хороодод нэвтрүүлэх төслийн танилцуулга зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол байгуулахыг зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн бол Улаанбаатар хотын хөгжлийн …

  • 23 June

    “Хүрд”, “Зэст хөлөг” ХХК-иудад албан шаардлага хүргүүлэв

    Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх “Бохир усны шугамын ажил”-ыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүрд” ХХК, авто замын нөхөн сэргээлтийн ажлыг “Зэст хөлөг” ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд 2016 оны зургаадугаар сард тус компанийн нөхөн сэргээсэн 6 буудал орчмын Авто замд өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас эвдрэл үүссэн байна. Тиймээс НАЗХГ-аас тус авто замын эвдрэлийн шалтгааныг судалж, гүйцэтгэгч “Хүрд”, …

  • 23 June

    Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдэд зориулсан эсгий урлалын сургалт болно

      Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл нь Хэнтий аймгийн Норовлин сумын “Энгэр булаг”, “Түмэнхаан” нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг 2016 оны 06-р …

  • 23 June

    Туул голын сав газрыг иргэдийн оролцоотой хамгаална

    “Туулын хар шугуй” ТББ-ын гишүүдийн мэдээлж буйгаар нэр бүхий компаниуд энэ сарын 5-наас эхлэн Туул голын хамгаалалтын бүс буюу Сонсголонгийн гүүрний орчимд их хэмжээний барилгын хог асгах болжээ. Ингэхдээ шөнө, дөлөөр хүний нүднээс далдуур үйл ажиллагаа явуулж буйтай тус байгууллагынхан тэмцэж эхэлсэн. Улмаар байгаль орчин бохирдуулагчдын үйл ажиллагааг гэрэл зургаар баримтжуулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тэднийг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Газар зохион …

  • 23 June

    Налайх дүүргийн 1-р хороонд зөөврийн худгийн шав тавих ёслол боллоо

    Налайх дүүргийн 1-р хороонд зөөврийн худагны шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй 1-р хорооны Уурхайчид хэсгийн айл өрхөд ундны ус зөөх худгийн хүрэлцээ муу, нийслэл, орон нутгийн хөрөнгийг хүлээлгүй, олон улсын байгууллагатай хамтран худаг барьж, иргэдийн …

  • 23 June

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн уулсаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө …

  • 22 June

    243 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

    Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 179 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 243 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 201, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 34, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж …

  • 22 June

    “Ногоон нуур” хорооллыг богино хугацаанд ашиглалтад оруулахад Засгийн газар анхаарна

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт  1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа. Монгол Улсын Засгийн газар  хүн амын орон сууцны  хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох  1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна. Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд …

  • 22 June

    Хөндлөнгийн аудитын шалгалтаар Хөгжлийн банкинд ноцтой зөрчлүүд илэрчээ

    Олон улсын Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор банкуудад санхүүгийн шалгалт хийж байгаа бөгөөд Хөгжлийн банкны санхүүгийн байдалд олон улсад нэр хүндтэй “Делойт онч” ХХК хөндлөнгийн аудитын шалгалт хийсэн байна. Тус шалгалтаар Хөгжлийн банкны 2011-2016 он хүртэлх санхүүгийн үйл ажиллагааг үнэлүүлэхэд дараах зөрчлүүд илэрчээ. Тус банкны гүйцэтгэх удирдлага үйл ажиллагаандаа ямар нэгэн бодлого барьдаггүй, санхүүгийн тайланд дотоод хяналт хийх, эрсдлийг …

  • 22 June

    Алганы хээгээр хэнтэй гэрлэхээ мэдэж болно

    Алганы гол зураас ижил түвшинд   Та ухаантай бас зарчимч хүн. Таны хань болох залуу эсвэл бүсгүй бусад хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдсөн байх ба та хоёр аз жаргалтай амьдрах болно.   Алганы гол зураас баруун гарын зураас дээр байвал Та маш сайн уншигч, сонсогч байж чаддаг. Ийм алгатай хүмүүс ихэвчлэн өөрөөсөө насаар ах болон эгч бүсгүйтэй гэрлэхийг зөвлөе.   Алганы голын …

  • 22 June

    Ж.Эрдэнэбат:Алт, мод хоёроор оролдохгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017.06.21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум болон аймгийн төвд ажиллаж иргэдтэй уулзлаа. Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гарч байгаа үр дүн зэргийн талаар танилцуулж иргэдийн асуултад хариулав. Ерөнхий сайдын ажлыг авснаас хойшхи 10 гаруй сарын хугацаанд төсвийн алдагдал буурч, орлого ч нэмэгдсэн. Гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, экспорт сүүлийн саруудад тогтмол 40 гаруй …

  • 22 June

    МУГЖ Г.Ариунбаатарт “Цагдаагийн хошууч” цол олголоо

    “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Ганбаатарын Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олголоо. Монгол Улсынхаа, монгол цагдаагийн нэрийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваа түүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүслээ. Тэрбээр “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг …

  • 22 June

    Итали Шенгений визийг Монголдоо мэдүүлэх боломжтой боллоо

    2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс буюу өнгөрөгч даваа гаригаас эхлэн Монгол Улсын иргэд Итали улсад зорчихоор бол заавал Бээжин дэх тус улсын Элчин сайдын яаманд хандах шаардлагагүй боллоо. Тодруулбал, одоо монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Италийн Элчин сайдын яамнаас зорчих эрх авч болдог болсныг Элчин сайд Андре Дэ Фелип мэдэгдлээ. Итали нь Шенгений улсад хамаардаг. Тэгэхээр Шенгений …

  • 22 June

    Орхон гол тунгалаг урсах боломж бүрдэж эхэллээ

    Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших Орхон чулуут голын ай савд алт олборлох хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 7-р сард хур бороо их орсоны улмаас эдгээр компаниудын шороо угаасан шавартай ус хадгалах далан сэтэрч ус алдагдсан байна. Хаягдал усны сан буюу шар усны далангаа стандартын дагуу бариагүй. Нөгөөтэйгүүр хур бороо ихтэй байсан учраас тус компаниудын …