Мэдээ мэдээлэл

June, 2017

  • 26 June

    М.Энхболд:Сонгууль шударга сайхан болно гэдэгт итгэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, эхнэр Ж.Туяацэцэгийн хамт ерөнхий боловсролын 23 дугаар сургууль дээр байрлах 1937 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө. Үүний дараа тэрээр “Би Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу саналаа өглөө. Энэ жилийн сонгууль шударга сайхан болно гэдэгт итгэж байна. …

  • 26 June

    Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна

    Өнөөдөр дэлхий нийтээр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдөр. Энэ өдрийг манай улс хар тамхитай тэмцэх ач холбогдлыг нэмэгдүүлэх, ард иргэдийг мэдээллээр хангах, хор хөнөөлийг сурталчлах зорилготойгоор тэмдэглэж ирсэн байна. Монгол Улсад “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг” 1999 онд байгуулагдсан юм байна. Энэ байгууллага иргэдэд хар тамхины талаархи сургалт болон судалгаа, сурталчилгаа явуулдаг ажээ. Манай улсын хувьд хар …

  • 26 June

    Ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа манай орны арга, технологийг олон улсын жишигт нийцсэн гэж үнэллээ

    Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилготой UN-REDD+ үндэсний хөтөлбөрийн шугамаар АНУ-ын Ойн албаны ой хамгааллын хяналт, мониторинг хариуцсан мэргэжилтэн, шавж судлаач Карен Ридлей Монгол орны ойн хөнөөлт шавжийн бодлого, зохицуулалт, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж өгөхөөр 15 хоногийн хугацаатай ажиллаа. Энэ хугацаанд тэрбээр ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн …

  • 26 June

    Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өглөөний 07:00 цагт албан ёсоор эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд  нутаг дэвсгэрийн хэмжээнд  аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо 1983 хэсгийн санал авах  байр   ажиллаж байна.  Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарладаг. Иймд өнөөдөр буюу энэ сарын …

  • 26 June

    Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ?

    Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр албан ёсоор өглөө 07:00 цагаас эхэллээ. Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11.40 цагт “Шинэ Монгол” дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх аж. Харин Ерөнхийлөгчиийн сонгуульд нэр дэвшигч …

  • 26 June

    Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Монголд хийх айлчлалаа хойшлуулжээ

    Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнат Сингх эрүүл мэндийн шалтгааны улмаас манай оронд хийх айлчлалаа хойшлуулжээ. Тэрбээр ирэх сард Улаанбаатарт айлчлахаар төлөвлөсөн байсан ч хөл нь хугарсны улмаас ийнхүү айлчлалаа хойшлуулсан байна. Энэтхэгийн Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр, айлчлалын зорилго нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд оршиж байжээ. Ямартай ч, Р.Сингх энэ сарын 18-ны өдөр гэртээ өглөө алхаж яваад зүүн шагайгаа гэмтээсэн аж. …

  • 26 June

    “Монлаа”-гийн айл өрхүүд шинэ замтай боллоо

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр ажиллалаа. Тус дүүрэгт  ид бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Харин тус замыг  хатуу хучилттай болгохын тулд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга  Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нар  болон Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажилласан байна.  Энэхүү хатуу хучилттай 3.5 км зам  Баруунсалааны “Тэс …

  • 26 June

    Сонгуулиа хаана өгөх вэ?

    Сонгогч та саналаа хаана өгөхөө мэдэхгүй байвал санал өгөх байршлаа эндээс харна уу.

  • 26 June

    10 дугаар хорооллын туслах замыг шинэчлэн засварлана

      Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас хойш 300 метр туслах замыг шинэчлэн засварлахаар болжээ. Уг ажлыг эхлүүлэх нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон тус хорооны иргэд, оршин суугчид оролцов. Замын ажил хийх хэсэгт зуны улиралд борооны ус тогтдог, өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихээр үүсч …

  • 26 June

    Үндэсний шилдэг брэнд “Говь” компанийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэллээ

    Энэ оны зургадугаар сарын 14-ний 20 цаг 45 минутын орчимд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч, олон хүний сэтгэлийг зовоосон. Тус компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс  “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэлллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт хүслээ. Галын мэдээ монголчууд төдийгүй …

  • 26 June

    Д.Өлзийбаяр: Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна

    Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өглөөний 07:00 цагт албан ёсоор эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд  нутаг дэвсгэрийн хэмжээнд  аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо 1983 хэсгийн санал авах  байр   ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад 1 сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгджээ. Үүнээс 904 мянга …

  • 26 June

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ

    Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр  албан ёсоор өглөө 07:00 цагаас эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Улсын Их Хуралд суудал бүхий Монгол Ардын намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд, Монгол Ардын Хувьсгалт намаас Сайнхүүгийн Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд  нутаг дэвсгэрийн …

  • 24 June

    СЕХ:Иргэдийг жагсаал, цуглаан, үймээн самуунд уриалахгүй байхыг анхааруулж байна

    Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн хангаж, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сонгогч Таныг хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоор хангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион байгуулж байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны …

  • 24 June

    Улаанбаатар төмөр замын 67 жил шийдэгдээгүй газрын асуудлыг шийдвэрлэлээ

    Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 1949 онд хийсэн хэлэлцээрийн дагуу Манай улсын Засгийн газар Улаанбаатар төмөр замын обьектуудын газрыг баталгаажуулах үүрэг хүлээсэн байдаг. Өнөөдрийг хүртэл 67 жилийн турш УБТЗ-ын удирдах газраас авахуулаад бусад обьектын газар баталгаажаагүй, эзэмших гэрчилгээгүй байсан аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 21-ний өдөр захирамж гаргаж Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр …

  • 24 June

    Түргэн хоолны газрууд үйлчлүүлэгчдээс юу нуудаг вэ

    Бүгд ижил калори найрлагатай байдаг. Тэд зүгээр л халуун ногоотэй соустай зэрэг амтлагчаараа л ялгагддаг.  Бургерний мах хэзээд шинэ байдаггүй. Тэд бэлэн хөлдөөсөн махаа 30 секундэд шараад л бэлэн болдог. Түргэн бэлтгэгдэж болдог хэдий ч мөн түргэн идэх, шингэх зориулалттай гэдэг нь батлагджээ. Энэ бол тэдний үйлчилгээний нууц бөгөөд АНУ-н хэт таргалалттай хүмүүсийн ихэнх нь түргэн хоол иддэг мөн сайн …