Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 4 July

    Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудас нээгдлээ

    Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт, “Ардын үг” аяны хаалтын ажиллагаа өнөөдөр “BLUE SKY” зочид буудалд болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн удирдлагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны найман жилийн төгсгөлд “Ардын үг” …

  • 4 July

    Баяр наадмын өдрүүдэд өрхийн эмнэлэгүүд ажиллана

    Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт,осол гэмтэл, тэр дундаазам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэлтийн тохиолдлууд нэмэгддэг. Тиймээс ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс өнөөдөр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Монгол улсын хэмжээнд 2016 оны …

  • 4 July

    Гачууртын автозамд автобусны 6 зогсоол шинээр нэмэгдлээ

    Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, стандартын шаардлагад нийцүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Гачууртын замд “15-ын зогсоол”, “Пост”, “120-р сургууль” зогсоолыг шинээр байгуулан тэмдэгжүүллээ. Тус зогсоолуудыг дайран өнгөрөх Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”, Ч:32 “Улиастай-БаянМонгол хороолол-ТЭЦ3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналын зураглалд тусгаж, 2017 оны …

  • 4 July

    Дахин санал хураалт:Баасан гаригт зах худалдааны төвүүд амарна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авахтай холбогдуулан  зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын болон мод, модон материал, түүхий эд, техникийн зах, худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын …

  • 4 July

    Үндэсний их баяр наадам :Үзвэр үйлчилгээний хөтөлбөр

    Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811,  Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  хөтөлбөрийг бүхэн эхээр нь хүргэж байна. ТУЛГАР ТӨРИЙН 2226, ИХ МОНГОЛ УЛСЫН 811,  АРДЫН ХУВЬСГАЛЫН 96 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН  ХӨТӨЛБӨР   7 дугаар сарын 7. Баасан 9.00-19.00   Урианхай сурын харваа                               Сурын талбайд   7 дугаар сарын 8.Бямба 9.00-18.00   Буриад …

  • 4 July

    Япон үндэстэнээс авах зүйл их бий

    Албан хаагчдаа цомхтгох байдлаар асуудлыг шийдэх нь хамгийн арга ядсан арга. — Японы компани хүнд байдалд ороод ирэхээр хамгийн түрүүнд хэний цалинг хасдаг вэ гэвэл -ЗАХИРЛЫН! —- Байдал бүр хүндрээд ирвэл ЗАХИРАЛ хамгийн түрүүнд огцорно. —- Японд хэзээ ч жирийн албан хаагчдыг эхэлж халдаггүй. МУУ ЦЭРЭГ гэж байхгүй, харин МУУ ЖАНЖИН л байдаг гэж япончууд үздэг аж.  

  • 4 July

    Улсын цолны тааварт багтаж буй аймгийн арслангууд

    Монголын Үндэсний Их баяр наадам арав гаруйхан хоногийн дараа эхлэх гэж байна. Наадмын зүлэг ногоон дэвжээнээ эр бярыг үзэх хүчит бөхчүүд хэдийнээ бэлтгэл сургуулилтаа базааж байна. Монгол төрийн наадамд хэний хүү түрүүлж, ямар бөх цолоо ахиулах бол гэсэн таамгийг бөх сонирхогчид хэдийнээ дэвшүүлээд эхэлжээ. Хүчит бөхчүүдийнхээ уран хурц барилдааныг шимтэн үзэх цаг ойртож байна. Наадмын торгон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хийж, хүчийг үзэн улсын цолонд хүрэх уран барилдаанч олон …

  • 4 July

    Х.Баттулга “Луйвар”-аа нуухаар улайрч байна

    Эдийн засгийн хямралын бодит үнэлгээ гэж байна уу, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан гэх шалтгаанаар үүнийг саармагжуулан орхих хэрэггүй гэдгийг олон талын жишээ хэлж өгнө. 2012-2016 онд олон улсын зах зээл дээрээс босгож ирсэн “Чингис” бонд, “Самурай” бонд болон бусад өр зээл нь манай жижигхэн эдийн засгийг тэтгээд, эгзэгтэй цагийг саадгүй давах хэмжээний мөнгө гэдгийг шинжээчид хэлдэг. Тэр ч …

  • 4 July

    Энэ сарын 6-8-нд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал авахтай холбогдуулан  Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 00.00 цагаас мөн сарын 8-ны өдрийн 00.00 цаг хүртэл Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийтийг хамарсан …

  • 4 July

    Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлаар хэлэлцэнэ

    Манай улсад анх удаагаа Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Монголын Холбоо нь ЭМЯ, УНТЭ, Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, БНСУ, Япон улсын Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, Raphael Олон улсын байгууллага, Vitallink зэрэг байгууллагуудтай хамтран Эрхтэн шилжүүлэн суулгалтын Олон улсын хоёрдугаар хурлыг 2017 оны 7 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Blue Sky зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хурлыг “Эрхтэн …

  • 4 July

    Монгол улсаас анх удаа ЭХЭМҮТ НҮБ-ын нэр хүндтэй шагналыг хүртлээ

    Өнгөрсөн сарын 22, 23-ны өдрүүдэд Нидерланд улсын Гаага хотод “United Nations Public Service Forum 2017” ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тус форумын үеэр манай улсын ЭХЭМҮТ НҮБ-аас олгодог төрийн буюу нийтийн үйлчилгээний тэргүүн байрын цом, албан ёсны гэрчилгээ хүртсэн нь Монгол улсдаа анхдагч болж байгаа юм. НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтын хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-д 2007 оноос “Эх, …

  • 4 July

    Үндэсний их баяр наадам:Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь

    Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амрах болно. Үүнд: Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу): Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын  11-13–ны өдөр Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр Боршоо-Хандгайт боомт 7 …

  • 4 July

    Дэлхийд алдартай “Үнсгэлжин” дуурь Монгол Улсад анх удаа

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 200 жилийн түүхтэй италийн алдарт “Үнсгэлжин” дуурь энэ сарын 2-ны өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тайзнаа анх удаа тавигдлаа. Италийн алдарт хөгжмийн зохиолч  Жоаккино Россинигийн “Үнсгэлжин” дуурийг монгол, итали, испани, франц болон оросын уран бүтээлчид хамтран бүтээж, Монгол Улсын Филармони бүрэн бүрэлдэхүүнээр оролцов. Дэлхийн алдартай маестро Якобо Сипари …

  • 4 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай усархаг бороо орж, говь талын нутгаар бүгчим халуун байна. 2017 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад …