Монгол, Хятад, Франц, Герман, Итали, Испанийн уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн өчигдөр Урчуудын Эвлэлд нээлтээ хийлээ. Долоон хоногийн хугацаатай үргэлжлэх уг үзэсгэлэнд Монголоос Ж.Гэрэл, Н.Орхон, Б.Нандин-Эрдэнэ, Д.Соёлмаа, Д.Баатарсүрэн, Г.Эрдэнэбилэг, Ц.Энхжаргал гэсэн уран бүтээлч оролцож байна. Үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэл, Хятад Францын урлагийн солилцооны нийгэмлэг болоод Туурай тамгат нутаг ХХК хамтран зохион байгуулжээ. Өөр өөрийн хэв маяг, утга санааг илэрхийлсэн уран бүтээлийг сонирхохоор …
Мэдээ мэдээлэл
October, 2017
-
13 October
Хууль зүйн байнгын хороо хуралдав
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.13) хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлоод байсан юм. Тус байнгын хороо пүрэв гарагийн (2017.10.12) хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай …
-
13 October
60 тэрбумын “сүүлчийн могикан”-ыг албан тушаалаас нь хэзээ чөлөөлөх вэ?
Хар ухаанаар бол өмхий самхай дүүрсэн монголын улс төрд одооноос эхлэн жаахан ч гэсэн цэвэр агаар нэвтрэх боллоо гэж хэлж болох. Ингэж хэлэхийн учир нь 1990 оноос хойш ардчилсан засаглалд шилжээд 27 жил болсон Монголчуудын дунд улс төр, эдийн засаг, эрх ашгаараа нэгдсэн МАНАН-гийн бүлэглэлүүд хүчээ авч, төрийн албан тушаалд хэн томилогдох, хэрхэн ажиллахыг, тэд л мэддэг болсон. Адаг сүүлд …
-
13 October
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торгууль ногдуулна
– Яаралтай тусламжийн 101/105, 102, 103 дугаарт хуурамч дуудлага өгсөн тохиолдолд 50,000 төгрөгөөр торгоно – Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын талаар 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авдаг. Яаралтай тусламжийн тусгай дугаарын утсуудад ирж байгаа нийт …
-
13 October
“Бөмбөгөр” худалдааны төвд төрсөн хүүхдээ төрүүлсэн эх, хойд эцэгт нь ял оноожээ
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвд төрсөн төөрүүлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд гарч байсан. Тус хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт болжээ. Хэргийн талаар талаар эргэн сануулахад худалдааны төвийн наймаачид цагдаад Бага насны хүүхэд төөрсөн байна гэх дуудлага ирсэн байдаг. Цагдаа нар охины эцэг, эхийг эрэн хайх ажлыг эхлүүлсэн билээ. Тус худалдааны төв …
-
13 October
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 13-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 17-р хороо Дамбадаржаагийн 60-83, Мобиком, Барилгын хэв хашмал, Зам сервис ХХК-ууд, 159-р цэцэрлэг, УСУГ-ын шугамаар ус хангах алба, эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11:30-18:00 цагт: 12-р хороо Биогийн орон сууц, Сонгинын дээд, доод амралт, Био …
-
13 October
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч хүйтэрнэ. 2017 оны 10 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, …
-
12 October
Крандуулж ирсэн Су.Батболд амбаардуулаад буцах уу
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өөрийнх нь намын 32 гишүүн гарын үсэг цуглуулж байгаад огцрууллаа. МАН түүхэндээ өөрийн байгуулсан Засгийн газраараа туг тахиж үзээгүй гэх бардамнал түүх болон үлдэв. Одоо МАН засгийн эрхэнд гарахаараа төрийн тогтвортой байдлыг хангаж чаддаг гэж хүний өөдөөс эгцэлж харж байгаад ярьж чадахааргүй боллоо. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан хэд хэдэн үндэслэл дотор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн тухай дурдсан. Засгийн …
-
12 October
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа” сэдэвт ээлжит сургалтыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдыг хамруулан өнөөдөр зохион байгууллаа. Өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл …
-
12 October
Налайх дүүрэг “Нарны хүүхдүүд” чуулган зохион байгууллаа
Налайх дүүрэг бол “Хүүхдэд ээлтэй дүүрэг”. Энэ хүрээнд “Нарны хүүхдүүд” хүүхдийн долоодугаар чуулганыг Соёлын ордонд зохион байгууллаа. Чуулганд дүүргийн болон сургуулийн удирдлагууд, төрийн болон хувийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын төлөөлөл 300 гаруй хүүхэд багачууд оролцсон бол 100 гаруй хүүхэд урлагийн тоглолт үзүүллээ. Нарны хүүхдүүд чуулганыг нээж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Хүүхдэд ээлтэй дүүрэг болохын хувьд хүүхдүүд та бүхнийхээ дуу …
-
12 October
Брэд Питт “болчимгүй” найруулагчтай гар зөрүүлж байжээ
Холливууддад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шуугиан тарьсан алдарт найруулагч Харви Вайнштейн жүжигчин Брэд Питтэй гар зөрүүлж байжээ. Түүнийг “Мирамакс” кино компанийн найруулагч байх явцдаа 13 эмэгтэйд хүч хэрэглэхийг завдсан гэх хэргээр одоогоор саатуулж байна. Уг мэдээлэл ил болсны дараа алдарт найруулагчийн нэр хүнд газарт унаж амьдрал нь орвонгоор өөрчлөгдсөн талаар Dailymail.com сайт онцолж байна. Тухайлбал жүжигчин Анжелина Жоли, Гвинет Пелтроу, …
-
12 October
Малчид цаг агаарын мэдээллийг гар утсаараа шуурхай хүлээн авах боломжтой боллоо
Мерси Кор олон улсын байгууллагаас өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд малчдад цаг уурын мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг нэвтрүүлэх тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршсан байдаг. Энэхүү туршлагатай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн наймдугаар сард Шадар сайд байхдаа танилцаж, уг үйлчилгээг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд холбох боломжийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Ерөнхий …
-
12 October
Дэлхийн хамгийн том 10 уул уурхайн компани
10.Vedanta Resources: Хөнгөн цагаан, зэс, цайр, хар тугалга, мөнгө болон төмрийн хүдэр олборлодог Английн компани юм. 2016 оны байдлаар улсынхаа хөгжилд нийт 3.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулсан. 9. Newmont Mining: Америкийн алтны томоохон олборлогч. Америк, Австрали, Перу, Индонез, Гаана, Канад болон Мексикт их хэмжээний алт, зэсний баялагтай. 1921 онд анх байгуулагдсан уг компани нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, …
-
12 October
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр маргааш тохионо
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг. Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий …
-
12 October
АТГ:Байгалийн нөөц ашигласны татвар болох 235.2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй байна
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа агентлагуудын 2015, 2016, 2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын ажлын тайлангаа өнөөдөр хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон тус салбарын удирдах албан тушаалтнууд оролцов. Ажлын хэсэг тус салбарын хэмжээнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл