Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 4 October

    Ж. Эрдэнэбатын Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилт 41 гаруй хувьтай гарлаа

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн энэ онд хэрэгжүүлэх ажлын биелэлт эхний хагас жилийн байдлаар 41.5 хувьтай гарлаа. Тухайлбал: – Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 48.9 – Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 35.4 – Нийгмийн бодлого 44 – Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 39.6 – Засаглалын бодлого 41.9 хувьтай байна. Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгаа тогтворжуулан улмаар тогтвортой …

  • 4 October

    Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад цагдаад хандлаа гэж уурласан

    Энэ хоёр хөгшинийг Ж.Бадамсүрэн, Д.Аюуш гэдэг.  Тэд таван хүүхэдтэй бөгөөд хоёр дахь хүү  А.Ганзориг нь сураггүй алга болоод хоёр жил өнгөрч байгаа ч хууль хяналтынхан уг хэрэгт хөнгөн хуумгай хандаж, хүүхдийнх нь сургийг одоо хүртэл гаргаагүй учир арга буюу хэвлэлийнхэнд хандаж буй нь энэ юм.  Түүгээр ч үл барам сураггүй алга болсон хүүхэд нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад хуулийн …

  • 4 October

    Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

    Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг  өнөөдөр томилно.  МАН-ын  Бага хурлаас нэг хүнийг Ерөнхий сайдаар томилохоор УИХ-д өргөн барьсан. Тодруулбал, МАН-ын Бага хурлаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар нэр дэвшиж, Бага хурлын  294 төлөөлөгчөөс  63,9 хувийн саналаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон билээ.  Хуулийн дагуу Ерөнхий сайд томилогдсоны дараа Засгийн …

  • 4 October

    Гэр бүлийн долоон хүний аминд хүрсэн осолтой холбоотой Ланд Круйзерийг олжээ

    Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр нэг гэр бүлийн долоон хүн амь насаа алдсан зам тээврийн ослын үеэр тус замд зорчиж байсан мөнгөлөг саарал өнгийн “Ланд круйзер-100” маркийн автомашиныг эрэн сурвалжилж олж тогтоон, уг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Уг автомашиныг 2017 оны есдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс олж тогтоожээ. …

  • 4 October

    2018 оны төсвийн төслийг буцаан татлаа

    Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаас УИХ-д өргөн бариад байсан Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг буцаан татах шийдвэр гаргалаа. Шинээр томилогдох  Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцах, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах боломж олгох үүднээс дээрх шийдвэрийг гаргав Засгийн газар дараа оны улсын төсвийн төслийг жил …

  • 4 October

    Нийслэлийн Засаг дарга Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр 4” төслийн хүрээнд баригдаж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын явцтай танилцлаа. Сонгинохайрхан дүүрэгт 300 мянга гаруй иргэн амьдардаг бөгөөд эмнэлгийн хүртээмж муу байдаг. Тиймээс хотын даргын 2020 он хүртэл хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан дүүргүүдийн …

  • 4 October

    Эмч нар өнөөдөр жагсаал хийнэ

    Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд цалингаа нэмэхийг шаардаж өнөөдөр Ялалтын талбайд тайван жагсахаар болжээ. Тухайлбал 21 аймаг, нийслэлийн эмч нар тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж өнөөдөр 12.40 цагаас Ялалтын талбайгаас Сүхбаатарын талбай хүртэл жагсахаа мэдэгдлээ. Монголын эмч нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо наймдугаар сарын 30 –нд мэдэгдлээ өгч, өнгөрсөн сарын 15-нд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн аж.

  • 4 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв

    АНУ-ын Лас Вегас хотноо халдлага болж, олон арван хүний амь үрэгдэн хэдэн зуун хүн гэмтэж шархадсанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад эмгэнэл илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмгэнэлийн бичигт “АНУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Доналд Трамп танаа Вашингтон хот Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Лас Вегас хотод болсон хэрцгий халдлагын улмаас олон арван хүний амь нас эрсдэн, зуу зуун хүн …

  • 4 October

    “Хатан туул”гүй 2050 он ямар байх вэ

    Хэнтийн нуруу, Хагийн хар нуураас эх авч Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ зэрэг таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын дундуур урсаж ундны усны эх үүсвэр нь болдог “Хатан Туул” гол Нийслэлчүүд бидний нүдний өмнө амь тавин ширгэх  цаг ойрхон иржээ. 370 жил Улаанбаатарыг умдаалсан Туул голоо хайрлан хамгаалж байхгүй бол 2050 он гэхэд нийслэл хот цөлжиж бидний амьдрал аймшигтай байдалд хүрэх …

  • 4 October

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна. 2017 оны 10 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 …

  • 3 October

    Х.Амгаланбаатар: Засгийн газар ОУВС-тай хамтарч эхлэхэд хамтын маргаан үүсэх нөхцөл бүрдсэн

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2017.10.03)Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, тус газрын мэргэжилтэн П.Уранчимэг, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн …

  • 3 October

    МҮЭХ-ooc шинээр томилогдох Ерөнхий сайдад хандан ил захидал илгээлээ

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар  шинээр томилогдох Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд хандан ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.    

  • 3 October

    ГХЯ:Мэри Хеллерын үрчилж авсан хоёр охины нэг нь Монгол биш

    АНУ-ын Индиана мужийн орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Мэри Хеллер гэгч эмэгтэй үрчилж авсан өсвөр насны хоёр охиноо гэрийн хорионд байлгаж, сургуулиас нь завсардуулж, хүүхэд асран хамгаалах эх хүний үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь тогтоогдон саатуулагдсан тухай дурдаад охидын нэг нь монгол гаралтай гэж мэдээлжээ. Тус мэдээллийн дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас АНУ-ын Индиана мужийн иргэн Мэри Хеллерын үрчилж …

  • 3 October

    Ноён Бондгор “Монголд төрсөн минь учиртай” аялан тоглолт хийхээр болжээ

     Дуучин Ноён Бондгор “Монголд төрсөн минь учиртай” аялан тоглолтоо нэнэ сарын 9-25-ны өдрүүдэд Ховд аймгийн сумдаар тоглохоор болсон байна. Тодруулбал, энэ сарын 9-нд Дарви, 10-нд Чандмань, 11-нд Дөргөн, 12-нд Мянгад, 13-нд Буянт, 14-нд Эрдэнэбүрэн, 15-нд, Ховд сум 16-нд Манхан, 17-нд Зэрэг, 18-нд Цэцэг, 19-нд Алтай, 20-нд Үенч, 21-нд Булган, 22-нд Мөст, 23-нд Мөнххайран, 24-нд дуут, 25-нд Ховд аймгийн төвд тоглохоор болжээ. Тэрбээр, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Монголд төрсөн минь …

  • 3 October

    Аюулгүй байдлаа хамгаалахын тулд хүүхэд бүр юуг мэдэх шаардлагатай вэ?

    Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага  Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран эцэг эх, сурган хүмүүжүүлэгч болон хүүхдүүдэд зориулсан “Хүүхэд бүрт” аппликэйшнийг гаргасан билээ. Тус аппликейшн нь хүүхэд хүмүүжүүлэх арга, хүүхэд хамгааллын талаарх мэдээллийг агуулсан ба “Гэр бүл асран хамгаалагч”, “Хүүхэд 6-12”, “Хүүхэд 13-18” гэсэн үндсэн гурван хэсэгтэй аж. Эхний хэсэгт эцэг эх болон багш сурган хүмүүжүүлэгч хүүхэдтэйгээ нас насны онцлогоос нь хамааран хэрхэн …